Дэхий дахинд үүсч хөгжсөн түүх:  Эртний грекийн үеийн олдвор болох ваар савны бөөрөн дээр хөгжим тоглож, бүжиглэж байгаа охидын дүрс байдгийг судлаачид тогтоожээ. Түүнчлэн эртний грект өвчнийг хөгжмөөр анагааж байсан тухай мэдээ баримт байдаг. Хөгжлийнхөө явцад хүний бие бялдрыг эрүүл чийрэг хүч тэнхээтэй, гоолиг сайхан болгоход хөдөлгөөн тэр дундаа гимнастик зайлшгүй чухал болох нь тогтоогдсон. Чухамдаа энэхүү хэрэгцээнээс  гимнастик үүссэн бөгөөд хожим хөгжмийн хэмнэл түүнд тохирсон хөдөлгөөн хоёрын хослолоос аэробик үүсчээ. Аэробик нь бусад спортын төрлүүдийн нэгэн адил түүхэн хөгжлийнхөө явцад улам боловсронгуй болон хөгжсөөр ирсэн.

Аэробик түүний ангилал.

Аэроáик нь бусад спортын төрлүүдийн нэгэн адил түүхэн хөгжлийн явцад улам боловсронгуй болон хөгжсөөр ирсэн билээ. Аэробик гэдэг нэр томъёо нь олон улсад өргөн хэрэглэгддэг бөгөөд өөртөө 100 гаруй урсгал чиглэлийг нэгтгэдэг. Үүнд:

  1. Эрүүлжүүлэх аэробик
  2. Спорт аэробик
  3. Фитнес аэробик
  4. Туслах аэробик

Эрүүлжүүлэх аэробик. Энэ нь олон нийтийг эрүүлжүүлэх үндсэн зорилготойгоос гадна хүчилтөрөгчтэй нөхцөлд зүрх судасны системийн үйл ажиллагааг бэхжүүлэх, тэсвэрийн чанарыг хөгжүүлдэг онцлогтой.

Спорт аэробик. Энэ нь тусгайлан зохиосон дүрэм зааврын дагуу гимнастик, акробатик, үндсэн аэробик болон бүжгийн хөдөлгөөнүүдийг хослуулсан хөтөлбөрт дасгалаар өрсөлддөг спортын төрөл юм.

Фитнес аэробик. Эрүүлжүүлэх аэробикээс илүү эрчтэй, спорт аэробикийг бодвол нарийн төвөгтэй хүнд элементгүйгээрээ онцлогтой багийн спорт юм. Тэмцээний Дүрэмд заасны дагуу хүйс харгалзэхгүйгээр 6-8 хүн нэг баг болох ба төрлөөсөө хамаарч 9х9 м, 12х12 м талбайд 2 мин-ын хугацаанд дасгал хөдөлгөөнийг хийж гүйцэтгэдэг.

Туслах аэробик. Энэ нь тус бүрдээ өөр өөрийн онцлог бүхий гурван чиглэлтэй.

  • Спортод туслах чиглэлтэй аэробик. Хичээллэгсэдийн бие бялдрыг хөгжүүлэх нэмэлт хэрэглүүр болгон ашигладаг аэробик юм.
  •  Сэргээн суюилах чиглэлтэй аэробик. Энэ нь эрүүл мэндийн хувьд согогтой хүмүүст зориулагдсан, мөн тамирчид бэртэл гэмтэл авсны дараа сэргээх зорилоготой хийгддэг аэробикийн төрөл юм.
  •  Шоу үзүүлэн тоглолтын чиглэлтэй аэробик. Үүнд янз бүрийн хөтөлбөрт үзүүлбэр, үзүүлэн тоглолтууд ордог.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал