БҮХ ЦАГ ҮЕИЙН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ҮНЭРТЭЙ УС
- Chanel – Coco Mademoiselle
Chanel №5 санагдуулам хэлбэр савалгаа бүхий үнэртэн. Жүрж, мэлрэг цэцэг, сарнай, ванилийн ноот бүхий орчин үеийн сонгодог сонголт Коко Мадиозель юм
- Versace – Eros Pour Femme
Нимбэг, анар, заарны хүдэрийн ноот агуулсан энэ үнэртэй ус 2014 хавар анх гарсан юм
- Lancôme – Trésor
25 жилийн өмнө анх гарсан энэ үнэртэй ус нь сарнай болон чангаанзны ноот агуулсан сэнгэнэсэн үнэр бүхий үнэртэн юм.
- Dior – J`adore
Сарнай болон жасмины зөөлөн үнэр үл үзэгдэх анхилуун нөмрөгөөр таныг хучих мэт. Хэрвээ та өөрийн эр хүнийг (3 метрийн радиус дахь бүгдийг биш) олохыг хүсч байгаа бол энэ үнэртэн яг тохирно.
- Chloé Eau de Parfum
Сарнай болон замбага цэцгийн ноот нь дэгжин тансаг боловч жийнсэн өмдтэй бас зохицдог.
- Chanel – Coco Noir
Индонезийн пачули болон зандан модны үнэртэй Шанел илүү тачаангуй үнэртэй болж чаджээ. Уг үнэртэнд хүдрийн заар, сарнай, жасмин, зандан мод болон ванилийн ноот бий.
- Gucci – Guilty
Gucci Guilty бол халуухан үнэртэн. Энэ үнэртэн өрөөнд ороод өрөөг эзэгнэж чадах эмэгтэйд зориулагдсан.
- Voyage d’Hermès
Энэ бол чинжүү болон модлог ургамлын нооттой унисекс үнэртэн. Гэхдээ энэ үнэртэй ус хүнд үнэртэй биш (танилцуулга дээр нь бичсэнээр энэ бол сэнгэнэсэн хув болон модлог ургамлын үнэртэй). Уг өвөрмөц үнэр нь маш өргөн дэлгэрсэн ба шүршүүрийн шингэн саван, биеийн лосьон, дезодорант, дезодорант-спрей, нүүр болон биеийн чийгшүүлэгч бальзам хэлбэрээр зарагддаг.
- Dolce & Gabbana – The One
Энэ гайхалтай үнэртэй ус цэцэгсийн ноотуудаар дүүрэн. Уг үнэртэн сараана, жасмин, чавга, хүдрийн заар, хув болон ванилийн ноотуудыг агуулдаг.
- Giorgio Armani – Acqua di gioia
Энэ бол хуш, сахар, гааны навч, сарнай, жасмины нооттой үнэртэн. Магадгүй энэ үнэртэн танд янз бүрийн ноотнуудын холимог юм шиг санагдаж магадгүй л юм. Гэхдээ энэ үнэртэй усыг үнэрлэж үзэх болон түрхэхэд та огт харамсахгүй.
- Chanel – Sycomore
Энэ бол бүх цаг үеийн хамгийн нууцлаг, сэтгэл татам үнэртэй уснуудын нэг юм. Хэрвээ та сэтгэлээр унасан боловч үдэшлэг юмуу томоохон үйл ажиллагаанд явах зайлшгүй шаардлагатай бол энэ үнэртэнг түрхээрэй.
- Calvin Klein – Eternity
Кристи Терлингтоны тоглосон 90-ээд оны рекламны хар цагаан өнгө нь энэ үнэртэй усны минималист өнгө төрхөнд яг тохирч байв.
- Dolce & Gabbana – Light Blue
Дольче & Габбана сайхан амьдралын жорыг бодож олжээ. Энэ үнэртэн бол хонхон цэцэг, алим, хуш модны гайхалтай нийлэмж юм.
- Oscar de la Renta Santa Domingo
Таны хамтрагчийн сэтгэлийг татах энэхүү супер секси үнэртэй ус сарнай, тоор, зөгийн бал, бергамот, гальбанум, зандан модны ноотууд агуулдаг.
- Jennifer Lopez Glow by J.Lo
Лопезийн 21 үнэртнээс энэ бол хамгийн нууцлаг үнэртэн юм. Тэрээр улаан хивсний тансаг үнэртний оронд сэнгэнэсэн цэнгэг үнэртнийг бүтээжээ.