гэнэтийн осол эмчилгээний даатгал

Таньд томоохон даатгалын компаниудын үнэлгээний харьцуулалтийг хүргэж байна…

Бодь даатгал
Та даатгуулахдаа даатгалын үнэлгээгээ өөрөө сонгох бөгөөд манай даатгалын мэргэжилтнүүд танд зөвлөгөө өгч таны хэрэгцээнд нийцэх үнэлгээг санал болгох болно. Гэхдээ таны ажил мэргэжлийн онцлог, даатгуулах хугацаанаас хамааран хураамжийг тогтооно.

Ард даатгал
Даатгалын үнэлгээг даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтоох бөгөөд үнэлгээний доод хэмжээ нь 1,000,000 төгрөгөөс багагүй байна. Даатгалын хураамжийг даатгуулагчийн ажил мэргэжил, даатгалын хамгаалалтаас хамааруулан үнийн уян хатан нөхцөлөөр санал болгож болно.

Практикал Даатгал
Даатгалын үнэлгээг даатгуулагч, даатгагч нар харилцан тохиролцож байж тогтоох бөгөөд үнэлгээний доод хэмжээ нь 1,000,000 төгрөгөөс багагүй байна.
Даатгалын хураамж
0.12% – 2.50%

Мандал даатгал
Үнэлгээ:
Харилцагч Даатгагч нар харилцан тохиролцож тогтооно.
Даатгалын хураамж:
0.6% – 1% – Даатгалын хураамж нь харилцагчийн ажил мэргэжил, түүний онцлогоос шалтгаалан харилцан адилгүй тогтоогдоно.

Тэнгэр даатгал
Хураамжийн хувийг дараах үндэслэлүүдийг харгалзан тогтооно. Үүнд:
Даатгуулагчийн эрхэлдэг ажил, мэргэжлийн онцлог /3 ангилал/
Даатгалын хамрах хүрээ, үйлчлэх хугацааны ангилал /Даатгуулагчийн сонголт/

Мөнх даатгал
Ажиллагсдын гэнэтийн ослын даатгалын үнэлгээ буюу даатгалын компанийн хүлээх хариуцлагын дээд хязгаарыг тодорхойлохдоо ихэвчлэн тухайн ажилтны дундаж цалингийн орлогын 3 жилийн үнэлгээтэй адил байхаар тооцдог.
Даатгалын хураамж тооцох хувь хэмжээ нь Даатгуулагчийн мэргэжлийн онцлог, туршлага гэх мэт эрсдэл тодорхойлох хүчин зүйлээс шалтгаалан харилцан адилгүй байна.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал