ҮНИЙН САНАЛ
АВАХ
Та доорх формыг бөглөөд илгээх товчийг дарна уу. Таны E-mail хаягаар үнийн санал илгээгдэх болно.
-
Хүрээ.мн нь зөвхөн вэб дээр мэдээлэл байршуулах, сурталчлах биш үйлчилгээний газрууд дангаараа хийж чадахгүй бусад олон боломжуудыг санал болгодог.
-
Хүрээ.мн нь үйлчилгээний салбарт тасралтгүй зургаан жил ажилласан Монголын ууган медиа бөгөөд өөрсдийн но-хау дээрээ тулгуурласан хэрэглэгчийн мэдээллийн санг бий болгож, судалгаа, мониторнг хийдэг. Үүн дээрээ тулгуурласан тухайн үйлчилгээний газрын онцлогт таарсан борлуулалтын стратеги гаргаж, хамгийн өндөр ашиг олох маркетинг төлөвлөлт хийдэг. Шинэ хэрэглэгч бий болгох, нэг үйлчлүүлсэн хэрэглэгчийг дахин ирүүлэх, хямдралын купон зэрэг маркетингийн чухал үйлчилгээнүүд явуулдаг.
-
Интернэт хэрэглэгчдийн хувьд үйлчилгээний газруудын хамгийн чухал нүүр царай бол интернэт орчинд байгаа тухайн үйлчилгээний газрын хуудас байдаг. Хүрээ.мн дахь үйлчилгээний газруудын вэб хуудас нь үндсэн мэдээллээс гадна, хэрэглэгчийн хүссэн захиалгын нарийн мэдээллүүдийг үйлчилгээний газрууд өөрсдөө хуудсаа удирдаж мэдээллээ хэрэглэгчид түргэн шуурхай хүргэж чаддаг. Жишээ нь меню, үнэ, захиалга авах боломжтой өдрүүд, хямдрал урамшуулал зэрэг шинээр гаргаж байгаа маркетингийн бүх мэдээллээ цаг алдалгүй олон мянган хэрэглэгчид шууд хүргэх боломжтой. Хүрээ.мн-д үйлчилгээний газрууд мэдээллээ байршуулснаар хэрэглэгчээс шууд онлайнаар захиалга авах боломж нээгддэг. Онлайн захилгын систем нь уламжлалт утсаар захиалга авхаас өөр хэрэглэгчийн хувьд 24 цаг, 365 хоног нээлттэй байдаг систем тул үйлчилгээний газруудын хувьд захиалгаа нэмэгдүүлэх илүү боломж олгодог. Хүрээ.мн-ийн онлайн захиалга нь давхар SMS буюу мессeжээр дэмжигдэж ажилладаг тул хэрэглэгчид маш хурдан эргэн хариу өгөх боломжийг бий болгодог.
-
Хүрээ.мн нь Ресторан, үйлчилгээний газар хайж байгаа (зорилтот хэрэглэгч) хэрэглэгчид зорилгод нь таарсан үйлчилгээний газруудыг шууд санал болгодог системтэй. Үйлчилгээний газруудын хувьд ирүүлмээр байгаа хэрэглэгч, тухайн газар руу очих магадлал өндөр хэрэглэгчдэд өөрийн мэдээллээ шууд хүргэх боломж нээгдэнэ. Тухайлбал: Хүрээ.мн нь боломжит бүх сувгаар сурталчилгаа хийж ресторан, үйлчилгээний газар хайж байгаа зөвхөн зорилтот хэрэглэгчийн захиалгыг “real time” -аар үйлчилгээний газруудад ДМ буюу ”шууд Email”-ээр илгээдэг. Эсрэгээр тухайн зорилго, нөхцлөөр үйлчилгээний газар хайж байгаа хэрэглэгчид нөхцөлд нь таарсан үйлчилгээний газруудыг "real time" -аар буцаж санал болгодог. Өөрөөр хэлбэл Хүрээ.мн-д мэдээлэл нь байршсан үйлчилгээний газрын хуудсууд нь ресторан, үйлчилгээний газар хайж байгаа олон мянган зорилтот хэрэглэгчид "E-mail"-ээр шууд санал болгогддог.
-
Тухайн үйлчилгээний газрын хийж байгаа, зорьж байгаа маркетингийн үйл ажиллагааг дэмжиж, үйлчилгээний газрын бүх төрлийн асуудлуудад зөвлөгөө, консалтингийн үйлчилгээ явуулдаг. Тухайлбал үйлчилгээний газрын хүний нөөцийн бүх мэргэшилд зориулсан богино хугацааны сургалт явуулж байна.