Хурим хийх зардал дундажаар 20 сая төгрөг

Хурим хийхэд тохиромжтой рестораны жагсаалтыг ЭНДЭЭС…

Хурим хийх хамгийн гол зүйл мэдээж төсөв байдаг. Бид хуримын төсвийг үндсэнд нь 3 ангилан /бага, дунд, дээд/ тооцож хурим хийх зардал гаргаж үзлээ.

Бага / 150 хүнээр тооцов/

1. Гэрлэх ёслолын ордонд гарах зардал:
✔️Гэрлэх ёслолын захиалгыг ёслол хийхээс 2 сарын өмнөөс буюу тухайн сарын 1-ний өдрөөс эхлэн өгнө.
✔️Хуримын ёслол хийх өдөр цагийг та өөрөө сонгон товлож ирэх ба дарааллын дагуу бүртгүүлнэ.
✔️Гэрлэлтийн гэрчилгээг харъя сум дүүргийн ЗДТГ-ын иргэний бүртгэлийн хэлтэст, гадаад иргэдтэй гэр бүл болж байгаа бол УБЕГазарт бүртгүүлэн гэрлэлтийн гэрчилгээгээ авч очно.
✔️Хосууд иргэний үнэмлэх, гадаад иргэн бол гадаад паспортаа авч очно.
Хуримын ёслолын үйлчилгээний төлбөр нь ажлын болон ажлын бус цагаас шалтгаалан 759,000-869,000 төгрөг байна. Балжинням, Дашням давхацсан өдөр буюу Намрын дунд сарын шинийн 17, Намрын адаг сарын 3-ны билэгт сайн өдрийн төлбөр 1,276,000 төгрөг байдаг.
2. Ресторанд гарах зардал
✔️Заал түрээсийн үнэ /1цаг/ ойролцоогоор 300,000
✔️Хуримын меню /1хүний/ 40,000*150=6,000,000 /Зарим ресторан  сүүн зам ёслол, хуримын бүрэн чимэглэл, аппартур хөгжим, гаднаас юм оруулах гэх мэт урамшууллыг урамшууллыг багтаасан байдаг./
3. Ус, ундаа, жимс, сархад
✔️Ус 350 * 150= 52,500
✔️Ундаа 600 * 150= 90,000
✔️Сархад 15 хүнд 4 шил сархад / нэг зочинд 200 грамм/  гэвэл нийт 40 шил сархад болно. 40 шил сархад * 12000=480,000
✔️Нэг ширээнд 30.000 төгрөгийн жимс гэвэл 15 ширээнд 450,000
4. Зурагчин
=50,000
5. Бусад зардал= 1,000,000                                                                                                                   
6. Хүлээн авалтын хөтөлбөр= 1,000,000
Нийт зардал=9,881,500 төгрөг

Дунд /150 хүнээр тооцов/

1. Гэрлэх ёслолын ордонд гарах зардал дээрхтэй ижил
2. Ресторанд орох зардал
✔️Заал түрээсийн үнэ /1цаг/ ойролцоогоор 300,000
✔️Хуримын меню /1хүний/ 65,000*150=9,750,000 /Зарим ресторан  сүүн зам ёслол, хуримын бүрэн чимэглэл, аппартур хөгжим, гаднаас юм оруулах гэх мэт урамшууллыг урамшууллыг багтаасан байдаг./
3. Ус, ундаа, жимс, сархад
✔️Ус 450 * 150= 67,500
✔️Ундаа 700* 150= 105,000
✔️Сархад 15 хүнд 5 шил сархад / нэг зочинд 250 грамм/  гэвэл нийт 50 шил сархад болно. 50 шил сархад * 12000=600,000
✔️Нэг ширээнд 50.000 төгрөгийн жимс гэвэл 15 ширээнд 750,000
4. Зурагчин=100,000
5. Бусад зардал= 2,000,000                                                                                                                   
6. Хүлээн авалтын хөтөлбөр= 1,500,000
Нийт зардал=16,041,500 төгрөг

Дээд зэргийн хурим /150 хүнээр тооцов/

1. Гэрлэх ёслолын ордонд гарах зардал дээрхтэй ижил /Гэвч өдрөөсөө хамаарч төлбөр нь ондоо шүү дээ. Бид дашням, балжиннямтай өдрийн төлбөрийг тооцоолж бодсон байгаа/
2. Ресторанд орох зардал
✔️Заал түрээсийн үнэ /1цаг/ ойролцоогоор 300,000
✔️Хуримын меню /1хүний/ 100,000*150=15,000,000/Зарим ресторан  сүүн зам ёслол, хуримын бүрэн чимэглэл, аппартур хөгжим, гаднаас юм оруулах гэх мэт урамшууллыг урамшууллыг багтаасан байдаг./
3. Ус, ундаа, жимс, сархад
✔️Ус 700 * 150= 105,000
✔️Ундаа 1000* 150= 150,000
✔️Сархад 15 хүнд 6 шил сархад / нэг зочинд 300 грамм/  гэвэл нийт 60 шил сархад болно. 60 шил сархад * 30,000=1,800,000
✔️Нэг ширээнд 70.000 төгрөгийн жимс гэвэл 15 ширээнд 1,050,000
4. Зурагчин=500,000
5. Хамтлаг дуучид= 5,000,000
5. Бусад зардал= 4,000,000
Нийт зардал=30,081,000 төгрөг

Мэдээж энд гаргасан зардал ойролцоогоор гаргасан зардал гэдгийг та битгий мартаарай.

Хуримын зураг авалтын шилдэг 12 фото студийн жагсаалт

Танд аз жаргал хүсье

Бүх төрлийн хүлээн авалт тэмдэглэхэд тохиромжтой шилдэг ресторан, хүлээн авалтын танхимуудын мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал