Мөнхжин харшлын эмнэлэг
– Харшлын өвчнүүд болон гуурсан хоолойн багтраа /астма / өвчнийг оношлох эмчлэх, хяналтад намжмал байдалд байлгах эмчилгээ, зөвлөгөө
– Удаан ханиалгаж буй уушгины эмгэгийн оношлогоо, эмчилгээ
– Эрүүл болон хооллолтын бэрхшээлтэй хүүхдийн хооллолт ба эрүүл мэндийн зөвлөгөө
– Эрүүл аж төрөхүйн эрүүл мэндийн зөвлөгөө
-Нярай хүүхдийн үзлэг, зөвлөгөө залуу ээж нарт хүүхдийг хэрхэн эрүүл өсгөх, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх талаар
-Зонхилон тохиолдох хүүхдийн өвчнийг оношлох, эмчлэх, хяналтад авч эмчлэн эрүүлжүүлэх
-Бага насны хүүхдүүдийн суурь өвчлөлүүд / рахит, цус багадалт, уураг илчлэгийн дутагдал/ жингийн илүүдэл, дархлаа дуталыг оношлох, эмчлэх хяналтад авч эмчлэн эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх, өвчлөмтгий хүүхдүүдийн суурь шалтгааныг илрүүлж, эрүүлжүүлэх, зөвлөгөө, эмчилгээ
-Амьсгалын замын өвчний үеийн утлага эмчилгээ болон шарлага эмчилгээг өдрийн эмчилгээгээр хийж байна.
Дэлгэрэнгүй
Утас: 7722-0309
Д амин дэм ач тус
Д амин дэмийг зөвхөн ковидын үед уугаад зогсоохгүй ээ.
Д амин дэмийн дутал нь дэлхий даяар тархсан байдаг ба газарзүйн байрлалаасаа хамаарч манай оронд хүн амын дийлэнх нь гүн дутагдалтай байгааг судалж тогтоосон хэдий ч Д гээ тогтмол уухгүй байх нь их байна.
Д амин дутах шалтгаан
• Наранд хангалттай хугацаагаар гарахгүй байх гарсан хэдий ч биеийн ихэнх хэсгийг хувцасласан байх, нарны тос хэрэглэх нь хангалттай авч чадахгүй Мөн ахимаг насанд хангалттай авах чадваргүй болдог.
• Шимэгдэлт нь буурах
• Д амин дэмийн бодисын солилцооны шимэгдэлт гажигтай байх
• Д аминд тэсвэртэй байх /Өндөр тунгаар хэрэглээд байхад үр дүн гардаггүй /
Д аминдэм дутахад: аль ч насанд ясаар өвдөх, булчингаар өвдөх, булчин сулрах шинжүүд гардаг ба жирэмсэн хүн бол ураг нь ч Д амин дэмийн дуталтай болно.
Жирэмсэн эмэгтэйчүүд Д амин дэмийн гүн дуталтай бол эхийн яс зөөлөрч төрсөн нярай рахиттай болох нь илүү байдаг.
Бага насанд гавлын яс зөөлрөх, суух, мөлхөх, зулай битүүрэх нь наснаасаа оройтох, шүд оройтож ургах, цээж болон нурууны ясны хэлбэр өөрчлөгдөх тайван биш, цочромхой нойр хямарсан, хөлрөмтгий , булчингийн тонус суларсан, баас хатамхай.
Д аминдэм дутагдахад кальцийн шимэгдэлт буурдаг тул кальцийн дутагдлаас хүүхэд болон насанд хүрэгчид ч татаж болно.
Булчин суларсантай холбоотой ялимгүй юманд торж унахад ясны хугарал болох нь илүү.
Дээрх шинжүүдээс гадна Д амин дэм нь дархлааны хамгийн сайн дэмжигч тул ханиад томуугаар өвдөхгүй байх, хөнгөн өвдөхөд, арьс, харшлын өвчнүүдээс урьдчилан сэргийлэхэд;
Түүнчлэн Д дутлаас үүсдэг 200 гаруй өвчнөөс урьдчилан сэргийлэхэд маш их тустай юмаа.