Кемпински Хаан Палас зочид буудал
Кемпинснки Хаан Палас Зочид буудал нь Улаанбаатар хот төдийгүй Монгол дахь хамгийн анхны олон улсын 5 одны зэрэглэлтэй Европын тансаг зочид буудал юм. Бид Европын хэв маягийг үндэсний зочломтгой зан, найрсаг үйлчилгээтэй хослуулж өгсөн бөгөөд 13 жилийн туршид зочлохуйн салбарт амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна. Бид үйлчүүлэгч нэг бүрийн ая тухтай байдал, сэтгэл ханамжийг нэн түрүүнд эрхэмлэн ажилдаг тул та манайхыг зорин үйлчлүүлнэ үү. Манай зочид буудал:
- 5 өрөөний сонголт бүхий нийт 99 өрөөтэй
- Бүрэн тоноглогдсон 2 төрлийн хурал, семинарын танхим
- Хүлээн авалт, арга хэмжээ зохион байгуулах 4 төрлийн ресторан
- Үдийн цай, кофе ууж тухлах боломжтой лобби лаунжтай
Зочид буудлын зүгээс санал болгох үйлчилгээ:
- Фитнесс, саун, спа
- 24 цагийн өрөөний үйлчилгээ, угаалга
- Өглөөний цай, өдрийн хоол, оройн зоог
- Дээд зэрэглэлийн катеринг үйлчилгээ
- Машины түрээс
- Өндөр хурдны утасгүй интернэт
- Консьерж- мэдээллийн ажилтан
- Үнэгүй зогсоол
- Олон улсын стандартад нийцсэн харуул хамгаалалт
- Мэргэжлийн чадварлаг хамт олон
Superior өрөөнүүд - 257,975төг/өглөөний цай багтсан/
Deluxe өрөөнүүд - 285,234төг/өглөөний цай багтсан/
Junior Suite - 403,500төг/өглөөний цай багтсан/
Executive Suite - 928,000төг/өглөөний цай багтсан/
Presidential Suite - 2,019,700 төг/өглөөний цай багтсан/
- 30-с дээш машины зогсоолтой
Өдрийн хоолны сеттэй
- Хурлын заалтай