Айл гэр, албан байгууллагын их цэвэрлэгээ болон засварын дараах цэвэрлэгээ хийж үйлчилдэг олон байгууллагууд байдаг. Та тэдгээр байгууллагуудаар цэвэрлэгээ хийлгэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ?
- Зөвхөн өдрийн цагаар ажилладаг газруудаас гадна 24 цагаар ажилладаг газрууд байдаг. Албан байгууллага, оффисын цэвэрлэгээг өдрийн цагаар цэвэрлүүлэх боломжтой ч айл гэрийн хувьд өөр. Хэрвээ та болон танай гэр бүлийнхэн өдрийн цагаар гэртээ эзгүй байдаг бол ажлын цаг дууссаны дараа ч 24 цагаар үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд бий гэдгийг санаарай.
- Хаанаас ирж байгаа нь тийм чухал биш ч гэлээ хаана байдгаасаа шалтгаалаад танайд төдий хугацааны дараа ирэх болно. Та хэдэн цаг эсвэл хэдэн өдрийн өмнө захиалгаа өгч байгаа бол хаяг байршил асуудал биш. Харин яаралтай захиалга өгч байгаа бол цэвэрлэгээний олон байгууллагууд дундаас танайд хамгийн ойр салбартай газрыг сонгох нь зүйтэй.
- Төлбөрөө хэрхэн хийхээ урьдчилан тодруулаарай. Зарим газрууд төлбөрийн тодорхой хувийг шилжүүлсний дараа таны захиалгыг баталгаалжуулдаг бол зарим нь үйлчилгээ үзүүлсэнийхээ дараа төлбөрөө авдаг. Түүнчлэн бэлэн мөнгө байхгүй үед q-pay, интернет банк, мобайл банк зэргээр төлбөрөө хийж болдог эсэхийг тодруулаарай.
- Цэвэрлэгээний бодис нь ямар үйлдвэрийнх, сөрөг нөлөөгүй, цэвэрлээгээний дараа харшил өгөхгүй байх зэрэг мэдээллийг нягтлан асуухад гэмгүй.
- Үйлчлүүлэгч таны зүгээс аль хэсэгт ямар цэвэрлэгээг яаж хийх тухай болон магадгүй хүрч болохгүй хэсэг байвал тодорхой хэлж өгвөл цэвэрлэгээний байгууллагын хүмүүс ажлаа хийхэд тус болно.