Гэгээ Боловсролын Төв

Англи, Хятад хэлний сургалт

Хөл хорио бол та өөрийгөө хөгжүүлэх хамгийн боломжит үе гэдгийг хүн бүр мэддэг болжээ. “Хэрвээ та карентин эхлэхээс өмнө авгалдай байсан бол энэ үеийг сайтар ашиглаад аваарай. Эрвээхэй болон дүүлэх цаг тун удахгүй ирнэ” гэж манай сурагч Лянхуа та бүхэнд зөвлөж байна. Англи, хятад хэлийг сонирхолтой арга барилаар, богино хугацаанд, өндөр үр дүн, сэтгэл ханамжтайгаар сурахыг хүсч байгаа хүн бүрт “Гэгээ” боловсролын төв нээлттэй. Бид сэтгэл тогтох, ном унших арга барилд тулгуурлан хичээлээ явуулдаг бөгөөд уламжлалт арга барилаас тэс өөр гэдгийг дуулгахад таатай байна. Манай заах арга барил оюуны өмчөөр баталгаажсан. Бид таныг шинэ үг цээжил гэж хүчлэхгүй, гэрийн даалгавраар нүдэхгүй, шахалт дарамт гэж үгүй. Та аяндаа л шинэ үг цээжилнэ. Та гуравхан өдрийн дотор үр дүнгээ мэдэрч эхлэх болохоор цаанаасаа давтмаар санагдана. Манай багш нар таныг шахаж дарамтлахгүй, харин зөвхөн танд тохирох зөвлөгөө өгнө. Энэ бүхнийг мэдэрсэн манай сурагчдын сэтгэгдлийг ЭНДЭЭС уншаарай.

Бид орчин үеийн ажил хэрэгч, завгүй, цаг хэмнэхийг эрмэлздэг суралцагчдадаа зориулан онлайн сургалт явуулаад багагүй хугацааг өнгөрүүллээ. Гэхдээ та ангид сууж, багштайгаа нүүр тулж харилцахыг хүсдэг нэгэн бол мэдээж манай танхимын сургалт үргэлжилж байгаа. Хэрвээ та аль аль сонголтыг нь туршиж үзэхийг хүсч байвал hybrid буюу хосолсон ангийг сонгож ч болно.

Бид:

  • General English
  • IELTS
  • Kids English
  • Business Speaking Class
  • Ерөнхий хятад хэл
  • Хүүхдийн хятад хэл зэрэг сургалтыг явуулдаг.

Дээр хэлсэнчлэн, эдгээр сургалтад танхим, онлайн, hybrid байдлаар суралцахыг танд санал болгож байна. Хэрвээ та англи, хятад хэлийг яаралтай сурах шаардлагатай байгаа бол монгол, гадаад багштай ганцаарчилсан хичээл авсан ч болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг та “Гэгээ боловсролын төв” Фэйсбүүк хуудас болон 77004567 дугаараас аваарай. Мөн Төв номын сангийн замын эсрэг талд байрлах “Business Tower”-ийн 1001 тоотод бид байрлаж байгаа. Та бидэнд хандаарай. Бид таны түвшинг үнэгүй тогтоохоос гадна цаашид англи, хятад хэлээ сайжруулахын тулд ямар алхам хийх хэрэгтэйг тань хэлээд өгье.

- Дэлгэрэнгүй хаяг : Төв номын сангийн замын эсрэг талд байрлах “Business Tower”-ийн 1001 тоот

Үнэлгээ хийж, сэтгэгдлээ бичнэ үү

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!