Гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх дараалал

Нэгдүгээр алхам: Цэвэрлэгээ

  • Та өөрийн арьсны бүтцээс хамааран тосон, гелэн болон сүүн цэвэрлэгчийг сонгон нүүрээ цэвэрлэх хэрэгтэй. Тосон нүүр цэвэрлэгч нь ихэвчлэн зузаан будалт хийдэг хүмүүст зориулсан ба тосон цэвэрлэгчээр цэвэрлэсний дараагаар хөөсөн цэвэрлэгчээр зайлшгүй угаах хэрэгтэй. Харин сүүн цэвэрлэгчийг эмзэг арьстай хүмүүс хэрэглэхэд илүү тохиромжтой. Учир нь сүүн цэвэрлэгч нь арьсыг тайвшруулдаг бөгөөд мөн чийгшлийг хадгалж өгдөг байна. Гелэн нүүр цэвэрлэгч нь бүх төрлийн арьсанд тохиромжтой бөгөөд арьсны чийгшлийг хадгалан гүн цэвэрлэнэ

Хоёрдугаар алхам: Чийгшүүлэх

  • Гуужуулагч арьсны онцлогоос хамааран тослог болон холимог арьстай бол долоо хоногт 2 удаа, хуурай арьстай бол долоо хоногт 1 удаа арьсаа гуужуулах хэрэгтэй. Нүүрээ цэвэрлэсний дараагаар нүүрний шугамын дагуу 30-40 секундын турш тасралтгүй үрэн нүүрэн дээр үлдсэн үхэжсэн арьсаа гуужуулан цэвэрлэх хэрэгтэй. Нэг газраа удаан үрж болохгүй ба оройн цагаар гуужуулвал илүү үр дүнтэй. Үүний дараа бүлээн усаар угаан бохирдлыг цэвэрлэн авах хэрэгтэй.
  • Tonic/Toner/Skin Softener гэх 3 өөр нэрээр нэрлэдэг боловч тоник нь нэг үйлчилгээтэй юм. Нүүрээ цэвэрлэн, хөөсөн цэвэрлэгчээр угаасны дараагаар арьсыг чийглэг болгон тэжээл өгч өдөр,шөнийн тосонд арьсыг бэлдэн нүхийг агшааж өгдөг.
  • Gels/Emulsion/Lotion/Moisturizer/Creams таны арьс ямар ч төрлийх байж болно гэхдээ заавал чийгшүүлэх үйлдлийг хийх хэрэгтэй. Маш олон төрлийн чийгшүүлэгч байдаг ч тэдгээр нь бүгдээрээ арьсны ус, тос, чийгийг тэнцвэржүүлэх зорилготой.

Гуравдугаар алхам: Нүүр будалт

  • Base – энэ нь нүүр будалтын үндсэн суурь бөгөөд крем, пудр болон бусад арьсан дээр түрхэгдэх бүтээгдэхүүнээс арьсыг хамгаалах үүрэгтэй юм. Мөн арьсны өнгийг тохируулж, арьсанд хамгаалалт үүсгэх крем болон фоундэшний арьсанд наалдах шингээх чадварыг нэмэгдүүлэх болон будгийг арьсан дээр удаан хугацаагаар барих зориулалттай
  • Primer – үйлчилгээ нь base-тэй адилхан боловч арьсан дээр нь үрчлээ болон нүхжилт үүссэн хүмүүст илүү тохиромжтой юм. Primer нь арьсан дээр үүссэн үрчлээ болон нүх сүвийг дүүргэн жигд болгосноор дараагийн үйлдэл болох крем болон фоундэшн жигд түрхэгдэн арьсыг жигд толигор болгож өгнө
  • Foundation – энэ нь кремтэй төстэй бөгөөд арьсны улаалт, нүдний доод хар хэсэг гэх мэт асуудалтай хэсгүүддээ жигд түрхэж өгснөөр арьс жигд өнгөтэй болдог байна
  • Concealer – энэ нь крем болон фоундэшний дарж чадаагүй өөг маш сайн дардаг ба мөн өөрөөр гэрлийн оронд хэрэглэж болдог
  • Mist – энэ нь тоникын нэг төрөл бөгөөд хөвөнд шингээж бус арьс руу шууд цацах зориулалттай юм. Үүнийг хэрэглэхдээ будалт хийхийн өмнө болон будалт хийсний дараагаар арьс рүү шүршин хэрэглэнэ. Ингэснээр будалт удаан тогтох болон арьс халууцаж улайх, будаг урсах зэргээс хамгаалдаг байна.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал