Хүүхдээ эмнэлэгт үзүүлэхдээ юуг анхаарах вэ?

Хүүхдээ эмнэлэгт үзүүлэхдээ үүнийг анхаараарай

Мөнхжин харшлын эмнэлэг
– Харшлын өвчнүүд болон гуурсан хоолойн багтраа /астма / өвчнийг оношлох эмчлэх, хяналтад намжмал байдалд байлгах эмчилгээ, зөвлөгөө
– Удаан ханиалгаж буй уушгины эмгэгийн оношлогоо, эмчилгээ
– Эрүүл болон хооллолтын бэрхшээлтэй хүүхдийн хооллолт ба эрүүл мэндийн зөвлөгөө
– Эрүүл аж төрөхүйн эрүүл мэндийн зөвлөгөө
-Нярай хүүхдийн үзлэг, зөвлөгөө залуу ээж нарт хүүхдийг хэрхэн эрүүл өсгөх, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх талаар
-Зонхилон тохиолдох хүүхдийн өвчнийг оношлох, эмчлэх, хяналтад авч эмчлэн эрүүлжүүлэх
-Бага насны хүүхдүүдийн суурь өвчлөлүүд / рахит, цус багадалт, уураг илчлэгийн дутагдал/ жингийн илүүдэл, дархлаа дуталыг оношлох, эмчлэх хяналтад авч эмчлэн эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх, өвчлөмтгий хүүхдүүдийн суурь шалтгааныг илрүүлж, эрүүлжүүлэх, зөвлөгөө, эмчилгээ
-Амьсгалын замын өвчний үеийн утлага эмчилгээ болон шарлага эмчилгээг өдрийн эмчилгээгээр хийж байна.
Дэлгэрэнгүй
Утас: 7722-0309

Хүүхэдтэйгээ эмнэлэгт очихдоо бүү мартаарай:

1. Шаардлагатай баримт бичиг. Та хамгийн багаар бодоход: хүүхдийн төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн дэвтэр, өөрийн иргэний үнэмлэх. /Бусад баримт бичгүүд нэмэлтээр хэрэг болж болно/

2. Хүүхдийн эрүүл мэндийн карт. Таны хүүхдийн өвчний түүх эмчид чухал шаардлагатай. Мөн таны өөрийн эрүүл мэндийн карт ч хэрэг болох тохиолдол бий.

3. Мөнгө. Эм, тариа, эмчилгээний төлбөр гээд танаас тооцоолоогүй зардлууд гарах боломжтой учраас та бэлтгэлтэй байх хэрэгтэй.

4. Шууд тэр даруй эмнэлэгт хэвтэх тохиолдол байдаг учраас та гэнэтийн нөхцөлд зориулж хүүхдийн болон өөрийнхөө нэг удаагийн солих хувцас, хүүхэд тань нялх бол памперс, даавуу, сүү зэргийг бэлтгээрэй.

5. Түүнчлэн хүүхдийг тань үзлэгт хамруулж байхдаа эмч болон сувилагч нар хэрхэн ажилж буйг нягталж, хүүхдийг гэмтээхээс сэргийлээрэй.

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал