Болзошгүй аюул эрсдлийг урьдчилан тооцоолон ажлын байрны эрсдлийн үнэлгээ хийлгэдэг.
Аюулгүй байдал, эрүүл мэндийн нөхцлийг сайжруулах гол хэрэгсэл буюу арга техникүүдийн
нэг нь ажлын байрны эрсдэлийн үнэлгээ бөгөөд энэ нь байгууллагын эрсдэлийн менежментийн гол элемент юм. Эрсдэлийн менежмент нь олон тооны шийдлийг санал болгодог ба өөртөө компанийн аюулгүй байдал, эрүүл мэндийн бодлого, ажлын байрны аюулгүй байдал, эрүүл мэндийн хороод, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн (ХАÁЭМ)-ийн сургалт ба мэдээлэл, ХАÁЭМ-ийг
сайжруулах зорилго зорилтуудаа тодорхойлох, эрсдэлийн талаар мэдээлэл солилцох асуудлыг
багтаадаг.
Аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ бол дэлхий даяарх бизнесийн ертөнцөд улам өргөн хэрэглэгдсээр байгаа эрсдэлийн удирдлагын арга юм. Эрсдэлийн удирдлагын дэмжих хэрэгслийн хувьд эрсдэлийн үнэлгээ нь жижиг, дунд, том бүхий л хэмжээний байгууллага, компаниудад ажлын байраа илүү аюулгүй, эрүүл болгох, мөн бизнесийнхээ үр ашиг, өрсөлдөх чадварыг сайжруулахад нь туслах зорилгоор ашиглагдаж болно.
Эрсдэлийн үнэлгээ бол өөртөө туслах хэрэгсэл. Энэ нь ажил олгогчид болоод бизнесүүдийг ажиллах хүчнийхээ оролцоотойгоор аюулгүй байдал, эрүүл мэндтэй холбоотой асуудлуудыг засах, зардлын хэмнэлттэй шийдлийг олж тогтоох боломжийг олгодог. Эрсдэлийн үнэлгээг ашиглан ажил олгогчид болон бизнесүүд ажлын байранд нь үүсч буй эрсдлүүдийг тодорхойлж, үнэлэх, мөн үр дүнд нь үндэслэн эрсдэлийг хянахын тулд тохиромжтой аюулгүй байдал, эрүүл мэндийн арга хэмжээг
хэрэгжүүлдэг.2 Эрсдэлийн үнэлгээг хамгийн аюултай нөхцөл байдлууд хамгийн түрүүнд хянагдаж,
хамгийн бага магадлалтай буюу хамгийн бага хохирол учруулах магадлалтай эрсдлүүдийг арай
хожуу хянах зэргээр эрэмбэ тогтооход ашиглаж болдог. Энэ нь мөн зардлын хувьд үр ашигтай байдаг.
Өдөр тутмын ХАÁЭМ-н асуудлуудаа шийдвэрлэхдээ эрсдэлийн үнэлгээг ашигласнаар ЖДÁ-ууд
гадаад экспертүүд, зөвлөхүүд, эсвэл тэдэнд юу буруу байгаа, хэрхэн асуудлаа шийдэх вэ (хэдийгээр
тэд мэдээж ийм хүмүүсээс зөвлөгөө, тусламж хүсдэг ч гэсэн) гэдэг дээр хэт хараат болохгүй байх (энэ нь их зардалтай байдаг)-с сэргийлүүлдэг. Эрсдэлийн үнэлгээг хэн ч хийсэн, бүр гаднаас үйлчилгээ авсан ч, эрсдэлийн үнэлгээг зохион байгуулах, үр дүнд нь суурилан сайжруулах арга хэмжээг сонгон хэрэгжүүлэх нь ажил олгогчийн гарцаагүй үүрэг хариуцлага байдаг.
ХАÁЭМ-ыг үргэлж ойлгоход хэцүү, ажил олгогч болон менежерүүдийг бизнес хийхэд нь улам хэцүү
болгодог маш их бичиг цаасны ажил, улаан тууз, зардал, уйтгартай дүрэм журмууд гэж хардаг. Áүр
ингэж боддоггүй хүмүүс ч цөөн тооны осолтой, эсвэл бүр осолгүй байсан гэж итгэдэг бөгөөд ихэнхи ослоос өнөө үед зайлсхийх боломжгүй байдаг гэж итгэх нь бий.
Хүмүүс ерөнхий ойлголтоо ашиглаад сайн ажиллана гэдэгт найдах явдал үнэндээ ямар нэг зүйл буруу болох хүртэл л үргэлжилдэг. Эрсдэлийн үнэлгээ хийхэд, аюулгүй байдлын аюул ба эрсдэл, эрүүл мэндийн аюул ба эрсдэл гэсэн тусдаа ойлголтыг ашигладаг тул эдгээрийн хоорондын ялгааг анхаарч авч үзэх хэрэгтэй. Энэ нь ялангуяа, ажлын байран дахь аюулд өртсөнөөр урт хугацаанд бий болох эрүүл мэндийн үр дагаврыг үнэлж, зохих эрсдэлийн хяналтыг бий болгох тохиолдолд илүүтэй ашиглагдана.
Аюулгүй байдлын аюул ба түүнээс үүдэх эрсдэл нь илүү баримттай байдаг тул ажил олгогчид энэ
талд илүү ойлголттой байж, анхаарал тавьдаг. Тухайлбал, хаалт хамгаалалтгүй үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмж, тасдагч машин зэрэг нь илэрхий аюул. Ийм машин төхөөрөмжөөс болж ажилтан гэмтэхэд үр дүн нь тэр дороо нүдэнд илэрхий харагдана.
Эрүүл мэндийн аюул ба түүнээс үүдэх эрсдэл нь ихэнхидээ бага баримтжуулагдсан байдаг тул
ажил олгогч энэ асуудлыг шууд хариуцан шийдвэрлэхдээ хойрго байдаг. Ажлаас шалтгаалсан эрүүл
мэндийн асуудал нь урьдчилан мэдэгдэж илрэхгүй, зарим тохиолдолд амьдралд маш хожуу илрэх
тохиолдол ч байдаг. Эрт оношилж, хэт хүндрүүлэхээс нь өмнө өвчнөөс урьдчилан сэргийлэх нь
нэгэнт хохирсон эрүүл мэндийг улам муудахаас, цаашлаад амь насыг аврахад чухал нөлөөтэй. Дахин давтагдсан, бага хэмжээгээр аюулд өртөж байгаа процесс долоо хоногоор, сараар, жилээр үргэлжилж байгаа бүгдийг анхааран авч үзэх хэрэгтэй