“Ibis Styles hotel” хурлын танхим

Ибис Стайлс Улаанбаатар зочид буудлаас мэндчилж байна. Бид Аккор группын Монгол улс дахь анхны сүлжээ зочид буудал болон 2017 онд нээгдсэн бөгөөд зочид буудал, хурлын танхим рестораны иж бүрэн үйлчилгээг дэлхийн төвшинд үзүүлэхээр зорьж ажилладаг хамт олон билээ. Байгуулагдсан цагаас эхлэн Монгол улсынхаа нэр хүндийг өргөх олон чухал арга хэмжээ, хурал, үзэсгэлэнд амжилттай хамтран ажилласан гэдгээ дуулгахад таатай байна.

Манай зочид буудал нь хурал уулзалт сургалт зохион байгуулах үйлчилгээгээ улам сайжруулан онлайн хурал уулзалтын орчин үеийн шийдлүүдийг үйлчилгээндээ нэвтрүүлснээр COVID-19 цар тахлын хүнд нөхцөлд байгаа байгууллагуудын тасалдалгүй үйл ажиллагааг хангахад илүү хүртээмжтэй боллоо.

Та бидний санал болгож буй онлайн хурал, уулзалтын шийдлийг ашиглан дуу, дүрсний доголдолгүй, олон улсын төвшний хурал хийгээрэй. Ингэснээр танд:

  1. Тав тухтай орчинд мэргэжлийн төвшинд хурал уулзалтаа зохион байгуулснаар дэлхийн эргэн тойронд байгаа ажлын хамтрагчтайгаа саадгүй холбогдоно.
  2. Онлайн хурлаар дамжуулан зайнаас нүүр нүүрээ харан хуралдсанаар хоорондын итгэлцлээ бэхжүүлэн, шийдвэр гаргалтаа хурдасгах боломжтой.
  3. Хамтын хүчин чармайлтыг нэмэгдүүлнэ. Цаг хугацаа болон логистикийн зардлыг бууруулна гэх мэт олон давуу талууд таны бизнест үүсэх юм.

Цар тахлын онцгой нөхцөл байдалд ариун цэвэр, ариутгал халдваргүйжүүлэлтийн бүх нөхцөл шаардлагуудыг биелүүлэн Аккор группээс дэлхий даяар хэрэгжүүлж буй олон улсын эрүүл ахуйн ALL SAFE стандартын болзлыг ханган ажиллаж байгаа билээ. Иймд та бүхэн эрүүл ахуй, аюулгүй байдалдаа санаа зоволтгүй сэтгэл амар үйлчлүүлэх боломжтой юм. Хүн хоорондын зай баримтлан өөрсдийн хүссэн хэлбэрээр ширээ засалтаа хийлгэн үйлчлүүлэх боломжтой  2 төрлийн хурлын танхимыг сонгон үйлчлүүлээрэй. Нэг дор 10 хүнээс дээш хүн цугларахгүй заалт хүчинтэй тохиолдолд 2 танхим ашиглан хоорондоо интернетээр холбогдон 20 хүнтэй хурал сургалт зохион байгуулж болно.

  • 8-10 хүний зай баримталсан засалт хийх боломжтой БОГД хурлын танхим
  • 15-20 хүний зай баримталсан засалт хийх боломжтой ПОЛАРИС хурлын танхим

Эдгээр танхимууд нь өндөр хурдны интернет, хүчин чадал сайтай проектор, индэр, өсгөгч, утастай болон утасгүй микрофон, цагаан самбар, flipchart зэрэг хурал сургалт зохион байгуулахад шаардлагатай бүх тоног төхөөрөмж хэрэгслүүдээр хангагдсан байгаа.

Урт хугацааны хамтран ажиллах гэрээ хийх бол хөнгөлөлт үзүүлэх боломжтой.

Утас: 7740-0279

Үнэлгээ хийж, сэтгэгдлээ бичнэ үү

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!