Шинэ жил тэмдэглэх ресторанаа хэзээнээс хайж эхлэх хэрэгтэй вэ?

Та шинэ жилийн амралт эхэлтэл хангалттай хугацаа байна гэж бодож байж магадгүй л юм.
Гэхдээ нэг мэдэхэд л шинэ жилийн баяраа тэмдэглэх цаг ирсэн байдгийг та мэдэж байгаа биз ээ.
Тиймээс тун удахгүй “Хаана шинэ жилийн баяраа тэмдэглэх вэ?” гэх асуултыг хүн бүр асуух болно.

— Эрт захиалга өгсөнөөр та зэрэглэл өндөртэй рестораныг боломжийн хямд үнээр тохирч чадах боломжтой болно. Ялангуяа танай байгууллага 150-аас дээш хүнтэй бол 11-р сардаа багтаагаад захиалгаа өгөхгүй бол товлосон өдөр нь өөр байгууллага давхцах зэрэг эсрдэл үүсч болзошгүй.

— Ихэвчлэн хотын төвийн ресторануудын захиалга түрүүлж дүүрдэг нь хүмүүс хотын төв хэсгээр байрлалтай, гадна өнгө үзэмж сайтай газар илүү сонирхдогийнх юм. Учир нь хүмүүс шинэ жилийн баярт бусад тэмдэглэлт өдрүүдээс илүүтэйгээр ач холбогдол өгдөг тул үдэшлэгрүүгээ орохоос нь эхлээд сэтгэгдэл төрүүлэх нь чухал.

Харин дотоод тохижилт, зохион байгуулалтыг аль болох зай талбай том байхаар бодолцож үзэх шаардлагатай төдийгүй ширээний зохион байгуулалт ямар байхыг нарийн төлөвлөх хэрэгтэй байдаг. Зарим газартай сайн ойлголцоогүйгээс зарим ширээг том баганы хойно тайз харагдахгүй байхаар байрлуулсан байх зэрэг асуудлууд үүсч болзошгүй. Мөн шинэ жил тэмдэглэж байгаа хүмүүс бусад тэмдэглэлт баяруудаас ялгаатай нь бүжиглэх зай талбайг том байлгахыг хүсдэг.

Мөн хөгжмийн дугаралт, DJ-н чадвар зэргийг анхаарахгүй орхиж болохгүй.
Тухайн газартай гэрээ байгуулж тохиролцохоос өмнө хөгжим, микрафоны дугаралтыг шалгаж үзэх хэрэгтэй төдийгүй хамгийн захын ширээнд ч тод сонсогдож байгаа эсэхийг шалгах шаардлагатай. Хөгжмийн дугаралт тааруухан байвал тэр үдшийн уур амьсгал бүхэлдээ таагүй болж ирсэн хүмүүсийн урам хугарах магадлалтай.
Мөн санамсаргүйгээр байгууллагын ажилтан үйлчилгээний газрын эд зүйлсийг эвдэх, өндөр үнэтэй торгууль төлөхөөс сэргийлж даатгалын компанид даатгуулсан байхад илүүдэхгүй болов уу.

Шинэ жилийн захиалгад тохиромжтой шилдэг ресторанууд

Ангилал