Ажлын ярилцлаган дээрээ юуг анхаарах вэ?

Ажлын ярилцлага бол ажилд ороход тань таарах хамгийн том сорилт юм.

Таны ажлын анкет бөглөсөн газраас холбогдож ажлын ярилцлаганд дуудсан бол та эхний шатаа амжилттай давж хоёрдугаар шатанд тэнцсэн гэсэн үг. Гэхдээ энэ нь та ажилд орлоо гэсэн үг биш юм. Танаас гадна дор хаяж 10-аад хүн тантай өрсөлдөх болно. Тиймээс ажлын ярилцлаганд орохдоо доорх зүйлсийг анхаарах хэрэгтэй. 

  • Ярилцлага авч байгаа хүмүүс хувцаслалтад их анхаарал хандуулдаг. Иймд та нямбай, цэвэрхэн зохистой хувцаславал таатай сэтгэгдэл ажил олгогчид төрүүлж чадна.
  • Мөн ажил олгогч хүн хариуцлагатай хүнд дуртай байдаг. Ярилцлагын үеэр хайхрамжгүй, анхааралгүй, идэвхгүй байх юм бол цаашид таныг  ямар хүн бэ гэдгийг шууд танин мэдэж болдог учир их хариуцлагатай ухаалаг байх ёстой.
  • Ярилцлагын эхэнд цалин, бусад хангамжийн талаар шууд асуух хэрэггүй. Тэгэх юм бол  та өөрийнхөө сайныг харуулахаас өмнө тухайн компани чамд ямар ашигтай вэ гэсэн ойлголт шууд төрүүлэх учир тэгэж асуухаас болгоомжлоорой.
  • Энэ ажил чамд хичнээн чухал байж болно.Гэхдээ цөхрөнгөө барж байсан ч түүнийгээ бүү харуул. Ажил олгогч хүнийг өрөвдөх үүднээс ажилд авдаггүй харин таны туршлага ур чадвар хандлагыг тань л харна.
  • Өөрийнхөө ур чадвар амжилтыг хэт дөвийлгөж ярих нь сайн ч гэсэн мөн хор уршиг дагуулдаг.
  • Ярилцлага авч байгаа хүн нүд рүү харж ярьдаг хүмүүст дуртай байдаг. Харцаа бууруулах нь ямар нэгэн зүйл нууж байгаа, өөртөө итгэлгүй байна гэсэн  сэтгэгдэл төрүүлдэг.
  • Та ажилд орох компаниа сайн судлах ёстой.
  • Ажил олгогч хүн сагсуу онгироо хүнд  дургүй байдаг.
  1. Гадаад байдал
    • Хувцас
      Юун түрүүн ямар ажилд орох гэж буйгаа санаарай. Таны ажиллах салбарын хүмүүс ихэвчлэн яаж хувцаслана, яг тэр төрхийг өөртөө бүрдүүлэх хэрэгтэй. Таныг суухад юбка тань өвдөгнөөс чинь дээшхи хэсгийг далдлахуйц урт байх шаардлагатай. Харин өмд өмсвөл хэт бариу эсвэл сул байж болохгүй. Өөр нэг чухал зүйл бол элдэв хээ угалз, нүд чилээх тод өнгөнөөс татгалзах явдал юм.
    • Гутал
      Хүний анхаарлыг сарниулахаар чимээ гаргадаг нарийхан өсгийтэй гутал оновчгүй. Аль болох энгийн, намхавтар шаахай сонгоорой. Хэт хуучинсаг санагдаж магадгүй. Гэвч ажил олгогчдын 92 хувьд “гадсан өсгийт” таатай санагддаггүй аж. Мөн хоншоор нь битүү байвал тун сайн.
    • Гоёл, зүүлт
      Таны ээмэг зүүлт хэдий чинээ нүсэр, тууз шигтгээ ихтэй, гял цал байна төдий чинээ та ажлын туршлагагүй, тээртэй харагдах болно. Мөн хэт хямд аксессуар зүүх хэрэггүй. Ярилцлаганы үеэр таны хувцас ямар брендийн, хэр өнөдр үнэтэй байх нь хамаагүй. Гэвч гоёл чимэглэл таны нэр хүнд, чансааг илтгэх болно. Энгийн, цэвэрхэн агаад чанартай аксессуар сонгоорой.
    • Нүүр будалт, үс, хумс засалт
      Албан ёсны ажлын ярилцлаганд очиход танд суурь тос, энгэсэг, сормуусны будаг байхад л хангалттай. Нүүрээ их будах нь танд таалагддаг байсан ч, тэнд өөрийн стилээ биш чадвараа гайхуулахаар очино гэдгийг мартуузай. Харин та урьд шөнө нь усан нүдлэж, эсвэл битүү өрөөнд унтаж болохгүй. Ямар ч сайхан, цовоо харц хавдсан зовхинд даруулдаг. Мөн өглөө нь шүдээ өнгөлөхөд илүүдэхгүй. Гантиг цагаан шүдтэй хүмүүс хамгийн өөртөө итгэлтэй, итгэл даахуйц харагддаг аж.
      Хумсаа маш цэвэрхэн бүдэг өнгөөр будаарай. Мөн үс тань натурал өнгөтэй байх нь чухал. Хэрэв та буржгар үстэй бол өмнөх өдөр нь индүүдээрэй. Шулуун үс бүсгүй хүнийг ажил хэрэгч, мэргэжилдээ сайн харагдуулдаг.
    • Сүрчиг Ажил олгогчдоо таалагдах үнэрийг сонгогтун. Хэрэв мэдэхгүй бол сүрчиг цацахаас зайлсхийсэн нь дээр болов уу. Учир нь танд таалагдсан үнэр ажилд орох алтан боломжийг тань үгүй хийж ч болзошгүй.
  1. Үйлдэл
    • Байгууллагын угтагч болон бусад ажилчидтай бүдүүлэг харьцах
      Дээрх асуудлаас болж олон ажил горилогчид ажлын ярилцлагын сонгон шалгаруулалтанд тэнцдэггүй болохыг баталсан байна. Ямар нэгэн компанид ажлын ярилцлаганд орохоор ирэх үедээ бусадтай бүдүүлэг харьцах нь мэргэжлийн бус, хүлээж авч болохгүй зан авир гэж үздэг. Компанийн хэн нэгэн ажилтан өөрөө эхэлж, тантай зүй бус харьцсан ч гэлээ та ажил горилогч учир дээр дурдсан зан авирыг гаргаж болохгүй. Инээмсэглэж, аль болох асуудалд хүлээцтэй, тайван хандахыг хичээх хэрэгтэй. Ажлын анкет илгээхдээ зан төлөвөө юу гэж тодорхойлж бичсэнийг тань бодит амьдрал дээр хэр үнэн болохыг ажил олгогч нягталж үзэх болно. Бүдүүлэг авир гаргавал, та ажлын сонгон шалгаруулалтын дараагийн шатанд тэнцэхгүй.
    • Гар утсаа шалгах
      Ажлын ярилцлагын үеэр гар утсаа шалгах хэрэггүй. Харин ярилцлагандаа гол анхаарлаа хандуул. Тухайн компани руу орохын өмнө гар утсаа машиндаа үлдээх эсвэл ярилцлага дуустал гар утасныхаа дууг хаах хэрэгтэй. Түүнчлэн өөрийнхөө ярилцлага хийх ээлжийг хүлээх зуураа гар утсаа шалгахаас татгалз. Учир нь ажил олгогч ажил горилогчдыг өөрийн ээлжээ хүлээх зуураа ямархуу байдалтай байгаагаар нь дүгнэх тохиолдол бас бий. Хэрэв ярилцлагын үеэр таны гар утас дуугарвал, тэр даруйд нь уучлалт хүсч гар утасныхаа дууг хаагаарай. Учир нь сонгон шалгаруулалтанд тэнцээгүй хүмүүсийн 71% нь ярилцлагын үеэр гар утсаа шалгасан байдаг байна.
    • Хоцрох
      Ажив олгогчдын 58% нь ярилцлагын цагаас хоцорч ирсэн хүмүүсийг дараагийн шатанд тэнцүүлдэггүй гэсэн судалгаа байдаг байна. Энэ нь ажлын ярилцлага, цаашлаад ажилтай болохоос илүү чухал зүйл танд байгаа гэсэн сэтгэгдлийг ажил олгогчид төрүүлэх үндэс болдог. Цагтаа ирж, ярилцлаганд орох нь ажил олгогчийн ажлыг хүндэтгэж буйн илрэл юм. Иймд ажлын ярилцлага болохоос 15 минутын ирж байгаарай.
    • Цэвэрч бус байдал
      Ажил олгогчдын 52% нь ажил горилогчийн амнаас эвгүй үнэр гарах эсвэл биенээс нь онцгүй үнэр үнэртвэл сонгон шалгаруулалтын дараагийн шатанд тэнцүүлдэггүй. Иймд ярилцлаганд орохын өмнө гаатай бохь зажлах, үнэртэй ус цацах зэргээр өөртөө анхаарал тавих хэрэгтэй. Ярилцлагын үеэр ажил олгогчид өндөр сэтгэгдэл төрүүлэхийн тулд наана нь толинд өөрийгөө харж, хувцаслалтандаа анхаарна уу.
    • Ажил олгогчийн яриаг таслах
      Ажил олгогчдын 39% нь өөрсдийнх нь яриаг тасалдуулсан ажил горилогчийг тэнцүүлдэггүй бөгөөд энэ нь ажил олгогчид таныг бусдын үгийг сонсох чадваргүй юм байна гэсэн ойлголтыг төрүүлдэг. Ямар ч нөхцөлд ажил олгогчийг ярьж дуусах хүртэл яриаг нь тасалдуулах хэрэггүй. Танд таалагдахгүй, залхмаар санагдаж болох ч чимээгүй сонсох хэрэгтэй гэдгийг бүү мартаарай.
    • Хоол авчрах
      Судалгаагаар ажил олгогчдын 80 гаруй хувь нь ажлын ярилцлагын үеэр хоол авчирч, ярилцлагын цагаа хүлээх зуураа танхимд хооллодог хүмүүсийг ажилд авдаггүй болох нь батлагджээ. Ажлын ярилцлага хамгийн ихдээ нэг цаг л үргэлжлэх учир хоол авчрах шаардлага байхгүй. Эс бөгөөс ажил хэрэг ярих, ажил олгогчийг хүндэтгэх бодол танд байхгүй юм байна гэж ажил олгогч бодоход хүргэдэг. Хоол идэхэд тохиромжтой цаг, орчин гэж байдаг боловч, энэ нь ажлын ярилцлагын үеэр хориглох ёстой зүйлсийн нэг юм. Хэрэв та өлсөж байвал, тухайн компани руу орохын өмнө хооллоорой. Мөн сармис, сонгино эсвэл хурц үнэртэй хоол идэхгүй байхыг хичээх хэрэгтэйгээс гадна хооллосон бол заавал гаатай бохь авч зажлах ёстойг бүү мартаарай.
    • Хэтэрхий ганган хувцаслах
      Хэрэв та хэтэрхий ганган хувцаслаж ажлын ярилцлаганд очвол ажил олгогчид таалагдах нь юу л бол. Хэтэрхий ганган хувцасласан хүмүүсийг ажил олгогчдын 24% нь ажилд авх сонирхолгүй байдаг. Иймд гадуур хувцсаа тохируулж өмсөх хэрэгтэй байдаг байна. Түүнээс гадна зарим компаниуд ажлын ярилцлаганд ирэх үедээ ямар хувцас өмсөхийг хэлж өгдөг. Үүнийг зөрчих хэрэггүй.
    • Уух зүйл авчрах
      Та нэг цагийн турш кофе эсвэл бусад уух зүйлсийг уухгүй байх бүрэн боломжтой. Ажил олгогчдын 14% нь ажлын ярилцлаганд орох үедээ гартаа уух зүйл барьж орж ирсэн ажил горилогчийг таашаадаггүй. Мөн ажил олгогчтой өөртөө итгэлгүй гар барих, хэтэрхий их нүүрээ будах, тохиромжгүй хувцас өмсөх зэрэг нь таны ажилд орох боломжийг багасгадаг байна. Та дээрх зүйлсийг ажлын ярилцлагын үеэр хийхгүй байхад таны ажлын байртай болох боломж үлэмж хэмжээгээр нэмэгдэнэ гэдгийг санаарай.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал