Амар

Зочид буудал, Ресторан, Цогц үйлчилгээ

Амар зочид буудал маань зүүн дөрвөн замаас офицер хүрэх замд кино үйлдвэрийн буудлын чанх урд байрлаж байгаа билээ. Амар зочид буудлын хувьд 40 машины дулаан граж, 110 машины ил зогсоолтойгоос гадна төв зам дагуу байрлаж байгаагаараа онцлог юм. Буудал маань нийт 99 өрөөтэй ба Делакс, Премьер твин, Стандарт сингл, Стандарт твин, гэсэн ангилалтай. Манай буудлын цонхоор Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт, Богд Хан уулын дүр төрх, хүрээлэн буй орчин сэтгэл татам харагддаг нь гайхалтай. Мөн монгол европ хоолны болон хятад ресторанууддаа мэргэжлийн ур чадвартай тогооч нарын хийсэн амтат зоогоор зочиддоо үйлчилдэг. 1 давхартаа таны ажил хэрэг, бизнесийн чухал яриагаа өрнүүлэх намуухан орчинтой Aroma coffee shop ажиллаж байгаа бөгөөд 3 давхартаа орчин үеийн шийдэл загвартай, 5/1 стерео дуугаралттай, гадаад дотоодын дууны арвин сонголттой 30-40 хүн хүлээх авах хүчин чадал бүхий, VIP 4 өрөөтэй, энгиин 8 өрөөтэй караоке та бүгдийг хүлээж байна. Манайд зочилсон гадаад дотоодын жуулчид болон, ачаалал ихтэй ажилладаг хүний алжаал ядаргааг гойд сайн тайлах цэвэр тохилог, тав тухтай саун массаж, гоо сайхан, үсчин зэрэг ажиллаж байна. Амар зочид буудлын ихэнх ажилчин албан хаагчид маань англи, хятад, солонгос болон бусад хэлээр зочидтойгоо харилцах чадвартай. Аялал жуулчлалын зочилон үйлчлэх үйлчилгээний салбарт шинээр үүд хаалгаа нээж байгаа Амар зочид буудалд эрхэм зочид та бүхэн тухлан саатаарай.

- Хүчин чадал: 280 хүртэл хүн хүлээн авах ресторан мөн 250 хүн хүлээн авах хүчин чадалтай ресторан, 150 хүлээн авах cinema irish pub, 40 хүний хурлын заал, vip өрөөнүүд/25-40/
- Хаяг : БЗД Энхтайвны өргөн чөлөө,13-1 Кино үйлдвэрийн автобусны замын урд талд
- Машины зогсоол: гадаа 110 машины зогсоол, 40 машины дулаан зогсоол
- Нэмэлт байгууламж - Үйлчилгээ: зочид буудал, Монгол Европ Хятад ресторанууд, кофе шоп, паб,караоке,фитнес,саун массаж, vip өрөөнүүд
- WiFi: Байгаа
- Өрөөний үнэ:

стандарт 1 ортой - сингл 90.000₮ дабл 105.000₮, стандарт 2 ортой - 90.000₮хагас люкс - сингл 135.000₮, дабл160.000₮, люкс - сингл 160.000₮, дабл 190.000₮

Үнэлгээ хийж, сэтгэгдлээ бичнэ үү

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.