Mirage ресторан

Хуримын хүлээн авалт
(Last Updated On: 05/09/2020)

Гэрлэх ёслолын давтагдашгүй орчинг “Гэр ордон” бүрдүүллээ

Монгол үндэсний өвөрмөц хэв маяг, өв уламжлал, нүүдэлчин ахуйг орчин үетэй хослуулсан Улаанбаатар хотын хамгийн том 20 ханатай Монгол гэр “Говь-Мираж гэр-ресторан”-д хуримын ёслолоо хаана ч давтагдахааргүй хийх боломж бүрдлээ. “Гэр ордон” гэрлэх ёслолын өвөрмөц, онцгой орчинг бүрдүүллээ. Дэлхий дахинд тархсан цар тахлаас болж Гэрлэх ёслолын ордон үйл ажиллагаа явуулахгүй байгаа энэ үед нэг дор 350 хүн хүлээж авах хүчин чадалтай Монголдоо анхдагч “Говь-Мираж гэр-ресторан” хулгана жил хуримлахаар зэхэж буй залуу хосууддаа хурим найрын шинэлэг цогц үйлчилгээ үзүүлж эхэллээ. Гэр ресторанд мэргэжлийн хөтлөгч, хуримын ёслолоос эхлээд бүхий л цогц үйлчилгээг үзүүлэхээс гадна залуу хосууддаа зориулж олон олон хөнгөлөлт урамшуулал зарлаж байна.
“Говь-Мираж гэр-ресторан” арав гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулахдаа Германы өндөр хүчин чадалтай техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон цэлгэр уудам танхимдаа төрөл бүрийн хүлээн авалт, бяцхан үрсийн сэвлэг үргээх ёслол, одонгийн найр, хосын хурим, төрсөн өдөр гээд таны амьдралын нандин бүхнийг хамтдаа мөнхөлж мэргэжлийн өндөр түвшинд найдвартай үйлчилгээг үзүүлсээр байна.

- Хүчин чадал: 350 хүн
- Цагийн хуваарь: Өдөр бүр 11:00-16:00
- Дэлгэрэнгүй хаяг : Хан-Уул дүүрэг “Говь”ХК-ийн үйлдвэр “Factory store” дэлгүүрийн дэргэд
  • LED дэлгэц
  • Машины зогсоолтой

Үнэлгээ хийж, сэтгэгдлээ бичнэ үү

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!