Ажлын өрөө тасалгаанд цэцэг байршуулах нь ямар ач холбогдолтой вэ?

Албан тасалгаанд, гэрийн нөхцөлд олон нийтийн газар цэцгийг хэрхэн ашиглах талаар үндсэн ойлголтыг оруулж байна. Учир нь байгаль өөрөө хүний амьдралыг баяр хөөр өмөр тайвнаар дүүргэж байдаг билээ. Тэгвэл өнгө өнгийн төрөл бүрийн цэцэгс ч бидний хором мөч бүрийг гэрэлтүүлж байр хөөрөөр дүүрэн байлгадаг байна.

Хүлээн авалт буюу угтах хэсэгт

Үүдний угтах хэсэгт мэдээж цэцэг тавих нь маш сайхан орчинг бүрдүүлж чаддаг. Ямар ч албан байгууллага, оффисын үүд хаалга нь орж ирж буй хүн бүхнийг угтан авах хэсэн байдаг тул үзэсгэлэнтэй сайхан цэцгээр угтах тухайн байгууллагын бас нэгэн соёлын нэг хэлбэр юм. Энэ нь бас гайхалтай анхны сэтгэгдэл төрүүлдэг.

Хурал / уулзалтын өрөөнд

Хурлын өрөөнд нэгээс дээш тооны цэцэг байрлуулах нь тохиромжтой байдаг. Хайрцагтай, сагстай эсвэл зүгээр л ваартай цэцэг байж болно. Тухайн хурлын өрөө хэр том бэ гэдгээс хамааран хэдэн ч тооны цэцэг ямар ч сав, өнгөтэй байж болно. Ихэвчлэн хурал, уулзалт албан ёсны үед тод бараан өнгийн цэцгийг өнгө уусган хослуулбал тохиромжтой харагддаг байна. Харин уулзалтын өрөөнд ихэвчлэн санал бодлоо солилцох зорилгоор уулзалт зохион байгуулдаг. Тиймээс олон цэцэг байх шаардлагагүй бөгөөд тухайн өрөөнд цэцэг байршуулснаар цэцэг нь өнгө үзэмж нь орчныг гайхалтай болгож ажлын бүтээмжид сайнаар нөлөөлдөг тул их утга учиртай юм.

Тасалгааны цэцгийн дэлгүүрүүдийг энд дарж харна уу

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал