/Ресторан паб, Амралтын газар, Зочид буудал, Караоке /

Үйлчилгээний тухай

  1. Үйлчилгээний газар нь өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээн дээрээ хямдралын купон гаргаж Хүрээ.мн- ээр борлуулуулж болно.
  2. Хүрээ.мн дээр гаргасан купоныг хэрэглэгчээс худалдан авах хүсэлт ирсэн даруйд Хүрээ.мн-ээс тухайн үйлчилгээний газартай холбогдож урьдчилан захиалга өгч баталгаажуулна.
  3. Купон авсан хэрэглэгч үйлчлүүлэхээр очихдоо (6 оронтой тоо) “купон код”  авч очно. Үйлчилгээний газраас купоныг баталгаажуулахдаа өөрсдийн ажлын хэрэглээний гар утаснаас 9016-7899 дугаар руу 6 оронтой кодыг мессежээр явуулж шалгах ба баталгаажсан хэрэглэгчид “Купон баталгаажсан” гэсэн хариу ирнэ.
  4. Нэг кодыг нэг удаа ашиглах боломжтой бөгөөд, 9016-7899 дугаараас мессежээр автоматаар хариу ирээгүй тохиолдолд тухайн купон хүчингүй, ашиглах боломжгүй болно.

Төлбөр тооцоо

  1. Хүрээ.мн дээр купон гаргахад төлбөргүй байна. Харин купон гаргаж байгаа үйлчилгээний газраас хэрэглэгчийн сонирхол татахуйц үнэ, хямдрал, урамшуулал гаргах ба хямдрал урамшууллын хувь, үнийн дүнг үйлчилгээний газар Хүрээ.мн-тэй харилцан тохиролцож гаргана.
  2. Хүрээ.мн-тэй хамтран гаргасан купон нь бусад сувгаар борлуулах боломжгүй, зөвхөн Хүрээ.мн борлуулах эрхтэй байна.
  3. Купоныг Хүрээ.мн нь өөрсдийн үнэлгээгээр цааш хэрэглэгчид борлуулна.

 

Хүрээ.мн
Маркетинг, борлуулалтын алба
Утас: 7711-7799

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн