“Хүрээ Үдэш 2022” байгууллагуудын нэгдсэн шинэ жилийн цэнгүүнд оролцож буй танай хамт олонд баярлалаа.

Та бүхнийг шинэ жилийн сайхан үдшийг хамт олноороо хөгжил баяраар дүүрэн тэмдэглэхийг хүсээд, бяцхан зөвлөмж анхааруулгыг өгч байна. Энэхүү зөвлөмжийг хамт олондоо бүгдэд нь тараагаарай. 

  1. Цэнгүүн маань 18:00 д эхлэж 24:00 цагт өндөрлөнө. Цаг хязгаарлагдмал тул Та бүхэн цагтаа хүрэлцэн ирвэл хөтөлбөр болгоныг үзэж сонирхож, оролцож,  илүү сайхнаар энэ үдшийг өнгөрөөх юм. Иймд хамт олныгоо цагт нь хүрэлцэн ирүүлэх тал дээр анхаараарай. 
  2. Шагнал урамшууллыг Хөтлөгч, Өвлийн өвгөнөөр гардуулахын тулд заавал  урьдчилан хариуцсан ажилтанд мэдэгдээрэй.  
  3. Насанд хүрээгүй хүн хүрэлцэн ирэх тохиолдолд согтууруулах ундаа хэрэглүүлэхгүй байна уу. Согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд зохион байгуулагч тал хариуцахгүй болохыг анхаарна уу.
  4. Байгууллагынхаа хамт олныг  согтууруулах ундааг зохистой хэмжээнд хэрэглэх, биеэ зөв авч явах тал дээр анхаараарай. 
  5. Утсаа ширээн дээр нь тавиж үлдээх, хувцасныхаа халаасанд үнэ бүхий зүйл хийж өлгүүрт өгөх зэрэг нь эрсдэлтэй үйлдэл гэдгийг анхаараарай.
  6. Цэнгүүн өндөрлөсний дараа гэртээ аюулгүй харих тал дээр хамт олондоо бүгдэд нь харилцан санаа тавиарай. 

Дэлгэрэнгүй хаяг : Хан-уул дүүрэг, Нарны гүүрний урд, Алтай хотхоны замын эсрэг талд
Зурган дээр дарж томруулан харна уу.