"Astory Grand Hall" мэдээлэл

Сайн байна уу?

Манай Астори гранд холл-д захиалга өгсөнд баярлалаа. Танай захиалгатай холбогдуулаад дараах мэдээллийг хүргэж байна. 

1. Хэрвээ хүний тоо нэмэгдэх бол 3 хоногийн өмнө мэдэгдэнэ үү. Бэлтгэл ажил хийх шаардлагатай байдаг гэдгийг ойлгоорой. 

2. Хүлээн авалтын бэлтгэл ажил, цэвэрлэгээ зэрэг хийгдэх ажил их байдаг тул дараах цагийн хуваариар зочид нэвтэрч орох боломжтой болохыг анхаарна уу.

3. Хос, эцэг эх, зохион байгуулагчид зэрэг 10 хүртэл хүн хүлээн авалт эхлэхээс л 4 цагийн өмнөөс

4. Бусад зочид хүлээн авалт эхлэхээс өмнө нэг цагийн өмнөөс буюу урилгын цагаар


5. 10 машины үнэгүй зогсох эрх манайхаас бэлэглэх болно. Цаасан хэлбэрээр эрхийг өгөх тул, зогсоолоос гарахдаа харуулд өгч гарна. Манайхаас зогсоолын компанитай эрхийн купон дээр дээр үндэслэж тооцоо хийдэг юм.

6. Жимс, цагаан идээ, ууц зэргийг хүлээн авалт эхлэхээс 3 цагийн өмнө авч ирээрэй. Бас жимсний  гарал үүслийн гэрчилгээ заавал авч ирэх ёстой шүү. 

 – Жимсний таваны багтаамж; 1.2-1.3кг багтаамжтай. 

 – Чихрийн тавагны багтаамж: 300-400гр

 – Ааруулны тавагны багтаамж: 300-400гр

7. Айраг амсуулах бол айрагны хулаа авч ирнэ үү. 

8. Манайд мөнгөлөг өнгөтэй ууцны цар, тавгийн идээний цар байгаа. Тавгийн идээ нь тойрог нь дөрвөөр засагдана. 

9. Үүдний танхим дах зурах авах хананд тавигдах нэрийг  эвлэх хэмжээ нь том үсгийн өндөр 30см байвал тохиромжтой. Бичмэлээр үсгүүд нь хооорондоо холбоотой буюу үргэлжилсэн байдлаар хэвлэмэлэ байвал тогтооход эвтэйхэн байдаг шүү. Хананд нэрээ тогтооход манай зүгээс шатаар болон туслах хүнээр хангах боломжтой.

10. Хөтөлбөр, зураг, бичлэг зэргээ 3 хоногийн өмнөөс урьдчилан tsolmonbaterdene449@gmail.com хаягаар явуулж, манай дэлгэцэд тохирох эсэхийг шалгуулаарай. Нэг хоногийн өмнө энэ талаарх мэдээллийг 8524-4616 утсаар лавлаарай. 

11. Хүлээн авалтын цаг гэрээнд заасан хугацаанаас хэтэрвэл хүлээн авалтанд ажиллаж байгаа олон хүний цалин мөнгөний асуудал үүсдэг тул гэрээнд заасан нэмэгдэл төлбөртэйг анхаарна уу. 

12. Хүүхдүүд тусдаа танхимд суух тохиолдолд харгалзах хүн томилж, эрсдэлээс сэргийлж ажиллана уу.

Танд аз жаргалыг хүсье. 

Асуух лавлах зүйл байвал 7610-7799 утсаар холбогдоорой.