Налгар

Амралтын газар, Ахмадын хөнглөлттэй

Хотын ойролцоо байрлах Баруун аймгуудруу явах зам дагуу 22-ын товчооноос 22 км Налгар амралт та бүхнийг цэвэр агаар тохилог орчинд амралтаа зугаатай өнгөрүүлэхийг урьж байна. Манайх нэг ээлжиндээ 80 хүн хүлээн авах тохилог байр, ресторан, караоке, билльярд, спорт талбай, 4 дугуйтай мотоцикол зэрэг үйлчилгээг танд санал болгож байна.

Сайн байцгаана уу залуусаа.Амратын өдрүүдээ ая тухтай тоглож наадан инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүлээрэй.Та бүхнийг урьж байна.

Налгар амралт нь Хүй 7 худагт ойр буюу морь гарааны Цагаан хөтөлийн урд аманд байдаг тул хурдан морины уралдааныг хамгийн ойроос үзэнгээ амрах боломжийг та бүхэнд олгоно. Манай амралт дотроо боловсон 00, шүршүүртэй орчин үеийн тохилог гэрүүд болон мэргэжлийн тогоочийн бэлтгэсэн амтат хоол, наадмын хуушуур идэн тухлах тохилог ресторан болон караоке, билляард, сагсан бөмбөгийн талбайтай. 

 

- Хүчин чадал: 80-100 хүн
- Дундаж үнэ: Гэр 80000, хоол 9000
- Хаяг : Баруун аймгууд руу явдаг төв зам дагуу 22-ын товчооноос 27 км
- Машины зогсоол: 20 машин
- Нэмэлт байгууламж - Үйлчилгээ: Ресторан, караоке, биллярд, ширээний теннис, ширээний хөл бөмбөг, 4 дугуйт мотоцикль, сагсан бөмбөгийн талбай
- УБ-аас хэдэн км : 45 км
- Өрөөний үнэ:

Энгийн дотроо 00, шүршүүртэй 4 ортой өрөө 80000, Хагас люкс дотроо 00, шүршүүртэй 3 ортой өрөө 90000, Люкс дотроо 00 шүршүүртэй нэг том ортой өрөө 110000, энгийн монгол гэр 6 ортой 60000,

3 reviews

  1. Би энд 3 хоносон. Дажгүй газар байсан. Хоол, үйлчилгээ сайтай. Нэг удаа л жаахан давс ихтэй хоол гарсныг эс тооцвол.

  2. сайхан газар байна. өвөл ажилладаг юм уу?

  3. 12 сарын 31 хүртэл ажилдаггэсэн

Үнэлгээ хийж, сэтгэгдлээ бичнэ үү

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.