Гудамж талбайн гэрэлтүүлгийн стандарт

Галын ширээт ХХК
Манай компани нь Барилгын гадна, дотор гэрэлтүүлэг болон тохижилтын гэрэлтүүлгийг Барилга байгууламжийн гадна фасадны гэрэлтүүлэг , Интерьерын гэрэлтүүлэг, Хот тохижилтын гэрэл гэрэлтүүлэгийг нийлүүлдэг.
Утас: 7740-0268

Гэрэлтүүлгийн ерөнхий шаардлага

  1. Гэрэлтүүлгийн шон нь MNS2568:1983-ийн гэрэлтүүлгийн ган багана байх.
  2. Гудамжны гэрэлтүүлэг нь хот суурин газрын дүр төрхөд ихээхэн нөлөөлдөг учраас зураг төсөл гүйцэтгэхээс эхлүүлэн архитектур дизайны үзэл баримтлалтайгаар төлөвлөх ёстой.
  3. Гудамжны гэрэлтүүлэг нь шөнийн цагаар замын хөдөлгөөний ослын эрсдэлийг бууруулах, гэмт хэргийн таслан зогсоох, барилга, эд хөрөнгийг хамгаалах, орон байрны аюулгүй орчныг бүрдүүлэх, хорлон сүйтгэх үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх зэрэг чухал үүрэг гүйцэтгэдэг.
  4. Хотын түүхэн ач холбогдолтой онцлог гудамж, зам, цэцэрлэгт хүрээлэнгийн бүсэд гудамжны гэрэлтүүлгийн дизайн, суурилуулалтын гүү зүйн чанарт онцгой анхаарал хандуулах шаардлагатай.
  5. Хотын авто зам гудамж талбайн гэрэлтүүлэг нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан дэвшилтэт технологийг ашигласан, эдийн засгийн үр ашигтай, эрчим хүчний хэмнэлттэй, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, засварлахад хялбар байна.
  6. Гудамжны гэрэлтүүлгийг гудамж, замын чиг үүргийг тодорхойлох, хотын дизайны эффектийг бий болгоход ашигладаг бөгөөд гэрэлтүүлгийг төлөвлөхдөө гудамжны нөцөлд тохируулан үр ашигтай байх гэрэлтүүлгийн төрлийг анхаарч үзнэ.
  7. Гэрэлтүүлгийн шон гэрэлтүүлэгч нарны зай болон бусад холбох хэрэгслүүд нь бат бөх чанарын стандарт шаардлага хангасан байх ёстой бөгөөд гэмтэх гэмтэх эрсдэлийг тооцооны үндсэн дээр суурилуулна.
  8. Гэрэлтүүлгийн шонг суурилуулахдаа гудамжны ногоон байгууламжийн мод бутны хэмжээ тэдгээрийн байршил ургалтын хэв маягийг анхаарах шаардлагатай.

Гэрэлтүүлгийн асалт дүүргээр харуулбал:

Дүүрэг Байршил Ашиглагч байгууллага Асалтын хувь Дүүрэг
1 Баянзүрх дүүрэг Гэр хороолол, орон сууцны хороолол дунд Бажамандал 91.7% 95.1%
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай Холбоо Трейд 98.5%
2 Сүхбаатар дүүрэг Гэр хороолол, орон сууцны хороолол дунд Би Эм жи Эл

Эволва

Гэрэлтүүлэг чимэглэл

96.2%

98%

95.7%

94.2%
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай Гэрэлтүүлэг чимэглэл 97.2% /87.2%/
3 Чингэлтэй дүүрэг Гэр хороолол, орон сууцны хороолол дунд Соёндрийм 95.5% 95.6%
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай УБЗЗАГ 99% /95.8%/
4 Хан-Уул дүүрэг Гэр хороолол, орон сууцны хороолол дунд Новелнэтворк 96% 95.7%
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай Новелнэтворк 95.4%
5 Баянгол дүүрэг Гэр хороолол, орон сууцны хороолол дунд Хайрхан Наран трейд 91.8% 95.3 %
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай Төгс гэрэлтүүлэг 98.8%
6 Сонгино-хайрхан дүүрэг Гэр хороолол, орон сууцны хороолол дунд Цацар хангай

Их хотын гэрэлтүүлэг

89.3%

97.3%

95.1%
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай Филипс гэрэлтүүлэг 98.7%

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал