Монголын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн хүрээлэн
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Манай байгууллагын дэргэдэх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн “ОШМИ” сургалтын төв нь Хөдөлмөрийн яам, ХАБЭА-н 3 талт үндэсний хороо, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс олгогдсон 20-7/6 тоот Тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр дотооддоо итгэмжлэгдсэн, хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж буй байгууллага юм.
Сургалтын төв нь одоогоор 500 гаруй байгууллагын ХАБЭА-н ажилтан болон энэ чиглэлээр ажиллах сонирхолтой хувь хүмүүсийг ХАБЭА-н чиглэлээр мэргэшүүлэх сургалт болон ажлын байран дээрх сургалтанд хамруулаад байна. Суралцагч болон хамтрагч байгууллагуудын маань үнэмлэхүй олонхи нь манай сургалтанд сэтгэл хангалуун байдаг нь судалгааны дүнгээс харагддаг.
Бид ХАБЭА-н дотоодын сургалтуудыг олон улсын стандартад нийцүүлэх чиглэл баримталж ажилласны үр дүнд ХАБЭА-н Олон улсын сургалтын байгууллага болох OSHAcademy-ын сургалтыг Монгол улсад зохион байгуулах онцгой эрхтэй, цорын ганц, албан ёсны сургагч байгууллага болсон билээ.
OSHAcademy нь АНУ, Австрали, Египт, Энэтхэг, Филипин зэрэг дэлхийн 30 гаруй оронд бие даасан сургагч байгууллагатай, дэлхий даяар олон коллеж, их дээд сургуулиуд болон компани, төрийн бус байгууллагуудад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага юм. OSHAcademy-ийн сургалтын хөтөлбөр, курсууд нь АНУ-ын ХАБЭА-н сургалтын стандартын дагуу боловсруулагдсан бөгөөд Америкийн Хөдөлмөрийн Аюулгүй Байдлын Үндэсний Нийгэмлэг болон Америкийн ХАБЭА-н Менежментийн Хүрээлэн зэрэг мэргэжлийн байгууллагуудаар курс, хөтөлбөрүүд нь итгэмжлэгдсэн байдаг.
Эрхэм зорилго
Үйл ажиллагаа
Сургалт явуулах уу