Гэр бүл цуцлуулахад бүрдүүлэх материал

Гэрлэлт цуцлахад бүрдүүлэх материал: Гэрлэлтийг шүүхийн болон захиргааны журмаар цуцалдаг. Шүүхийн журмаар цуцлуулахад дараах материалыг бүрдүүлнэ: 1. Нэхэмжлэл 2 хувь 2. Улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлсөн баримт 3. Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулна/ 4. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулна/ 5. Хүүхэд эрүүл бойжиж байгаа өрхийн эмчийн тодорхойлолт 6. Хорооны Засаг даргын оршин суудаг нь үнэн тодорхойлолт

7. Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулна/

ГЭРЛЭЛТИЙГ ЗАХИРГААНЫ ЖУРМААР ЦУЦЛАХ: Гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэрлэгчид энэ тухай тус тусдаа бичиж, гарын үсэг зурсан хүсэлтээ иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гаргана. Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага нь дээрх хүсэлтийг хянан үзэж 30 хоногийн дотор гэрлэлтийг цуцалж болно.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал