Та валентинаар хайрттайгаа хамт маш гоё мартагдашгүй өдрийг өнгөрөөнгөө сэтгэл хөдөлгөм дурсгалт бэлэг өгөхийг хүсэж байна уу? Тэгвэл бид таньд тэрхүү өдөр өгж болох бэлэгнүүдийн санааг хүргэж байна.
Цэцэг
Эцэст нь мэдээж валентины өдрөөр өгж болох хамгийн классик бэлэг бол цэцэг юм шүү. Зөвхөн баяр ч гэлтгүй та дурлалт хостойгоо уулзах бүртээ цэцэг өгөөрэй. Эсвэл та өөрөө өгөх боломжгүй хол байгаа бол цэцэгт мэндчилгээнд хандаад гэнэтийн бэлэг барих боломжтой шүү. Жинхэнэ хайранд ойрхон зай маш хол санагддаг ч, хол зайг гатлах гүүр гэж үргэлж байх болно.
Хос дэр
Орой бүр унтах болгондоо таны өгсөн бэлгийг хараад хичнээн их хайртайг тань харна гээд төсөөлөөд үз л дээ. Сайхан биш гэж үү ^-^
Хос аяга
Өглөө, Өдөр, Орой бүр бас л аягаа хараад таныг л бодно. Яг одоо очоод тэврээд, хайртай шүү гэж хэлмээр санагдана. =))
Хамт авхуулсан зураг
Фото зураг бол хэзээ ч хуучрахгүй, хамгийн классик бэлгүүдийн нэг билээ.
Хайрын захиагаар дүүрэн шилэн лонх
Хайртай гэдэг үгээ мянган удаа дахин дахин илэрхийлсэнтэй тэнцүү бэлэг. Шүлэг, мөрт бүхнээ өөрийн гараар бичээрэй 😉
Ном
“What i love you about” , “Me before you” гээд үнэхээр романтик зохиолуудаас сонгоод өгөөрэй. Мэдээж номны хорхойтон хүнд өгөх ёстой бэлэг гэдгийг мартаж болохгүй шүү!
Хөгжмийн дагалдах хэрэгсэл
Гитарын сонирхолтой хүнд гитарын цохиур, төгөлдөр хууранд сонирхолтой хүнд нотны тавиур, дуулах дуртай хүнд микрофоны гэр гээд өгж болох тоо томшгүй олон зүйл байдаг юм шүү!
Хайрын уусмал
Магадгүй энэ бэлэг үнэхээр өвөрмөц бэлэг байж болох юм шүү. Хайрын уусмалын хольц бүхий дарс ч гэж цаагуур чинь байна. Тэгээд харж байгаад аль таалагдсанаа сонгоно бизээ <3
Үнэртэй ус
Үнэхээр чамин бас өндөр зэрэглэлийн бэлэг өгмөөр байвал тэрхүү сонголт тань эргэлзээгүйгээр үнэртэй ус байж чадна шүү. Гол нь зөв брендийн чамин үнэртэй, хээнцэр загвартайг нь сонгохоо мартаж болохгүй шүү.
Эцэст нь танд гэгээн хайрын өдрөө мартагдашүй тэмдэглэхэд тань амжилт хүсъе 😉