Хамгийн эрэлттэй хүүхдийн шүдний эмнэлгүүд

Бага насны хүүхдүүдийн 70-80 хувь нь амны хөндийн өвчлөл буюу шүд цоорох өвчнөөр өвчилсөн байдаг гэсэн тоо судалгаа байдаг. 

Тэгвэл эцэг эхчүүддээ зориулан Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хамгийн эрэлттэй хүүхдийн шүдний эмнэлгүүдийн хаяг, холбоо барих утасны дугааруудын мэдээллийг нэгтгэн хүргэж байна. Та өөрт ойр байрлах эмнэлгээ сонгон үйлчлүүлээрэй!

suun-shudhen
1. "Сүүн шүдхэн" хүүхдийн шүдний эмнэлэг

Хоёр салбартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд мэргэжлийн эмч, сувилагчдын баг хамт олон таньд үйлчлэх болно.
Хаяг: САЛБАР 1. Сүхбаатар дүүрэг, Баруун дөрвөн зам, Өгөөж чихэр боов үйлдвэрийн  урд
САЛБАР 2. Баянгол дүүрэг, 3, 4-р хороолол, Ахуйн үйлчилгээний урд Минж плаза 3 давхарт
Утас: 77036500, 88036500, 99036500

udval-dent

2. Удвал дент хүүхдийн шүдни эмнэлэг
Хүүхдийн шүдний мэргэшсэн эмнэлэг
Хаяг:
САЛБАР 1. 25 дугаар эмийн сан KFC-ийн замын эсрэг талд Луна плаза 2давхарт
Утас: 77887733
САЛБАР 2. Зайсангийн оргил худалдааны төвийн 4-давхарт
Утас: 77887744

enhiig-tsatsruulagch

3. "Энхийг цацруулагч" шүдний цогц эмнэлэг
Цэвэр тохилог орчинд хүүхэд болон насанд хүрэгчдийн шүд, амны хөндийн үзлэг, оношилгоо, нүүр болон амны хөндийн мэс ажилбаруудыг чанарын өндөр түвшинд мэргэжлийн эмч нар гүйцэтгэж байна.
Хаяг: Халдвартын эцэс НТ центр 2, 4 давхарт 
Утас: 76064303, 88084303, 99004666

ubdent
4. “UB DENT” Шүдний эмнэлэг

Шүдний төрөл бүрийн эмчилгээ, оношилгоо, хүүхдийн шүдний эмчилгээ, хиймэл шүд, гоо сайхны согог засал, мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Хаяг: Ардын эрхийн автобусны буудал, Авто плазагийн хажуу талд Astra Building 203 тоот
Утас: 70004191, 96664191

mydent

5. "My Dent" гэр бүлийн шүдний эмнэлэг
Манай эмнэлэг нь 2006 онд үүсгэн байгуулагдсан.. Танд олон жилийн туршлагатай нарийн мэргэжлийн эмч нар, найрсаг хамт олон үйлчлэх болно.
Хаяг: БЗД-ийн 13-р хороолол
Утас: 11-480590

enerel-dent
6. Энэрэл дент

Амны хөндийн эрүүл мэндийн цогц үйлчилгээ.
Хаяг: Зүүн 4 замаас Анужин зочид буудлын туслах замаар эргэн Синдерелла эмнэлэг өнгөрөөд 50-р цэцэрлэгийн чиглэлд замын баруун талд
Утас: 77458847, 11458847

Ангилал