Манай компаний хээрийн болон суурин хэмжилт, боловсруулалтанд хэрэглэж байгаа хэмжилтийн багаж тоног төхөөрөмж нь орчин үеийн өндөр нарийвчлал хангасан TRIMBLE R6 GPS, TRIMBLE R8 GPS, SOUTH S-82V, TOPCON Total Station GTS-752, TOPCON AT-B2 автомат тоон нивелир, Leica DNA 03 дижитал тоон нивелир, рейкүүд болон бусад дагалдах хэрэгсэл бүрэн хангагдсан болно.
Холбогдох утас: 7744-0041
Суурин боловсруулалтын ажлыг Dell фирмийн компьютер, Sony, Dell, Acer брэндийн нөтбүүкүүдийг ашиглан хийж гүйцэтгэж байгаа ба доорх програм хангамжуудыг ашиглаж байна. Үүнд:
- Байр зүйн болон гүйцэтгэлийн зураглалд AutoCad, AutoLand, ArcView, CivilCAD, SDR
- Сансрын болон агаарын зураглалын боловсруулалтанд ArcGIS, ERDAS Imagine, Envi, Map Info зэрэг програмууд дээр голлон, мэргэжилийн мэргэшсэн инженерүүдээс бүрдсэн баг хамт олон чанарын өндөр түвшинд, түргэн шуурхай, хийж гүйцэтгэж байна.
Тус компани нь Монголын Геодези, зураг зүйн салбарт 2-40 жил ажилласан мэргэжилтэй боловсон хүчинтэй байгууллага юм.
Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбооны гишүүн байгууллага.
Манай компани нь хуулиар хүлээсэн үүргээ үнэнч шудрагаар биелүүж ирсэн.
“ГЕО СОФТ ИНЖЕНЕРИНГ” ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
- Шинээр баригдсан барилга, зам, шугам сүлжээний гүйцэтгэлийн зураг
- Том масштаб (1:500-1:5000)-ын байр зүйн зураглал/дэвсгэр зураг/
- Кадастрын зураглал ба эргэлтийн цэг газарт зааж өгөх
- Авто болон төмөр замын нарийвчилсан зураг төсөл боловсруулахад зориулсан геодезийн хэмжилт, боловсруулалт
- ЦДШ болон мэдээлэл холбооны шугамын трассын хэмжилт, боловсруулалт, зүсэлтийн зураглал
- Геологи уул уурхайн хайгуул, олборлолтын байр зүйн зураглал
- Уул уурхайн хил хязгаарыг, тэмдэгжүүлж, солбицолжуулах ажил/уурхайн шав/
- Барилгын геодезийн ажил