Астма эмчлэх арга

Гуурсан хоолойн багтраа

Төрөл

Гуурсан хоолойн багтраа нь дараах төрлүүдтэй байна.

Харшлын гаралтай багтраа

Харшил, багтраа хоёр салшгүй холбоотой. Багтрааг өдөөдөг хамгийн нийтлэг харшлуудын нэг нь хамрын харшил юм. Хамрын харшил нь багтрааны өдөөгч болох тохиолдол маш олон байдаг тул эмчийн зааврын дагуу харшлын эм хэрэглэх хэрэгтэй.

Хөдөлгөөний гаралтай багтраа

Дасгал хөдөлгөөн хийх нь багтраатай хүмүүсийн хувьд өдөөгч болдог. Дасгал хийж эхэлснээс 5-20 минутын дараа багтрах шинж тэмдэг илэрч, амьсгалахад хүндрэлтэй болж байвал  эмчийн заавраар эм хэрэглэж шинж тэмдгийг дарах боломжтой.

Ханиадны гаралтай багтраа

Ханиалгах нь багтрааны анхны шинж тэмдэг байж болно. Ханиад хүндэрч астма болсон тохиолдол элбэг.  Хэрэв ханиад хүрээд эдгэрэхгүй удах, ханиалга намдахгүй хоолой зангирах шинж тэмдэг илэрч байвал эмчид яаралтай хандана уу.

Ажил мэргэжлийн гаралтай багтраа

Ажлын байрны нөхцлөөс үүдэн багтраа өвчтэй болох тохиолдол бий. Зөвхөн ажлаа хийх үедээ л багтарч байвал энэ төрлийн багтаарай байх боломжтой. Ажиллах явцад нулимс гарч, хамраас нус гоожих шинж тэмдэг ажиглагдвал эмчид хандаарай.

Үсчин, зураач, мод болон модны үртэстэй ойрхон эсвэл амьтан ихтэй газар ажилладаг бол энэ төрлийн багтраа тусах магадлалтай.

Шалтгаан

Багтраа нь аль ч насны хүнд тохиолдож болох боловч 40-өөс дээш насныханд элбэг тохиолддог. Мөн гэр бүлийн гишүүдээс астматай хүн байвал бусад гишүүд астматай болох магадлал өндөр байна. Тамхи татах нь астматай хүнд хамгийн буруу зуршил. Сүүлийн жилүүдэд хүүхдүүд багтраа өвчнөөр өвчлөх нь элбэг болсон. Учир нь хүүхэд өөрт илрэх шинж тэмдгийг сайн тодорхойлох чадваргүй учраас асран халамжлагч, эцэг эхчүүд анзаарч мэдэх нь чухал юм.

Багтраа өвчтэй хүмүүс агаарт хэт мэдрэмтгий байдаг бөгөөд орчин тойронд байгаа олон зүйлс өвчнийг өдөөх магадлалтай. Өдөөгч нь өвчнийг хүндрүүлэх, өдөөж бачуурахад хүргэх гол хүчин зүйл юм. Үүнд:

  • Ханиад томуу хүрэх
  • Үнэртэй ус, ер бусын үнэрт бодисууд агуулсан зүйлс
  • Агаарт байгаа ханиадны вирус
  • Модны хөвөн, тоос
  • Гэрийн тэжээвэр амьтны үс
  • Агаарын бохирдол, утаа, тамхины утаа
  • Дасгал хөдөлгөөн
  • Температурын өөрчлөлт, хүйтэн агаар
  • Сэтгэлээр унах, стрессд орох, айдастай байх зэрэг сэтгэл санааны өөрчлөлтүүд
  • Тодорхой төрлийн эм (аспирин гэх мэт)

Шинж тэмдэг

  • Ханиалгах (Ихэвчлэн шөнө)
  • Шүгэл исгэрч буй мэт дугарах
  • Цээж хорсож өвдөх
  • Амьсгал давчдах

Хүүхдэд илрэх шинж тэмдэг:

  • Ойр ойрхон ханиалгах
  • Тоглох, инээх эсвэл унтаж байхдаа илүү их ханиалгаж байвал астмын анхны шинж тэмдэг байх магадлалтай
  • Тоглож байхдаа амархан ядарч байн байн зогсож амрах
  • Бачимдсан байдлаар хурдан амьсгалах
  • Цээж өвдөж байна гэж гомдоллох
  • Амьсгалах үед нь шүгэлдэж байгаа мэт чимээ гарах
  • Амьсгал давчдах
  • Хүзүү цээжний булчин чангарах
  • Ядарч сульдах

Урьдчилан сэргийлэлт

Хэрэв та багтраа өвчтэй бол дээр дурдсан өдөөгч хүчин зүйлсээс хол байх бүхий л арга хэмжээг авах хэрэгтэй. Астмыг бүрэн эмчлэх эмчилгээний арга одоогоор байхгүй. Тиймээс гэнэтийн багтралаас сэргийлж, шинж тэмдгийг намжаах байдлаар өвчнийг хяналтандаа байлгах хэрэгтэй. Дараах зүйлсийг анхаараарай:

  • Харшил хөдлөхөөс сэргийлэх
  • Тамхи татахгүй байх
  • Ханиад хүрэхгүй байхыг хичээх, хүрсэн тохиолдолд яаралтай арга хэмжээ авах
  • Жил бүр харшлын вакцин тариулах.

Зөвлөгөө

Гэнэт багтралд орвол дараах арга хэмжээг авна уу.

  • Хөргөгч, хөлдөөгчний хүйтэн агаараар 3-5 минут амьсгалах
  • Хэвтэж болохгүй.  Босч суух хэрэгтэй.
  • Тайвшрах
  • Хэрэв зориулалтын амьсгалуур байгаа бол хэрэглэх.
  • Түргэн дуудах (Түргэн ирэх хугацаанд 2-р алхмыг давтах)
  • Мэргэжлийн эмчид заавал хандах

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал