Амттай солонгос хоолны жорууд /Үхрийн махтай хоолны жорууд/

Пицца хүргэлт утас: 77-304-305

Солонгос Хоол Хүргэлт
24 цагаар ажиллаж байна.
– 3-4 хүн Жэюүг 69,900₮ /будаа 2 хачиртай/
– 3-4 хүн Тагтуритан 69,900₮ /Будаа хачиртай/
Чир дагалдана.
☎️ Утас: 7730-0352

Солонгосчуудын хувьд махны зүйлээс гахай, шувуу, загасыг голчлох боловч үхрийн махыг улайсгасан цог, халаасан гадаргуу дээр шарж идэх дуртай  Солонгосчууд тавагласан зүйлийг хутгаар хэрчихийг цээрлэдэг тул хэрчилтийн хэлбэр, хэмжээ нь гол төлөв жижиг байдаг. Ургамлын болон гахайн тосыг голлон хэрэглэнэ.

1. Бибимбап (Bibimbap) хийх арга

bibimbap Орц:
– Өргөст хэмх- 1 ширхэг
– Гүчүжан- аяганы 1/4
– Бууцай- 1 багц
– Соё соус- 1 халбага
– Оливын тос- 1 халбага
– Лууван- 2 ширхэг
– Сармис- 1 хумс
– Халуун чинжүү- 1 чимх
– Үхрийн мах- 450 гр
– Оливын тос- 1 халбага
– Өндөг- 4 ширхэг
– Агшаасан будаа- 4 аяга
– Гүнжидийн тос- 4 халбага
– Гүнжидийн үр- 1 халбага
– Гүчүжан- 2 халбага Хийх арга:
Эхлээд нарийхан хэрчсэн өргөст хэмхээ гүчүжанд хийж орхино.  2 аяга усанд хэрчсэн бууцайгаа чанаж авах аж.  Дараа нь хайруулын тавганд нэг халбага оливын тосоо хийж, нарийн хэрчсэн луувангаа хуурах бөгөөд үүнийгээ болоод ирмэгц нь гүчүжантай өргөст хэмхээ хийн, халуун чинжүүгээр амтлаад гаргаж тавих юм.  Махаа мөн л нарийн хэрчээд хуурч, болгоод гаргаж тавих бөгөөд дараа нь нэг халбага оливын тосоо хайруулын тавганд хийж, өндгөө шарж авах билээ. Ингээд будаагаа 4 аяганд хувааж, аяга тус бүрт гүчүжантай өргөст хэмх, лууван, чанасан бууцай, шарсан өндөг, мах, нэг халбага гүнжидийн тос, бага зэрэг гүнжидийн үр, хүсвэл бага зэрэг гүчүжан дусаад өгч болох юм.

2. Тактуритан (Dakdoritang) хийх арга

tagturitan Орц:
– Тахианы мөч, гуя- 450 гр
– Нунтаг цагаан гаа- 1 халбага
– Ус- 1.5 аяга
– Соё соус- 3 халбага
– Элсэн чихэр- 1 халбага
– Солонгос халуун чинжүү- 1 халбага
– Гүчүжан- 1 халбага
– Гүнжидийн тос- 2 халбага
– Сармис- 1 хумс
– Төмс- 3 ширхэг
– Лууван- 1 ширхэг
– Сонгино- 1 ширхэг
– Давс- тал халбага
– Хар перец- 1/4 халбага
– Ногоон сонгино- 3 ширхэг
– Гүнжидийн үр- 1 халбага Хийх арга:
1.5 аяга усандаа соё соус, элсэн чихэр, халуун чинжүү, гүчүжан, гүнжидийн тос, хэрчсэн сармис зэргээ хийн сайтар хутгаад үүндээ тахианы мөч, гуянууд болон хэрчсэн төмс, луувангаа хийж, сайтар базаад 30-60 минут амраана. Харин товлосон цаг болмогц сонгиноо хуурч, үүндээ амталсан мах, төмс зэргээ хийж хуурах бөгөөд хар перец, давс зэргээ ч мөн хийж өгөх юм. Одоо үүндээ 500 гр ус хийж, 20 минут буцалгаад л болох аж. Мөн хоолоо болмогц нь хэрчсэн ногоон сонгиноо хийж өгөөрэй.

3. Жэюүгбугим (Jeug bugim ) хийх арга

jeug bugim Орц:
– Гахайн мах- 600 гр
– Сонгино- 1 ширхэг
– Лууван- 1 ширхэг
– Амтат чинжүү- 2 ширхэг
– Гүчүжан- 2 халбага
– Нунтаг халуун чинжүү- 1 халбага
– Сармис- 2 хумс
– Гүнжидийн тос- 2 халбага
– Гүнжидийн үр- 2 халбага
– Элсэн чихэр- 1 халбага
– Ус- 100 гр
– “Bibigo soybean paste”- 3 халбага
– Цуу- 1 халбага Хийх арга:
Гүчүжан, нунтаг халуун чинжүү, нухсан сармис, гүнжидийн тос, элсэн чихэр, цуу зэргээ сайтар холиод үүндээ нимгэн хэрчсэн гахайн махаа хийж, базах юм. Махаа хайруулын тавгнадаа хуурч, хэрчсэн сонгино, лууван, чинжүү зэрэгтэй хольж сайтар хуурах бөгөөд үүндээ 100 гр ус нэмнэ.

4. Кимбаб (Kimbab) хийх арга

kimbab Орц:
– Будаа- 2 аяга
– Ус- 2 аяга
– Алимны цуу- 2 халбага
– Өндөг- 2 ширхэг
– Соё соус- 2 халбага
– Ус- 2 халбага
– Сонгино- 1 ширхэг
– Ургамлын тос- 2 халбага
– Үхрийн татсан мах- 300 гр
– Туна- 1 сав
– Лууван- 1 ширхэг
– Өргөст хэмх- 1 ширхэг
– Далайн байцаа- 6 ширхэг Хийх арга:
2 аяга усандаа алимны цуу хийж буцалгана. Үүндээ будаагаа хийж, галыг намсгаж 20 минут хэртэй чанаж, будааг болгох аж. Дараа нь өндгөндөө нэг халбага соё соус, 2 халбага ус нэмж, сайтар хутгаад ургамлын тосонд шарж аваад уртааш нь хэрчиж бэлтгэх юм. Одоо харин хайруулын тавгаа дахин тослоод сонгиноо сайтар хуурсны дараа махаа хийж, болтол нь хуурах бөгөөд үүндээ нэг халбага соё соусаа нэмэх аж. Ингээд ерөнхийдөө бэлтгэх зүйлс дуусах бөгөөд далайн байцаан дээрээ агшаасан будаагаа жигд тараан түрхэж дээр нь уртааш нь хэрчсэн лууван, өргөст хэмх,өндөг зэргээ тавиад, хажууд нь туна, мах зэргээсээ адил хэмжээтэйг тараан түрхээд чанга гэгч нь боож, өнхрүүлэх юм шүү.

5. Булгуги (Bulgogi) хийх арга

bulbugi Орц:
– Соё соус- 2.5 аяга
– Ногоон сонгино- 1 багц
– Гүнжидийн үр- 4 халбага
– Гүнжидийн тос- тал халбага
– Шар айраг- 1 шил
– Үхрийн мах- 1 кг
– Будаа- 1 аяга
– Ус- 2 аяга
– Ургамлын тос- 1 халбага
– Салатны навч- 1 багц Хийх арга:
Дунд зэргийн хэмжээтэй аяга сонгож үүндээ соё соус, хэрчсэн ногоон сонгино, гүнждийн үр, гүнжидийн тос, шар айраг зэргээ нийлүүлэн сайтар хутгах юм. Харин нарийнхан жижиглэн хэрчсэн үхрийн махаа хольсон амтлагчиндаа хийж, хөргөгчинд хонуулах аж. Дараа нь та аяга будааг, 2 аяга усанд хийж чанаж болгоно. Одоо махаа гаргаж, хайруулын тавганд ургамлын тосоо хийн халаагаад махаа хоёр талаар нь сайтар хуурах байна шүү. Ингээд л таны хоол бэлэн болох бөгөөд та үүнийг будаа болон салатны навч зэргийг ашиглан таваглаж, амтархан идээрэй.

6. Махан цуглуулга хийх арга

mahan tsugluulga Орц:
– Үхрийн хэл 350 гр
– Тахиан цээж мах 350 гр
– Зайдас 300 гр
– Гахайн утсан мах 300 гр
– Үхрийн цул мах 300 гр
– Давс 1-2 цайны халбага
– Хар перц 1-2 цайны халбага
– Орегано 1 цайны халбага
– Халуун чинжүү 1/2 цайны халбага Хийх арга:
1. Тахианы цээж махыг үмхэх хэмжээгээр жижиглэн татаж саванд хийж дээрээс нь цөцгий, давс, хар перц, улаан чинжүү, гоньд, давс болон бусад төрлийн bbq сүмс, амтлагчнаас хүссэнээ хийж болно. Ингээд сайтар хольж хутгаад хөргөгчинд таглаж хийгээд дор хаяж 3-4 цаг болгоорой. Эсвэл бүтэн шөнө хонуулж ч болно. Тэгвэл илүү сайхан амттай болох болно.
2. Саванд шарах хэмжээний ургамлын тос хийж буцлах шахам халаасны дараа тахиан махыг хийж шарна. Буцлах шахам халуун тосонд тахианы жижиглэсэн цээж мах хурдан болдог. Эсвэл шарах шүүгээг 160С хэмд халааж тослосны дараа тахианы ахыг хийж 20-23 минут болгоно. Тахиан махы бүрж шарж ч болно.
3. Тахианы амтлаж шарсан мах бэлэн боллоо.
4. Үхрийн хэлийг сайтар угааж цэвэрлэсний дараа усанд хийж лаврын навч, давс, хар перц, халуун чинжүүгээр амтлаад 2 цаг орчим зөөлөн гал дээр буцалгана.
5. Үүний дараа уснаас гаргаж хөргөөд нимгэн хавтгай хэрчиж бэлтгэнэ. Зөөлөн гал дээр удаан буцласан тул үхрийн хэл зөөлөн, сайхан амттай болсон байх болно.
6. Өөхгүй үхрийн зөөлөн цул махыг нимгэн хавтгай хэрчээд ургамлын тосонд хоёр талаар нь өнгөцхөн хуурна. Ингэхдээ давс, хар перц, гоньд зэргээр амтлаж хуураад дараа нь галаас гаргаж багахан хэмжээний үхрийн шөлөнд зөөлөртөл нь чанаж болно.
7. Эсвэл жигнүүр дээр тавиад 25-30 минут жигнэхэд сайхан амттай болдог.
8. Хагас боловсруулсан зайдасыг хайруулын тавганд ургамлын тос хийж халаасны дараа болтол нь шарж болгож болно. Мөн шарахдаа бүхлээр нь эсвэл жижиглэн хэрчсэний дараа шараарай.
9. Амталсан зайдас сонгосон бол нэмж амтлах хэрэггүй. Харин амталгаа дутуу зайдасыг шарахдаа давс, перц, чинжүү, орегано зэргээс сонгон амтлаж болно. Зайдасыг хайруулын тавагнаас гаргаж тосыг нь сайтар шүүж хөргөөд нимбэгний шүүс цацаж амтлаарай.
10. Гахайн утсан махыг нимгэн бөгөөд урт нарийн хэрчинэ. Хэт нимгэн хэрчих хэрэггүй 3-4мм нимгэнтэй байхад болно.
11. Гахайн махыг халуун тосонд бор хүрэн болтол өнгөцхөн шарна. Тосыг сайтар шүүж гаргаарай.
12. Ингээд амтлаж шарж бэлтгэхэн бүх махыг тавган дээр ангилан үзэмжтэй өрнө. Салат навч, хэрсэн сонгино, сармис, улаан лооль, өргөст хэмх, шарсан төмс зэргээр хүссэнээрээ чимэглээрэй.
13. Харин эдгээр махтай хачирлан идэх сүмсний жорыг доод холбоосноос үзээрэй.

7. Байцааны ороомог хийх арга

baitsaanii oroomog Орц:
– Үхрийн татсан мах 650 гр
– Гахайн татсан мах 200-250 гр
– Байцаа 1 ширхэг
– Сонгино 1 ширхэг
– Сармис 3 ширхэг
– Улаан лооль 5-7 ширхэг
– Өндөг 1 ширхэг
– томатны сүмс 550 гр
– Давс 1 цайны халбага
– Хар перц 1/2-1 цайны халбага
– Паприка 1 цайны халбага
– Яншуй 20-30 гр
– Бор сахар 1 хоолны халбага Хийх арга:
1. Байцааны хамгийн гадна талын хальсийг авч байцааг хүйтэн усанд угаасны дараа буцлаж буй халуун усанд бүхлээр нь хийж 3-4 минут буцалгаад гаргана. Ингээд байцааг сайтар хөргөсний дараа хальснуудыг нэг бүрчлэн салгаж бэлтгэнэ.
2. Ороомгийн шанзанд машиндаж татсан үхрийн мах, бага зэргийн гахайн махыг сонгож болно. Ингээд жижиглэн хэрчсэн сонгино, сармис, яншуй болон өндөг, давс, хар перц, паприка буюу халуун чинжүү, 100гр улаан лоолийн сүмс /томат/ зэргээр амтлана. Хэрвээ хүсвэл 100-150гр агшаасан цагаан будааг шанзанд хольж болно.
3. Ингээд сайтар хутгаж амтлаад 3-5 минут амраана. Шанзанд нэмэлт шүүс хийх хэрэггүй бөгөөд түүхий өндөг сайхан шүүсэрхэг мэт болгоно.
4. Ингээд байцааны хальс бүрт тэнцүү хэмжээгээр шанзыг багтаан хийж хуйлж орооно.
5. Хуйлж ороосны дараа байцааны хоёр талыг дотогш нь чихэж болно.
6. Мөн эхлээд байцааны хоёр талыг махан дээр зөрүүлж тависны дараа хуйлж ороож ч болох юм. Хэрвээ байцааны хальсны гол дагасан хатуу хэсэг таарвал хутгаар өнгөцхөн салгаж авч болно шүү.
7. Байцааны ороомгийг жигнэх саванд давхарлан хийнэ. Өөр саванд сүмсийг бэлтгэхдээ 450гр томатны сүмс, улаан лоолийн цэвэр шүүс 800гр эсвэл улаан лоолийг жижиглэн хэрчиж шүүстэй нь хийж болно, мөн 1/2 цайна аяга тахианы шөл эсвэл бүлээн ус хийж холиод жижиглэн хэрчсэн 1 хумс сармис, бор сахар, давс, хар перцээр амтлаж сайтар хутгасны дараа байцаан дээр жигд гоожуулан хийнэ.
8. Ингээд сүмсийг боргилон буцалсны дараа галын хэмийг багасгаж зөөлөн гал дээр 40-50 минут буцалгана. Сүмс ширгэж улам өтгөн сайхан амттай болтол буцалгана.
9. Ийнхүү амтат байцааны ороомог бэлэн боллоо. Ногоон сонгино, яншуй зэргээр хачирлан идэхэд бэлэн боллоо.

8. Байцаатай хуурсан будаа хийх арга

baitsaatai budaa Орц:
– Цагаан будаа 1.5 цайны аяга
– Лууван 1-2 ширхэг
– Байцаа 250 гр
– Сонгино 1/2-1 ширхэг
– Ургамлын тос 1-2 хоолны халбага
– Улаан лооль 2-3 ширхэг
– Давс 1/2-1 цайны халбага
– Хар перц 1/4-1/2 цайны халбага
– Кетчуп 3-4 хоолны халбага Хийх арга:
1. Лууванг угааж хальсласны дараа урт нарийн хэрчинэ. Цагаан будааг агшаана.
2. Байцааг мөн адил урт нарийн хэрчээрэй.
3. Сонгиныг жижиглэн хэрчинэ.
4. Улаан лоолийг хэрчинэ. Эсвэл үүний оронд томатны сүмс ч хэрэглэж болно.
5. Ингээд хайруулын тавганд 1-2 хоолны халбага ургамлын тос хийж халаасны дараа хэрчсэн сонгиныг хийж 3-4 минут зөөлөртөл нь хуурна. Дараа нь хэрчсэн лууван, байцаа, улаан лоолийг хийж үргэлжлүүлэн хуураарай.
6. Ингээд агшаасан будааг хуурсан ногооруу хийж үргэлжлүүлэн хуурна. Давс, хар перц, кетчуп болон өөрийн хүссэн амтлагчаар амтлана.
7. Ийнхүү амарахн бөгөөд амттай хоол маань бэлэн боллоо. Та сайхан хооллоорой.

9. Дүпүтэй шөл хийх арга

duupuutei shul Орц:
– Тахианы шөл 800-850 мл
– Дүпү 500-600 гр
– Гахайн мах 250-280 гр
– Кимчи 150-180 гр
– Сармис 1-2 хумс
– Бөөрөнхий сонгино 1/4 ширхэг
– Ногоон сонгино 20-25 гр
– Өндөг 1 ширхэг
– Ургамлын тос 1-2 хоолны халбага
– Нунтаг халуун чинжүү 2 хоолны халбага
– Давс 1 цайны халбага
– Элсэн чихэр 1/2 цайны халбага Хийх арга:
1. Хамгийн эхлээд шөлийг гаргаж авна. Сайхан амттай шөл гаргаж авахын тулд хатаасан хар хайган загас, улаан лууван /зэрлэг лууван – radish/, далайн замгийг 4 аяга усанд хийж дунд зэргийн гал дээр 10 минутын турш таглаж буцалгана. Дараа нь таглааг авч галын хэмийг зөөллөөд 20 минут буцалгаад загасны мах, замаг, лууван зэргийг шүүж авахад шаргалдуу сайхан үнэртэй шөл бэлэн болно.
2. Эсвэл зүгээр л тос багатай, тосыг нь шүүж авсан тахианы шөл байхад болно.
3. Сармис, бөөрөнхий сонгино, ногоон сонгиныг жижиглэн хэрчинэ. Сайн чанарын шинэхэн кимчиг бэлтгээрэй.
4. Дүпүг хэрчиж бэлтгэнэ. Хэт жижиг хэрчих хэрэггүй. Томхон хэрчвэл сайн.
5. Ургамлын тосыг гал дээр халаасны дараа жижиглэн хэрчсэн сонгино, сармисыг хийж 1-2 минут хуурна.
6. Дараа нь хэрчсэн гахайн махыг хийж 3 минут орчим хуурна. Үүний дараа кимчиг хийж 1 минут орчим хуурсны дараа 1/2 цайны аяга шөл хийж дунд зэргийн гал дээр 6-7 минут орчим жигнэж зөөлөн буцалгана.
7. Дараа нь хэрчсэн дүпү, давс, элсэн чихэр, нунтаг халуун чинжүү болон үлдсэн шөлийг хийж сайтар хутгаад зөөлөн гал дээр өтгөн шөлтэй болтол буцалгана.
8. Шөл өтгөрч буриглан буцлах болно. Амсаж үзээд хүссэнээрээ нэмж амтлаж болно.
9. Ингээд шөлөн дээр 1 ширхэг өндгийг хагалаж зөөлөн гал дээр чанана. Хэрчсэн ногоон сонгиноор амтлаарай.
10. Амтат дүпүтэй шөл маань бэлэн боллоо. Сайхан хооллоорой.

10. Пүнтүүзтэй салат хийх арга

content_1 Орц:
– Лууван 2 ширхэг
– Чинжүү 3 ширхэг
– Өргөст хэмх 1 ширхэг
– пүнтүүз 220 гр
– Сармис 2 хумс
– Давс 1/2-1 цайны халбага
– Цагаан цуу 2 цайны халбага
– Сой соус 1/2-1 цайны халбага
– Ургамлын тос 1 хоолны халбага Хийх арга:
1. Лууван, чинжүү, өргөст хэмхийг угааж цэвэрлээд урт нарийн хэрчинэ. Сармисыг жижиглэн хэрчиж бэлтгээрэй.
2. Салат хийхэд нарийн ширхэгтэй пүнтүүз гоймон тохиромжтой бөгөөд гоймонг хүйтэн усанд хийж 10 минут дэвтээнэ. Дараа нь буцалсан халуун усанд хийж 5 минут буцалгана. Ингээд халуун уснаас шүүж гаргаад хүйтэн усаар сайтар зайлж шүүж авна.
3. Лууван, олон өнгийн чинжүүг угааж цэвэрлэсний дараа урт нарийн хэрчинэ. Хайруулын тавганд ургамлын тос хийж халаагаад хэрчсэн ногоон зөөлөртөл нь хуурна. Гэхдээ чинжүүг өнгөө алдтал нь хуурах хэрэггүй. Дараа нь жижиглэн хэрчсэн сармисыг хийж үргэлжлүлэн хуураарай.
4. Ногоо зөөлөрч болсны дараа галаас гаргаж хөргөнө. Ингээд чанасан гоймон, хуурсан ногоог хэрчсэн өргөст хэмхтэй хольж хийгээд цагаан цуу, давс, сой соусаар амтлаж сайтар хутгана. Энэ бол пүнтүүзтэй салат хийх хамгийн энгийн жор бөгөөд салатыг улам илүү амттай болгох олон арга бий.
5.  Хүсвэл нэмэлт амтлагч хийж болно. Ногоон сонгино, яншуйгаар чимэглэн амтлаж болно. Мөн ногоогоо хуурахдаа бор мөөг, бууцай, шар буурцаг гэх мэт олон төрлийн ногоо нэмж урт нарийн хэрчсэн үхрийн махтай хольж хуурч болно.

11. Галбитанг – Үхрийн богино хавиргатай шөл

Galbitang-Final-1 galbitang_closeup Орц:                                                                Үхрийн хавирга 1 кг
Ус 1,5 литр
Сонгино 1 ширхэг
Улаан лууван 1 ширхэг
Сармис 1 ширхэг
Өндөгний шар 2 ширхэг
Давс 1/2 цайны халбага
пүнтүүз 180 гр
Ногоон сонгино 20 гр
Халуун чинжүү 2 цайны халбага
Ургамлын тос 2 цайны халбага
сой соус 2 цайны халбага ХИЙХ АРГА:
1. Үхрийн богино хавиргатай махыг хүйтэн усанд 2-3 удаа угааж цэвэрлэнэ. Ингэснээр махны цус болон элдэв бохирдлыг цэвэрлэнэ.
2. Ингээд үхрийн хавиргыг усанд хийж 10 минут буцалгана.
3. Үүний дараа хавиргыг шөлнөөс гаргаж цэвэр усаар сайтар зайлж угаана. Шөлийг султгаж савыг сайтар цэвэрлэнэ.
4. Ингээд хавирга, сонгино, улаан лууванг хийгээд 12 аяга ус хийнэ. Сонгино, улаан лууванг угааж цэвэрлээд бүтнээр нь хийнэ. Тохируулан давслаарай.
5. Ингээд дунд зэргийн гал дээр 1 цаг буцалгаад зөөлөн гал дээр дахин 30-40 минут буцалган. Буцлах явцад шөлөн дээр тунасан өөх тосыг сайтар шүүж авч хаяарай.
6. Үүний дараа үхрийн хавирга чанасан шөлнөөс өөр саванд тасдан авч пүнтүүз гоймонг зөөлөртөл нь чанаж болгоно. Чанахдаа сармисыг жижиглэн хэрчиж шөлөнд хийж амтлан чанаарай.
7.2-3 ширхэг өндөгний шарыг ялган авч миксэрдээд 1-2 чимх давсаар амтлаад тослож халаасан хайруулын тавганд жигд гоожуулан хийнэ.
8. Зөөлөн гал дээр тал талаас нь 1 минут орчим хайрна.
9. Үүний дараа хайруулын тавагнаас гаргаж хөргөөд урт нарийн болгон хэрчинэ.
10. Чанасан хавирга, сонгино, улаан лууванг шөлнөөс нь шүүж гаргана.
11. Сонгиныг хаяж, улаан лууванг хазах хэмжээгээр хэрчээд хавиргатай холиод халуун чинжүү, ногоон сонгино, сой соус, 2 цайны халбага ургамлын тосоор сайтар амтлаж хутгана.
12. Ингээд пүнтүүзтэй шөл болон шүүж тависан шөлийг махан дээр хийж зөөлөн буцалгана.
13. Буцалсны дараа хэрчсэн өндгийг хийгээд галын хэмийг унтраагаарай.
14. Ингээд амтат галбитанг бэлэн боллоо. Амтархан зооглоорой.

 12. Чеюг Букким 

jeyuk ОРЦ:
Чеюг Букким сүмс 150-200 гр
Гахайн мах 350 гр
чинжүү 2 ширхэг
бөөрөнхий сонгино 1 ширхэг
сармисны гол 60-70 гр
Ургамлын тос 1-2 хоолны халбага ХИЙХ АРГА:
1. Манайхан дотооддоо түгээмэл солонгос хоолонд хэрэглэгддэг сүмснүүдийг үйлдвэрлэдэг болжээ. Энэ бол Чеюг Букким хийхэд хэрэглэгддэг сүмс. Амттай сайхан санагдсан шүү. Энэ сүмс байхад солонгос хоолонд хэрэглэгддэг олон төрлийн амтлагч, бор сахар, гочужанг гэх мэтийг хайж цаг, мөнгөө гарздах хэрэггүй боллоо. Чеюг Букким хийхэд ордог бүхий л төрлийн амтлагчыг нэг дор цогцлоож хийсэн сүмс гэсэн үг. Бөмбөгөр болон бусад хүнсний захуудын амтлагч, ногоо зардаг лангуунууд дээр 2000-3000 төгрөгийн хооронд зарагдаж байна лээ шүү. Үнэ ч боломжын байгаа биз дээ.
2. Ингээд дээрх сүмсийг ашиглан хэрхэн амтат Чеюг Букким хийх аргыг сурцгаая. Гахайн махыг үмхэх хэмжээгээр хэрчинэ. Тасалгааны температурт гэсгэлэн байх хэрэгтэй шүү. Махан дээр сүмсийг хийж сайтар холиорой. Хэр халуун идэхээсээ шалтгаалж сүмсний хэмжээг тааруулаарай. Илүү чихэрлэг талдаа идэхийг хүсвэл сүмсэн дээр элсэн чихэр тааруулан нэмж хольж бас болно. Маханд сүмсний амт шингэж байх хооронд ногоогоо бэлтгэе.
3. Олон өнгийн чинжүү болон сармисны голыг угааж цэвэрлээд хэрчинэ. Уг нь сармисны голны оронд ногоон сонгиныг урт нарийн хэрчиж хэрэглэдэг. Мөн чинжүү хэрэглэлгүйгээр зөвхөн гахайн мах болон ногоон сонгино хэрэглэх нь үндсэн жор боловч хоолыг баяжуулан чинжүү хэрэглэж болно. Гэхдээ ногоон сонгино байхгүй бол сармисны гол хэрэглэж болно. Сайхан амттай болно.
4. Хайруулын тавганд ургамлын тосыг хийж халаасны дараа дөрвөлжин хэрчсэн бөөрөнхий сонгиныг хийж 2-3 минут хуурна.
5. Дараа нь сармисны голыг хийж зөөлөртөл нь 3-4 минут хуураарай.
6. Үүний дараа сүмсээр амталсан махыг хийж дунд зэргийн гал дээр хуурч эхлэнэ.
7. Мах хийснээс 5 минутын дараа чинжүүг хийж хуурна.
8. Ингээд 10-15 минутындараа мах, ногоо зөөлөрч эхлэнгүүт галын хэмийг арай зөөллөж таглаж тавиад үе үе хутгаарай.
9. Нийт 20-25 минут хуурч болгосны дараа мах, ногоо бүрэн болсон эсэхийг амсаж үзээд галаас гаргана. Хоолыг гүнжидийн үр цацаж амтлавал илүү сайхан.
10. Агшаасан цагаан будаа болон бусад хачируудаар хачирлан амтархан идэхэд бэлэн боллоо.

13. Солонгос кимчитэй гоймон 

kimchi-noodles ОРЦ:
бэлэн гоймон 2 ширхэг
Ус 3 цайны аяга
Кимчи 1/2-1 цайны аяга
Давс 1/4-1/2 цайны халбага
Халуун чинжүү 1/4-1/2 цайны халбага
Гүнжидийн тос 1 цайны халбага
Цагаан будааны цуу 1 цайны халбага
сой соус 1 цайны халбага
Паприка 1 цайны халбага
Дүпү 50-60 гр ХИЙХ АРГА:
1. Төмөр тогоонд 3 цайны аяга цэвэр ус, кимчи, гүнжидийн тос, будааны цуу, сой соус, паприка, халуун чинжүү, хэрчсэн дүпү, давсыг гал дээр халаангаа сайтар хутгаж хуурна.
2. Шөл халаад эхлэмэгц гоймонг хийнэ. Ингээд гоймон хийснээс хойш шөл буцласны дараа 5-7 мунит зөөлөн гал дээр буцалгаж гоймонг зөөллөнө.
3. Хэрвээ та гоймонтой шөлөө өөрийн хүссэн амтанд тохируулан халуун ногоотой, өтгөн болгохыг хүсвэл солонгосын халуун чинжүүний амтлагчуудаас сонгон шөлийг нэмж амтлаж болно шүү.
4. Ингээд л гоймонг амсахад болсон байвал галаас гаргаарай.
5. Энэхүү шөлийг хэрчсэн ногоон сонгино болон өндөг, зайдас, хиам, гахайн утсан мах зэргээр хачирлан амтлаж болно гэдгийг санаарай.

14. Луувангийн хачир

Korean-Carrot ОРЦ:
Лууван 400-450 гр
Сармис 4 хумс
давс1/2 цайны халбага
Хар перц 1 цайны халбага
Элсэн чихэр 1 хоолны халбага
Цуу 2 цайны халбага
ургамлын тос 30 мл ХИЙХ АРГА:
1. Лууванг угааж хальслана.
2. Урт нарийн хэрчинэ. Сармисны хумсыг аль болох жижиглэж хэрчинэ. Нухаж жижиглэж болно. Нухсан сармисыг хэрчсэн лууван дээр хийнэ. Мөн давс, элсэн чихрийг хийнэ.
3. Хар перц хийнэ. Кориандер байвал амтлаж хийгээрэй. Гэхдээ заавал хийх шаардлагагүй. Мөн цуу /уксус/ хийнэ.
4. Хамгийн сүүлд багахан зэрэг ургамлын тосыг хийж сайтар хутгаж холиод хөргөгчинд хийж 1 цаг орчим байлгасны дараа хачир болгон идэхэд тохиромжтой.

15. Кимчиний хачир бэлтгэх жор

kimchi ОРЦ:
Байцаа 900 гр
сармис 1/4 цайны аяга
ногоон сонгино 80-90 гр
лууван 1 ширхэг
давс 1/4 цайны аяга
ус 1 цайны аяга
элсэн чихэр 1 хоолны халбага
халуун чинжүү 1/3 хумс
загасны сүмс 1/4 цайны аяга ХИЙХ АРГА:
1. Кимчийг заавал напа байцаагаар хийж удаан хугацаанд дардаг хэмээн ойлгож болохгүй. Энэхүү жороор та 30 минутын дотор кимчи хийж тэр даруйд нь хоолтойгоо хачирлан идэх боломжтой болох юм. Ингэхийн тулд энгийн ногоон байцааг ашиглана. Байцааг гадна талаас нь хүйтэн усаар сайтар угаасны дараа урт нарийн хэрчинэ. Ингээд 1 цайны аяга ус, 1/4 цайны аяга давс хийж гараараа сайтар базаж хольсны дараа 10 минут амраагаарай.
2. Энэ хооронд 1/4 цайны аяга халуун чинжүү, элсэн чихэр, загасны сүмс, лууван, жижиглэн хэрчсэн сармис, ногоон сонгиныг хэрчихэд бэлтгэнэ.
3. Дээрх хүнсний бүтээгдэхүүнүүдийг урт нарийн хэрчиж сайтар хольж хутгана.
4. Байцаан давстай уснаас шүүж гаргаад цэвэр усаар 2 удаа зайлж угаасны дараа усыг сайтар хатаана.
5. Ингээд байцааг кимчиний амтлагчтай хольж сайтар хутгана.
6. Кимчийг хүнсэнд шууд хэрэглэж болох ба эсвэл агаар орохооргүй битүү саванд хийж хөргөчинд хадгалан хэрэглэж болно. 7-14 хоног даршилсан ч болно.

16. Дүпүгээр хачир бэлтгэх жор

tofu Орц:
Дүпү 280-300 гр
өндөг 2 ширхэг
давс 1/2 цайны халбага
кимчи 80 гр
ногоон сонгино 15 гр
гурил 50-60 гр Хийх арга:
1. Дүпүг өмхөх хэмжээгээр хавтгай дөрвөлжин хэрчинэ.
2. Хэрчсэн дүпүг хуурай гуриланд өнхрүүлсний дараа давслаж миксэрдсэн өндгөнд сайтар булхуулна.
3. Ингээд хайруулын тавгыг зөөлөн гал дээр халааж маслоор өнгөцхөн тослосны дараа дүпүг зөөлөн гал дээр шарлатал нь эргүүлж тойруулан шараарай.
4. Ингээд л халуун амтлагч сүмс эсвэл кимчиний шүүс, сүмсэнд хийж хутгаад ногоон сонгиноор хачирлаад идэж болно.
5. Дангаар нь кетчуптэй хачирлан идэж ч болно. Энэхүү хачир нь шарсан хуурсан мах ихтэй хоолонд амттай хачир болдог.

17. Өндөгний ороомгон хачир

egg-roll Орц:
Өндөг 3 ширхэг
лууван 15 гр
сонгино 10 гр
ногоон сонгино 10 гр
давс 1/3 цайны халбага
хар перц 1/4 цайны халбага
сүү 1 хоолны халбага Хийх арга:
1.  Өндөгний ороомгонд орох хүнсний бүтээгдэхүүнүүдийг бэлтгэнэ. Лууван болон бөөрөнхий сонгино, ногоон сонгиныг жижиглэн хэрчинэ.
2 . Эхлээд өндгийг хагалаж хийгээд дээрээс нь сүү, давс, перц хийж сайтар миксэрдэнэ.
Ингээд хэрчсэн ногоонуудыг өндгөнд хийж халбагаар сайтар хутгана. Аажмаар, зөөлөн халаасан хайруулын тавгыг тослож өндгийг хайрч болно эсвэл өөрөөр нь хайрч болно.
4 . Ингээд хутгаж хөдөлгөлгүйгээр шарахад аяндаа биежиж болоод ирнэ. Ингээд нэг захаас нь эхлэн орооно.
5 . Дараа дараагийн өндөгний ороомгийг энэ мэтчилэн шарна.
6. Идэх хэмжээгээрээ нарийн хэрчиж таваглаад л ямар ч хоолны хөнгөн, амттай хачир болох болно.
Эх сурвалж : www.sormedee.mn

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал