Гэр бүлийн зураг авхуулах 7 арга

Таны гэр бүлийн зургууд амьдралын тань аз жаргалтай мөчүүдийг хадгалж үлдэнэ. Цаг хугацаагаар аялаж аз жаргалтай сайхан мөчүүд рүүгээ буцаж очиж чадахгүй ч гэлээ сайн авсан гэрэл зургууд таны дурсамжийг сэргээж чадна. Хамгийн гол нь амьд зургууд авах нь чухал. Тэрнээс фото зургийн студид мөнгө төлөн авахуулдаг ганган хувцастай хөшүүн царайтай зургууд бол биш юм. Харин аав хүү хоёрын тоглож буй, ээж нь охиноо үнсэж буй бодит агшнуудыг л хадгалж үлдэх нь чухал. Тэгэхээр зураг авахад тань туслах хэрэгтэй хэдэн зөвлөгөөг  хүргэж байна.

  1. Тохиромжтой мөчүүд- Хүүхдүүд өдөр тутмын амьдралын хэмнэлдээ дассан байдаг. Тиймээс тоглодог үе, сайхан ааштай байхад нь зураг дарах нь чухал
  2. Гэрэл сүүдэр тохирсон байх Гадаа болон гэрт авхуулах аль ч үедээ гэрлийн хэмжээг тооцоолох нь чухал. Гадаа авахуулах гэж байгаа үед үдийн хурц нарнаас өмнөх өглөөний нартай үе хамгийн тохиромжтой. Үдээс хойш хэт их сүүдэртэй болдог учир тохиромжгүй. Дотор зургаа авахуулах гэж байвал хангалттай хэмжээний гэрэлтэй байх хэрэгтэй ч хэт их царай гялбуулсан хурц гэрэл мөн тохиромжгүй.
  3. Хувцасаа хоорондоо тохируул- Яг ижилхэн хувцас өмсөж хосол гэсэн үг биш. Харин өнгөний хувьд зарим хувцаснууд чинь хоорондоо ижил хосолсон байвал илүү ууссан, эвтэй, таарамжтай мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хэт эсрэг тэсрэг тэмцэлдсэн өнгийн хувцас өмсөх нь зохицол муутай харагдана. Энгийн хээтэй, цулгай өнгийн хувцас сонгоорой. Хэт завгүй эрээн хээтэй хувцас нь анхаарал сарниулж таныг том харагдуулна. Хэт бие барьсан, загвар хөөсөн хувцас бүү өмсөөрэй. Хэсэг хугацааны дараа таны хувцас инээдтэй санагдаж магадгүй юм санаандгүй агшинг авах гэж байгаа бол гэгээтэй өнгийн хувцас, энгийн уламжлалт хөрөг зурганд бараан өмсгөл илүү зохимжтой.
  4. Бодит зургууд- Аль болох биеэ барилгүй хүүхдүүдтэйгээ энгийн үедээ байдаг шигээ инээлдэж хөөрөлдөн зургаа даруулахыг хичээгээрэй. Ингэснээр танай гэр бүлийн жинхэнэ уур амьсгал шингэж үлдэх болно.
  5. Арын фоныг энгийн байлга- Хэт их анхаарал татсан завгүй фоныг битгий сонгоорой аль болох энгийн цулгуй байх нь чухал. Учир нь гэр бүлийн гишүүдийн царай, сэтгэл хөдлөлийг буулгах нь чухал учир фонийг нь энгийн байлгаарай
  6. Биеийн байрлал- Бүгд ижил биеийн байрлалтай байх нь хиймэл харагдуулна. Тэрний оронд нэгнийхээ мөрөн дээгүүр гараа давуулсан юмуу, гараа барилцсан байрлал нь илүү дотно, амьд харагдана.
  7. Харааны түвшинг ав- Хүүхэдтэйгээ зургаа авахуулах гэж байх үед бүүр чухал. Тиймээс явган сууж харааны түвшинд авах нь илүү амьд, сонирхолтой зургууд гардаг.

Ангилал