Аюул ба эрсдэл гэдэг үгсийг өдөр тутмын яриандаа хольж хэрэглэх нь түгээмэл байдаг. Гэхдээ,
эрсдэлийн үнэлгээ хийхдээ эдгээр ойлголтонд төөрөлдөхөөс сэргийлж, тодорхойлолтыг нь ойлгох,
хооронд нь ялгаж чаддаг болох нь чухал юм.
Аюул гэдэг нь хүний эрүүл мэнд ба аюулгүй байдалд, эсвэл аливаа эд хөрөнгө, тоног төхөөрөмж,
байгаль орчинд хохирол учруулж болох бүхий л зүйлийг хэлнэ. Хохирол учруулах боломжийг аливаа химийн бодис, машин тоног төхөөрөмж, ажлын муу арга барил бий болгож байж болно.
Тиймээс, аюул нь ажилд ашиглагдаж буй түүхий эд материал, тоног төхөөрөмж (багаж хэрэгсэл,
машин механизм, гэх мэт), аюултай бодис (тоос, өвчин үүсгэгч микро организмууд, химийн бодисууд, хортон устгагч, дуу чимээ, гэх мэт), тээвэрлэлт, дайвар бүтээгдэхүүн, ажлын байрны аюултай орчин, ажлын байрны муу зохион байгуулалт, ажиллах арга барил, хандлага гэх зэрэг хүнийг гэмтээж, хохироож, өвчлүүлж болох бүхий л зүйл юм. Áүхий л ажлын байранд тоо томшгүй олон аюул оршин байдаг
Эрсдэл гэдэг бол аюулын хүний бие, эд хөрөнгө, тоног төхөөрөмж, эсвэл орчин тойронд гэмтэл,
хохирол учруулах магадлал ба учруулах хор хохирлын түвшинг хэлдэг бөгөөд хор хохирлыг урт
хугацаанд гарах үр дагаварыг ч хамруулан тооцдог.
Эрсдэл = Хор хохирлын түвшин x Учрах магадлал
Аюултай нөхцөл байдал үүсч болох магадлалыг, тухайн нөхцөл байдлаас үүдэн бий болох хор
хохирлын түвшинд үржүүлсэн үржвэрийг Эрсдэл гэнэ6.
Аюул гэдэг бол тухайн нэг химийн бодис эсвэл үйл ажиллагаа өөрөө байдаг, харин эрсдэл бол
өөр. Эрсдэлийн түвшин нь түүнийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа эсэхээс
хамааран өөр өөр байж болно. Тухайлбал: Хортон устгагч бол өөрөө хортой бодис, тиймээс хортон
устгагчийг цацах нь газар тариалан эрхлэгчдэд ноцтой эрүүл мэндийн эрсдэл үүсгэдэг. Гэхдээ газар тариалан эрхлэгч хортон устгагчийн аюулыг зохистой хянаж чадсан бол, эрсдэл нь хүлээн
зөвшөөрөгдөх хэмжээнд байна гэсэн дүгнэлт гарч болно. ¯үнтэй нэгэн адилаар цахилгаан/220 вольт болон түүнээс дээш/ хүчдэл ч өөрөө аюултай, харин
гүйдэл тусгаарлагч бүрээс, автомат унтраалгын систем, гал хамгаалагч, хуримтлагдсан цахилгаан
энергийг шавхагч багаж төхөөрөмж, эсвэл хүчдэл/вольт/ хувиргагч трансформатор ашигласнаар
эрсдэлийн түвшинг нь хүлээн зөвшөөрөгдөхүйц байлгаж болно.
Эрсдэл хүлээн зөвшөөрөгдөхүйц түвшинд байгаа эсэхийг үнэлэхэд, эрсдэлийн үнэлгээнд хамрагдаж байгаа ажилтнуудын хүйс, нас ба ерөнхий эрүүл мэндийн хүчин зүйлсийг анхаарч үзэх нь чухал. Мөн тэдгээр ажилтнууд яг ямар ажил үүрэг гүйцэтгэдгийг бодолцох хэрэгтэй.