Хуримын ордон / Hurimiin ordon

Midway Event Center
Хурим, Хонхны баяр,Одонгийн найр, цолны найр, төрсөн өдөр,хүүхдийн сэвлэг үргээх ёслол , тэмцээн уралдаан, тоглолт гэх мэт олноор цуглах арга хэмжээнүүд зохион байгуулна.
Хүчин чадал: 500 хүртэлх хүн
Хаяг: Нарны гүүрийн урд, Алтай хотхоны чанх зүүн талд
Дэлгэрэнгүй

Утас: 7730-0294

Гэрлэх ёслолын ордон
Азийн анхны Гэрлэх ёслолын ордон
Саруул орчин Соёлтой үйлчилгээ
Үнэнч сэтгэлгээ Үүрдийн дурсамж
Бид таны аз жаргалтай мөчийг мөнхөлнө.
Гэрлэх ёслолын ордны үйл ажиллагааны үндсэн зорилт нь нийгмийн хөгжлийн гол түлхүүр болсон гэр бүлийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа чиглүүлж, Монголын уламжлалт зан үйл, ёс заншлыг сурталчлах гэр бүлийн боловсрол, соёлыг дээшлүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулан олшруулж олон талт үйлчилгээг нэмэгдүүлж, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, өртөг зардлыг хямдруулан, өр авлагыг бууруулах ажлыг бүрэн ханган ажиллахад оршино.

Хаяг: Cүхбаатар дүүрэг, 1-р хороо П.Гэндэнгийн гудамж
Утас: 11-320515, 11324729

Баянгол Дүүргийн Гэр Бүл, Ёслолын Ордон
Хүмүүний амьдралд тохиолдох жаргалтай мөчүүдийн нэг яах аргагүй хуримын ёслол билээ.
Баянгол дүүргийн “Гэр бүл, ёслолын ордон” нь Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 49 дүгээр тогтоолоор үүсгэн байгуулагдсан.
Манай байгууллага нь гэр бүлийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа чиглүүлж, Монголын уламжлалт зан үйл, ёс заншлыг сурталчлах, гэр бүлийн соёлыг дээшлүүлэх эрхэм үүргийг хүлээн ажиллаж байна.
Манай үйлчилгээ: • Залуу хосуудын “Хуримын ёслол”
• Олон жил ханилсан ахмад хосуудын “Алтан хурим”, “Мөнгөн хурим,
• “Хүндэт аав”, “Ачлалт ээж”-д өргөмжилж алдаршуулах ёслол
• “Лус дархалсан бэр”, “Дархан бэр” болон “Хатан бэр”-ийг алдаршуулах ёслол
• Шинэ төрсөн бяцхан иргэддээ “Төрсний гэрчилгээ гардуулах”
• 16 нас хүрч буй иргэдэд “Иргэний андгай”
өргүүлж, иргэний үнэмлэхийг нь гардуулан өгөх ёслол
• “Шилдэг гэр бүл” алдаршуулах ёслол
• Хүүхдийн “Сэвлэг үргээх” ёслол
• “Мөрөөдөл биелэдэг юм” хөтөлбөрт хуримын ёслол
• “Явуулын ёслолын үйлчилгээ”

ХУРИМЫН ЁСЛОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ
Шинээр гал голомтоо бадрааж буй залуу хосын “Хуримын ёслол”-ыг ёслол төгөлдөр зохион байгуулдаг.

• Гэрлэх ёслолын үйл ажиллагааг хийхээс өмнө 21-30 хоногийн өмнө урьдчилж мэдэгдэх.
• Хуримын ёслол хийх өдөр цагийг үйлчлүүлэгч өөрөө сонгон товлож ирэх ба ирсэн дарааллын дагуу бүртгэж авна.
• Гэрлэлтийн гэрчилгээг харъяа сум, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст бүртгэх ба гадаадын иргэнтэй хэрвээ гэр бүл болж байгаа бол Улсын бүртгэлийн Ерөнхий газарт бүртгүүлэн авч ирнэ.

Үзүүлэх үйлчилгээ
• Ёслол удирдагч
• Ерөөлч, уртын дуучин, морин хуурч
• Зургийн цомог.
• Гэр бүлийн андгай /жаазтай/
• 30х40 хэмжээтэй зураг /1 ширхэг/
• Бэлэг дурсгал

Нэмэлт үйлчилгээ:
• Үндэсний болон хуримын хувцасны үйлчилгээ
• Машины чимэглэл
• Гар цэцэг
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо, Замчдын гудамж-3, Баянгол дүүргийн Засаг Даргын Тамгын газар.
Утас: 7012-0320

Та хүлээн авалт хийх ресторан хайж байна уу? Хүлээн авалтаар мэргэшсэн шилдэг ресторануудын мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал