24 цагийн хүүхдийн эмнэлэг

   
Гурван гал эмнэлэг хүүхдийн тасаг

Б.Азжаргал эрхлэгчтэй хүүхдийн тасгийн танилцуулга

Гурван гал эмнэлэг нь Зөв оношлогоо, Зөв эмчилгээ, Зөв үйлчилгээ, Зөв сувилахуйг  Дэлхийн жишиг стандартын дагуу   эх орондоо үзүүлэх зорилгоор байгуулагдсан эмнэлэг юм.

Хүүхдийн тасаг нь 2011 онд 32 ортой байгуулагдсан бөгөөд хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн 2 дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгэг 0-18 насны хүүхдүүдэд үзүүлнэ.

Бүтэц зохион байгуулалтын хувьд:

Зөвлөх эмч-1
Тасгийн эрхлэгч-1
Тасгийн эмчлэгч эмч-3
Амбулаторын эмч-3
Хүүхдийн эрчимт эмчилгээний эмч
Хүүхдийн цусны эмч
Хүүхдийн мэдрэлийн эмч
Хүүхдийн зүрхний эмч
Хүүхдийн бөөрний эмч
Хүүхдийн нүдний эмч
Хүүхдийн чих, хамар хоолойн эмч
Хүүхдйин мэс заслын эмч
Хүүхдийн нярайн эмч
Хүүхдийн дүрс оношлогооны эмч
Ахлах сувилагч-1
Ээлжийн сувилагч-8 орон тоотой ажиллаж байна.

Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11-р хороо, Эх нялхасын-19
Утас: 70113344

“Мангут” эмнэлэг

Мангут эмнэлгийн хүүхдийн кабинетад үзлэг хийгдэх өвчнүүд:
1. Нярай болон 2сар  хүртэлх нялхасын эмгэгүүд/ бүтэлт,шарлалт,дутуу ба бага жинтэй/
2. Хүүхдийн цочмог ба архаг суулгалт
3. Хүнд тураал
4. ХӨЦМенежментийн дагуу: 2 САРААС 5 ХҮРТЭЛ насны өвчтэй хүүхдүүд
5. Дунд чихний үрэвсэл
6. Залгиур гүйлсэн булчирхайн үрэвсэл
7. Томуу, ТТТөвчнүүд
8. Хүүхдийн гуурсан хоолойн бөглөршилт цочмог үрэвсэл
9. Гуурсан хоолойн дахимтгай үрэвсэл
10. Гуурсанцарын цочмог үрэвсэл
11. Гуурсан хоолой тэлэх өвчин
12. Уушигны үрэвсэл / цочмог, архаг/
13. Зүрх- судасны тогтолцооны олдмол өвчнүүд
14. Хүүхдийн ходоодны цочмог ,архаг үрэвсэл
15. Цөсний хүүдийн цочмог архаг урэвсэл
16. Элэгний, нойр булчирхайн архаг үрэвсэл
17. Цус багадалтууд
18. Хүүхдийн бөөр шээсний замын өвчин
19. Хүүхдийн  цагаан хорхойтох өвчин

Хаяг: Баянгол дүүрэг 4-р хороолол, Модны 2 ын туслах зам, БГД ын нэгдсэн эмнэлэгийн чанх урд
Утас: 95955708, 70110027

“Буман хүүхэд” хүүхдийн эмнэлэг

“Буман хүүхэд” хүүхдийн эмнэлэг нь 2010 оны 11-р сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна.
0-16 хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндийн үзлэг
0-1 настай эрүүл хүүхдийн зөвлөгөө
Амьсгалын замын цочмог халдвар болон суулгалт өвчтэй хүүхдийг гэрээр эмчлэх аргуудыг зөвлөх
Хүүхдийг хэрхэн хооллох тухай зөвлөгөө
Таны хүүхдэд тохирсон иллэг, гимнастикийг зааж сургах
Рахит, цус багадалт, тураал, эмзэгшил, хүүхдийн харшилт гаж байдал зэрэг, мөн суурь өвчтэй хүүхдийг эмчлэх, асрах, урьдчилан сэргийлэх зөвлөгөө
Хаяг: Баянгол дүүрэг, 17-р хороо, 3-р хор-л, 3-р байр, УБ (Өргөө кино театрын баруун талд)
Утас: 9992 8793
Имэйл: adiya49@yahoo.com

“Zint” хүүхдийн эмнэлэг

Зинт клиник 2013 оны 7 сард Вива сити хотхонд нээгдсэн.Бүх насны (0-18) хүүхдэд дотор, мэс заслын чиглэлээр үзлэг хийн нотолгоонд суурилсан орчин үеийн анагаах ухааны зөвөлгөө өгч, эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх үндсэн зорилготой. Хүүхдийн анагаахын дэвшилтэт арга технологийн нэвтрүүлж ажилладаг.

Жилд дунджаар 9000 орчим хүүхдэд үзлэг хийж, зөвөлгөө өгдөг. АНУ-ын MTTS компанитай албан ёсны онцгой эрхтэй дистрибьютерийн гэрээ байгуулж нярайн шарлалтыг гэрийн нөхцөлд эмчлэх олон улсад шалгарсан, шилдэг, шинэ технологи болох Firefly зөөврийн төхөөрөмжийг анх удаа оруулж ирж нярайн шарлатыг амжилттай эмчилж байна. 4 аппаратаар жилд дунджаар 600 гаруй нярайг эмчилж байна.

Хаяг: Хан-уул дүүрэг, 4-р хороо, Вива сити, N15
Утас: 99050949

Sos Medica Mongolia Clinic

СОС Медика Монголиа олон улсын эмнэлэг нь таны хүүхдийн эрүүл мэнд, өсөлт бойжилтонд холбоотой эрүүл мэндийн үзлэг, оношлогоо, эмчилгээг олон улсын стандартын дагуу хийж үзүүлж байна.

Америкийн Зүрхний Нийгэмлэгээс мэргэжилтнүүдэд зориулсан Хүүхдийн Амилуулан Лавшруулах Тусмалжийн сургалтанд хамрагдаж мэргэшсэн манай туршлагтай эмч болон сувилагч нар 24/7-ийн турш бяцхан гишүүддээ яаралтай тусламжийн үйлчилгээг үзүүлэхэд байнга бэлэн байх болно.

Манай эмнэлэг дараах хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байна:

  • Эмчийн үзлэг, оношилгоо болон зөв зохистой эмчилгээний төлөвлөгөө
  • Хүүхэд хөхүүлэх болон хоол тэжээллийн талаарх зөвлөгөө
  • Хүүхдийн өсөлтийн үе шатны үнэлгээ, зөвлөгөө
  • Бүх төрлийн дархлаажуулалтын үйлчилгээ
  • Чанарын өндөр шаардлага хангасан эм болон вакцин
  • Хүүхдийн шүдний эмчилгээ

Хаяг: 4а байр, Их тойруу, 15-р хороолол, 7-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар, Монгол улс
Утас: 91913122, 11464325

Хаяг: Хан уул дүүрэг, 1р хороо, Зайсан төв, 2р давхар Улаанбаатар, Монгол улс
Утас: 91913122, 77114325

Амар мед эмнэлэг

Хүүхэд болон нярайн чиглэлээр 20 гаруй жил ажилласан туршлагатай хамт олон үйлчилнэ

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 11-р хороолол, 7-р хороо, 23А байр
Утас: 77072229, 94882229

Улсын эмнэлэгүүд:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасаг

Хүүхдийн өвчин судлалын төв нь Баянзүрх дүүргийн нийт 29 хорооны 0-16 насны нийт 130  гаруй мянган хүүхдэд 24 цагийн хүүхдийн төрөлжсөн 2 дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг.Жилдээ 8 500 -9 500 хүүхэд эмчилдэг.

Тус төв нь 230 ортой, зохион байгуулалтын хувьд:

  • Хүүхдийн 1 – Амьсгалын эрхсудлалын тасаг
  • Хүүхдийн 2 – Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасаг
  • Хүүхдийн 3 – р тасгаас тус тус бүрдэнэ.

Нийт 46 эмч, эмнэлэгийн ажиллагсадтайгаар эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна.Үүнд:

  • Төвийн захирал Ө.Туул,
  • Сувилахуйн менежер Б.Рэнцэнханд,
  • Аж ахуйн менежер Ж.Дашмядаг,
  • Эмийн менежер Б.Хүрэл-эрдэнэ, С.Энхтуяа нар ажиллаж байна.

Зохион байгуулалтын хувьд:

  • Их эмч-11,
  • сувилагч-23,
  • Туслах сувилагч- 3
  • Үйлчлэгч – 9 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр багаар ажиллах арга барилыг мөрдлөгө болгон үр бүтээлтэй ажиллаж байна.

Хаяг: Баянзүрх дүүрэг 22-р хороо

Утас: 11452057

Web: www.bayanzurkhhospital.mn

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгийн нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасаг

Томуу, томуу төст өвчин ихэссэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайдын А/09 тушаалын дагуу Сонгинохайрхан эрүүл мэндийн төвийн Дотрын 1-р тасгийн 63 орыг хүүхдийн хэвтүүлэн эмчлүүлэх тусламж үйлчилгээнд шилжүүлэхээр болсон.

Тэгвэл уг ажлын хүрээнд өнөөдөр Засаг даргын орлогч Д.Ундармаагаар ахлуулсан ажлын хэсэг дотрын 1-р тасагт байсан өвчтнүүдийг дотрын 2-р тасаг руу шилжүүлэх ажлыг хийж, дотрын 1-р тасагт хүүхэд хэвтэн эмчлүүлэх боломжийг бүрдүүллээ.

Дашрамд дуулгахад Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг 165 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай хэдий ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан өдөрт дунджаар 200 гаруй хүүхэдтэй ажиллаж байна. Түүнчлэн болзошгүй нөхцөл байдалд бэлдэн нийт 300 гаруй ор дэлгэн хүүхэд хүлээн авахад бэлэн байдалтай ажиллаж байна.

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, Баянголын-1

Утас: 701732037

Нийслэлийн Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг хүүхдийн тасаг


2015 оны 11 дүгээр сард хуучин 7-р төвийн барилгыг иж бүрэн засварлаж, тоног төхөөрөмжийг шинэчлэн 140 ортой хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулан дүүргийн 0-16 насны 73.000 гаруй хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Мөн онд “Эмүүжин” хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасгийг хүүхдийн амбулаториор өөрчлөн зохион байгуулж тусламж, үйлчилгээг хүргэж байна.

Хаяг: Баянгол дүүрэг 17 дугаар хороо Жалханзхутагт Дамдинбазарын гудамж хуучнаар эрүүл мэндийн 7 дугаар төв

Утас: 70141302

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв

Манай төв нь эрдэм шинжилгээний салбар; 680 ор бүхий гуравдах шатлалын лавлагаа 2 эмнэлэгтэй (Хүүхдийн эмнэлэг; Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг); төрөлжсөн мэргэжлийн 28 тасаг; 2 зөвлөх поликлиник; өсвөр үеийн клиник, үргүйдэл – нөхөн үржихүйн төв; 11 албатайгаар эх, эмэгтэйчүүд, ураг-нярай, хүүхдэд төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна.

Тус төвд нийт 1128 ажилтан ажил үүрэг гүйцэтгэдэг ба үүнээс их эмч 280, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн 554, бусад ажилтан 293.

Эмч, эмнэлгийн мэргэжилтний 42% бакалаврын зэрэгтэй, 30% нь дипломын зэрэгтэй, 6% нь магистрын зэрэгтэй, 1% нь докторын зэрэгтэй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.

Нийт эмч нарын 50 орчим, эмнэлгийн мэргэжилтэн 40 орчим хувь нь боловсролын болон мэргэжлийн зэрэгтэй.

Хаяг: ЭХЭМҮТ – Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
16060 Улаанбаатар, Монгол улс

И-мэйл:ehemut@moh.mn

Утас:362205 Захиргаа: 27011

Факс:+ (976)-11-362633

Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676

Ангилал