Барилгын суурийн төрлүүд

Бетон зуурмагийн захиалга авч байна

“DIP” ХХК нь M100 – M500 хүртэлх бүх маркийн бетон зуурмагийг хаана ч, хэзээ ч, ямар ч нөхцөлд таны хүссэн хэмжээгээр нийлүүлж өгч үйлчилж байна. НӨАТ орсон болон НӨАТ-өө хасуулаад авах боломжтой ба байгууллага, хамт олонтой гэрээ хийж хамтарч ажиллана.
Компанийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах
Утас: 7740-2560

Үнийн санал авах

1. Шугаман суурь
2. Нил суурь буюу (хавтан суурь)
3. Шонт суурь буюу (гадсан суурь)
4. Баганан ба аяган суурь

Та аль ч төрлийн суурийг сонгосон чанартай буюу 250 марктай, стандартын дагуу зуурсан бетон зуурмаг хэрэглээрэй.

1. ШУГАМАН СУУРЬ:

АОС-д хамгийн төгс зохицох суурийн төрөл. Шугаман суурь нь ихэвчлэн ханаараа даац авч байдаг тоосгон болон блокон ханатай, угсармал, канад технологийн барилгуудад ашиглагддаг. Ханын зузаанаас хамаарч өргөн өндөр уртыг тогтооно. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг суурь юм. Харин намагтай, суулт үүсэх хөрсөнд төлөвлөж болохгүй. Бусад бүх хөрсөнд тооцооллын дагуу хийхэд маш сайн зохицдог ба эдийн засгийн хувьд хэмнэлттэй байдаг.

2. НИЛ БУЮУ ХАВТАН СУУРЬ:
АОС -ны жинг маш муу хөрсөнд /намагтай, сул асгаас г.м хөрсөнд/ тогтвортой жигд дамжуулах зориулалттай суурь юм.
Хавтангийн зузааныг барилгын жин болоод хөрсний шинж чанаас хамааруулж тооцож гаргана.

3. ГАДСАН СУУРЬ
Гадсан суурийг намгархаг, сул асгаасан хөрс болон хөлдөж овойдог, суулт үүсдэг хөрсөнд төлөвлөдөг. Ажиллах зарчим нь барилгын жинг дээрх хөрсний үеийг нэвтлэн доош суулгаж хатуу тогтоцтой хөрсөнд дамжуулах үүрэгтэй.

Гадасны уртыг инженер геологийн судалгаа хийгдсний дараа гадаргаас хэдэн м -ийн гүнд хатуу хөрсний үе байна тэр гүнээр тооцогдож гарна. Энэ хэмжээнээс хамаарч металл болон төмөр бетон шон суурь сонгоно.

4. БАГАНАН СУУРЬ:

Баганан суурь нь шугаман суурийн адил АОС -д төгс зохицох суурийн нэг юм. Үүнийг бүх төрлийн хөрсөнд ашиглаж болдог давуу талтай. Суурийн улны талбай болон баганын өндрийг хөрсний шинж чанараас хамааруулж ихэсгэж, багасгах бүрэн боломжтой. Налуу газар, уулын энгэр хэсэг, доороо гаражтай төлөвлөлтөд түлхүү ашиглана.

Хэрвээ суурийн болон бусад бүтээцдээ бетон зуурмаг ашиглах бол бидэнд хандаарай.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал