Барилгын хар замаск татах заавар

Зориулалт:

Хар замаск нь цементен суурьтай, полимер нэмэлтүүдийн орцтой хуурай бүтээгдэхүүн бөгөөд тус бүтээгдэхүүн нь хөөсөнцөр дулаалга болон бүх төрлийн бетон тоосго, хийт бетон блокон ханын гадаргуугын тэгшилгээ, өнгөлгөөний зориулалтаар хэрэглэнэ. Хэрэглэхэд хялбар бөгөөд барьцалдах чадвар өндөр тул хагарал цууралт үүсэхгүй давуу талтай.

Техникийн үзүүлэлт:

Бат бэх чанар 5МПа-аас доошгүй, зуурмагийг ашиглах хугацаа 1цагаас ихгүй, орчны температур +5градус-ээс +35градус хүртэл хэрэглэнэ, гал дэмжихгүй ба тэсэрч дэлбэрэхгүй.

Хэрэглэх заавар:

Ханын гадаргуу дээрх тоос шороог сайтар цэвэрлэнэ. Нэг уут хар замаска буюу 25кг-д бүтээгдэхүүнийг зуурахад 4-5л цэвэр ус хэрэглэнэ. 800Ватт-аас дээш хүчин чадалтай цахилгаан холигч ашиглан зуурмагийг бүхэлгүй нэгэн жигд болтол нь хутгана.Бэлтгэсэн цавуугаа ханын гадаргуу дээр 5-10 мм-ийн зузаантайгаар жигд түрхэж өнгөлнө. Ханын гадаргуугаас шалтгаалаад 1м2 хананд ойролцоогоор 7кг зуурмаг зарцуулагдана.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал