Япон багштай япон хоолны сургалтанд урьж байна

ХЭЗЭЭ, ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА?
10 сарын 28-ний өдөр, 10 цагт, 3-4 цаг үргэлжилнэ.

ХААНА?
Bodi Tower-н 2 давхар, Хоккайдо япон ресторанд (Төв шуудангийн хойно байрлах)

ТӨЛБӨР?
Сургалтын төлбөр 1 хүн – 50,000₮.     Хүний тоо хязгаартай.

Япон хүмүүсийн овор багатай, залуу сайхан харагддаггийн нууц нь тэдний идэж буй үндэсний хоолонд оршиж байдаг. Ихэвчлэн далайн гаралтай бүтээгдэхүүн ашиглан хийдэг Япон үндэсний хоол ходоод гэдсэнд ачаалал бага өгдөг учир хоол боловсруулах эрхтэн системд сайнаар нөлөөлдөг төдийгүй өөрийн гэсэн өвөрмөц амттай гэдгээрээ онцлог.

Тэгвэл Япон улсын эрүүл мэндийн мэргэжилтэн Юрико өөрийн үндэсний хоолны онцлог, ашиг тусыг тайлбарлан таниулахаас гадна хоол хийх нарийн технологийг заан хамтдаа нэг өдрийг өнгөрүүлэх гайхалтай боломжийг та бүхэнд санал болгож байна. Нийтдээ 3 цаг орчим үргэлжлэх тус сургалтанд хамрагдсанаар та 2-3 төрлийн хоолыг Юрико хатагтайтай хамтран  хийж сурах бөгөөд хийсэн хоолоо хамтдаа зооглох боломжтой.  Шинэхэн сурсан хоолныхоо амтыг гэр бүлийнхэндээ мэдрүүлэх сайхан боломж биш гэж үү….

Гэрийн эзэгтэй нараас авахуулаад мэргэжлийн тогооч нарт ч мөн ур чадвараа дээшлүүлэх, цоо шинэ нэр төрлийн хоол цэсэндээ нэмэх боломжийг бий болгож байгаагаараа давуу талтай. Япон үндэсний хоол сурангаа арлын улсын соёл ахуйтай танилцан, сонирхол нэгтнүүдтэйгээ нэгэн өдрийг үр бүтээл дүүрэн, олон зүйл сурч өнгөрүүлэх боломжийг битгий алдаарай. Сургалтын төлбөр ердөө 50,000 төгрөг. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Хүний тоо хязгаартай. Сургалт 10-р сарын 28 ны бямба гарагийн 10 цагт Төв шуудангийн хойно байрлах Bodi Tower-н 2 давхар, Хоккайдо япон ресторанд болно.

Холбогдох утасны дугаар:  7611-2880

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.