Даатгалын компаниуд

Номин Даатгал”

“Номин Даатгал” ХХК нь Монголын томоохон групп компаниудын нэг болох “Номин Холдинг ХХК” -ийн гишүүн компани болж 2001 онд байгуулагдан тогтвортой үйл ажиллагаа явуулж, чадварлаг удирдлага, нэг санаатай хамт олны хүчээр Монголдоо нэр хүнд бүхий өөрийн байнгын харилцагчидтай компани бөгөөд үйл ажиллагаа нь жил бүр өргөжин тэлсээр байна.

“Номин Даатгал” ХХК нь даатгалын зах зээл дээр үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш бүтээгдэхүүн үйлчилгээгээ Монгол Улсын хэмжээнд иргэн бүрд хүргэх зорилт тавьж ажилласны дүнд Улаанбаатар хотод төв оффис болон 2 салбар, 3 төлөөлөгчийн газар, санхүүгийн үйлчилгээний 7 цэг, орон нутгийн 20 салбар , 12 зуучлагч, 6 банкаар дамжуулан өөрийн үйлчилгээг хүргэж байна.

Иргэдийн даатгалын үйлчилгээ:

  • Авто тээврийн хэрэгслийн даатгал
  • Хөрөнгийн даатгал
  • Олон улсын аяллын даатгал
  • Хурдан морь унаач хүүхдийн даатгал
  • Гэнэтийн ослын даатгал
  • Авто тээврийн хэрэгсэл, жолоочийн хариуцлагын даатгал
  • Малын индексжүүлэлтийн даатгал

Байгууллагын даатгалууд:

  • Гэнэтийн ослын даатгал
  • Хөрөнгийн даатгал
  • Тээврийн хэрэгслийн даатгал
  • Хариуцлагын даатгал
  • Санхүүгийн даатгал

Салбар 1: Номин Хайпермаркет, Зүүн 4 зам, Оршил хотхон 
Салбар 2: Бага тойруу, Нэгдсэн Үндэстний гудамж-3, Германы ЭСЯамны урд
Салбар 3: Номин Юнайтед, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 
Салбар 4: Улсын Их Дэлгүүрийн зүүн жигүүр, 1-р давхарт Утас:1800-2888, 8988-7886, 8988-7860
1800-ХХХХ

Практикал даатгал”

Манай компани 2003 онд 100% үндэсний хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж өнөөг хүртэл даатгалын салбарт шинэ өнгө төрх, шинэлэг бүхний анхдагч нь байж даатгуулагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийг зорин ажиллаж байна.

Бид нэн тэргүүнд харилцагчаа гэх чин сэтгэл, хурд, ур чадвар, нээлттэй байдал, хамтын ажиллагааг үнэт зүйлээ болгон ажилладаг бөгөөд орон даяар 21 аймагт салбараа нээж, 330 суманд төлөөлөгчтэйгээр даатгалын сүлжээ бий болгон, даатгуулагчдын хэрэгцээ шаардлага, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийг зорин ажиллаж байна

Иргэдийн даатгал:

  • Эрүүл мэнд гэнэтийн ослын даатгалууд
  • Эд хөрөнгийн даатгалууд
  • Хариуцлагын даатгалууд
  • VIP даатгалууд
  • Мэргэжлийн хариуцлагын даатгалууд
  • Мал амьтдын даатгалууд

Байгууллагын даатгал:

  • Эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал
  • Хариуцлагын даатгал
  • Эд хөрөнгийн даатгал
  • Санхүүгийн даатгал
  • Мэргэжлийн хариуцлагын даатгал
  • Мал амьтдын даатгал
  • Итгэлцлийн даатгал

Хаяг: Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-4 Экспресс таур, 9 давхар

Утас:7777-6677
7777-ХХХХ

Тэнгэр даатгал”

Тэнгэр даатгал компани нь Тэнгэр Санхүүгийн Нэгдэл болон Петровис компанийн хөрөнгө оруулалттайгаар 2001 онд байгуулагдсан. Монголын даатгалын зах зээлд арав гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, харилцагчийн эрсдэлийн удирдлагын цогц шийдлийг санал болгон ажилладаг харилцагчдын итгэл найдварыг бүрэн хүлээсэн даатгалын салбар дах тэргүүлэгч компаниудын нэг юм.

Монгол улс даяар нийт 22 салбар, 300 гаруй төлөөлөгч, 10 гаруй зуучлагч компани, ХасБанк, Төрийн Банк, Монголын Үндэсний Хөрөнгө оруулалтын банкнуудаар даатгалын үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэн ажилладаг даатгалын компани билээ.

Иргэдийн даатгал:

  • Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал
  • Тээврийн хэрэгслийн даатгал
  • Гадаадад зорчигчдын даатгал
  • Хөрөнгийн даатгал
  • Иргэдийн гэнэтийн ослын даатгал
  • Олон улсын эрүүл мэндийн даатгал

Байгууллагын даатгал:

  • Удирдах ажилтны хариуцлагын даатгал
  • Ажил олгогчийн хариуцлагын даатгал
  • Ачаа тээврийн даатгал
  • Үл хөдлөх хөрөнгийн даатгал
  • Байгууллагын ерөнхий хариуцлагын
  • Ажиллагсдын эрүүл мэндийн даатгал
  • Мэргэжлийн хариуцлагын даатгал
  • Хүнд даацын тээврийн даатгал
  • Тусгай зориулалтын машин
  • Тээврийн хэрэгслийн даатгал
  • Жолоочийн хариуцлагын албан даатгал
  • Ажиллагсдын гэнэтийн ослын
  • Барилга угсралтын даатгал
  • Тоног төхөөрөмжийн даатгал
  • Бараа материалын даатгал

Мөн тэнгэр даатгал интернетийн даатгалын үйлчилгээг нэвтрүүлсэн тул та дэлхийн хаанаас хэзээ ч даатгалдаа хамрагдах боломжтой билээ.

Хаяг: СБД, 8-р хороо, Бага тойруу, Б.Алтангэрэлийн гудамж 5, “City Center” 11 давхарт

Утас:7500-1889
7500-ХХХХ

Ард даатгал”

Ард Даатгал компани нь 24 жилийн турш тасралтгүй тогтвортой үйл ажиллагаа явуулж, 24 салбар, 238 төлөөлөгчтэй, 100 гаруй ажиллагсадтайгаа Монгол улсын Даатгалын салбарын томоохон төлөөлөгч болон ажиллаж байгаа билээ.

Ард даатгалын бүтээгдэхүүнүүд:

  • Ачаа тээвэр ложистикийн даатгалууд
  • Барилга байгууламжийн, үл хөдлөх хөрөнгийн даатгал
  • Ерөнхий хариуцлагын даатгал
  • Жолоочийн албан журам, Тээврийн хэрэгслийн даатгал
  • Ажил олгогч ажиллагсдын даатгал,
  • Барилга угсралт, угсралтын хариуцлага, тоног төхөөрөмжийн даатгалууд
  • Хөдөлмөрийн чадвар түр алдагдал, хүнд болон тусгай зориулалтын машин механизмын даатгал
  • Эрүүл мэнд
  • Ашигт малтмал газрын тосны даатгал зэрэг бүтээгдэхүүнийг санал болгодог билээ.

Хаяг: СБД, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Санхүүгийн Нэгдлийн байр, 2-р давхар

Утас:7720-0089
7720-ХХХХ

 “Бодь даатгал”

Бодь даатгал ХХК нь 1995 онд Бодь Интернэшнл ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн 1995 оны 2 сарын 05-ны өдрийн 154 дугаар хурлын тогтоолоор “И Би Эйч Бодь Даатгал ХХК” нэртэй үүсэн байгуулагдаж, Соёлын Төв Өргөөний 5 давхарт үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлжээ. Компани өдгөө 21 аймаг 330 сум, 26 салбар, 200 гаруй ажилтан, албан хаагч, 800 гаруй төлөөлөгч болон банкны даатгалын сүлжээгээр дамжуулан орон даяар даатгалын үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэж буй байгууллага билээ.

Иргэдэд зориулсан даатгалын багцууд:

  • Иргэдийн эд хөрөнгийн даатгал /Тээврийн хэрэгсэл, Prius, ачаа тээврийн даатгал, хүнд даацын, тусгай зориулалтын машин механизмийн даатгал, малын даатгал тариалангийн даатгал/
  • Иргэдийн амь нас, Эрүүл мэндийн даатгал /Гэнэтийн осол гэмтэл, гадаадад зорчих үеийн, дотоодын аяллын, жолоочийн гэнэтийн ослын даатгал, хурдан морь унаач хүүхдийн ослын даатгал/
  • Иргэдийн хариуцлагын даатгал /Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал, өмгөөлөгчийн хариуцлага, мэргэжлийн хариуцлага, орон сууц өмчлөгч эзэмшигчийн хариуцлагын даатгал зэрэг багтдаг/

Байгууллагуудад зориулсан даатгалууд:

  • Амь нас, Эрүүл мэндийн даатгал /Гадаадад зорчигчдын эрүүл мэндийн даатгал, гэнэтийн ослын даатгал, дотоод аялагчийн даатгал, олон улсын эрүүл мэндийн даатгал, хөдөлмөрийн чадвар алдагдлын даатгал/
  • Байгууллагын хариуцлагын даатгал /Ажил олгогчийн хариуцлагын даатгал, бүтээгдэхүүн үйлчилгээний хариуцлагын даатгал, бүх төрлийн мэргэжлийн хариуцлагын даатгал, ерөнхий хариуцлагын даатгал, жолоочийн хариуцлагын албан журмын даатгал, захирал болон удирдах ажилтны хариуцлагын даатгал, оператор хариуцлагын даатгалууд/
  • Байгууллагын хөрөнгийн даатгал /Авто тээврийн хэрэгслийн даатгал, ачаа тээврийн даатгал, бараа материал, агуулахын даатгал, барилга байгууламжийн даатгал, барилга угсралтын бүх эрсдэлийн даатгал, оффисын, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин механизмын даатгал, хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалууд багтана/
  • Санхүүгийн даатгал /Бизнес тасалдлын даатгал, гэрээний хариуцлагын даатгал, зээлийн эрсдэлийн даатгал/

Төв салбар: Жигжиджав гудамж 3, Улаанбаатар 15160
Салбар 1: Олон улсын эрүүл мэндийн төв, Нэгдсэн Үндэстний гудамж, Бодь даатгал ЭМТөв
Салбар 2: Цирк ДҮЦ-ын байранд
Салбар 3: Даатгалын үйлчилгээний төв, Их тойруу, Golomt town apartment
Салбар 4: Дүнжингарав ДҮЦ, Дүнжингарав худалдааны төвд
Салбар 5: Баянзүрх оношилгоо ДҮЦ, Чулуун овоо авто вокзал, 8-р хороо, Баянзүрх дүүрэг
Салбар 6: Хөсөг, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төв замын урд талд, 5-р хороо,Баянгол дүүрэг
Салбар 7: 7 буудал, Долоон буудал, Чингэлтэй дүүрэг
Салбар 8: Да хүрээ ДҮЦ, Да хүрээ гудамж, Баянзүрх дүүрэг
Салбар 9: Драгон ДҮЦ, Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв, Сонгино Хайрхан дүүрэг
Салбар 10: Сонгино ДҮЦ, 20-р хороо, Сонгино Хайрхан дүүрэг
Салбар 11: 22 авто худалдааны төв, Сонгино хайрхан дүүрэг Утас:7000-4800, 1132-8311
7000-ХХХХ

Мандал Даатгал”

Мандал даатгал нь анх 2011 онд үүсгэн байгуулагдсан ба шинэ өнгө төрхийг нэмж эхэлсэн билээ. Үүсгэн байгуулагдсан эхний 5 жилд зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласан компани бөгөөд үүний үр дүнд 2016 онд даатгалын салбарын ТОП 3 компанийн нэг болж чадсан том амжилтын бүтээсэн юм.

Иргэдийн даатгалууд:

  • Эрүүл мэндийн даатгал
  • Эд хөрөнгийн даатгал /Тээврийн хэрэгсэл, үл хөдлөх хөрөнгө, орон сууцны даатгал/
  • Гэнэтийн ослын даатгал /Гадаадад зорчигчдын даатгал, замд гарья даатгал/
  • Хариуцлагын даатгал /Жолоочийн хариуцлагын даатгал/

Байгууллагын даатгалууд:

  • Эд хөрөнгийн даатгал
  • Хариуцлагын хамгаалалт
  • Ажилтнуудад зориулсан хамгаалалтын даатгалууд
  • Цогц даатгал /Банкны бүрэн хамгаалалтын даатгал, Барилга угсрагч гүйцэтгэгчийн бүх эрсдэлийн даатгал/ зэрэг төрлөөр даатгалуудын үйлчилгээг үзүүлдэг

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 24, Паркплэйс барилга, 3 давхар
Утас: 7575-2000
7575-ХХХХ

Монгол даатгал”

“Монгол Даатгал” компани нь 1934 онд тулгын чулуугаа тавьж үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа хойш даатгалын үйлчилгээг ард иргэддээ үзүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээг ямагт харилцагч нарын эрэлт, хэрэгцээнд тулгуурлан эрсдэлийг хамгаалсан шинэлэг бүтээгдэхүүнийг хүргэж байгаа ба 29 салбар нэгж, 670 төлөөлөгчөөрөө дамжуулан, Монгол улсын нийт иргэддээ даатгалын бүхий л төрлийн үйлчилгээг хүргэж байгаа.

Иргэдийн даатгалууд:

  • Олон улсын эрүүл мэндийн даатгал
  • Гадаадад зорчигчдын гэнэтийн ослын даатгал
  • Хүүхдийн гэнэтийн ослын, уяач хүүхдийн даатгал
  • Монгол улсад түр оршин суух, хилээр дамжин өнгөрөгсдийн даатгал
  • Авто тээврийн хэрэгслийн даатгал, Жолоочийн хариуцлагын даатгал
  • Нийтийн болон хувийн орон сууц, гэр, хашаа байшингийн даатгал,
  • Тавилга эд хогшил, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн даатгал

Байгууллагын даатгалууд:

  • Олон улсын эрүүл мэндийн даатгал
  • Гэнэтийн ослын даатгал
  • Эд хөрөнгө, элеклтрон төхөөрөмж, бараа материалийн даатгал
  • Барилга угсралт ажлын даатгал
  • Авто тээврийн хэрэгсэл, жолоочийн хариуцлагын даатгал
  • Ачаа тээвэрлэгчийн хариуцлагын, гадаад ачаа тээвэр, дотоод ачаа тээврийн даатгал
  • Хүнд болон тусгай зориулалтын машин механизм, операторын өмнө хүлээн хариуцлага
  • Бүтээгдэхүүн үйлчилгээний хариуцлагын, Олон нийтийн өмнө хүлээх хариуцлагын даатгал
  • Ажил олгогч, удирдах албан тушаалтан, ажиллагсдын хариуцлагын даатгал
  • Мэргэжлийн хариуцлагын даатгал, бизнес тасалдлын даатгал, төлбөр тасалдлын даатгал, бэлэн мөнгөний даатгал зэрэг орно

Төв салбар: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж, Хуучнаар Тээврийн товчооны ард.
Салбар 1: И-мартын салбар, БЗД, 1 хороо, Токиогийн гудамж.
Салбар 2: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Сангийн яамны дэргэд, 20-р байр
Салбар 3: Сонинохайран дүүрэг, Саппорогийн баруун талын Бармон цогцолборт
Салбар 4: Баянзүрх дүүрэг, 13-р хорооллын автобусны буудлын урд Бизнес плаза-2 төвийн
Салбар 5: Баянгол, 17-р хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, Макс өргөө барилга, Модны 2 төв
Салбар 6: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Их Монгол Улсын гудамж71, И-март Хан-Уул
Салбар 7: Сүхбаатар дүүрэг,СБД 10 хороо 7 хороолол 48-2
Салбар 8: Налайх дүүрэг, Соёлын ордны замын эсрэг талд Хас банкны хажуугийн байранд Утас:1800-1990
1800-ХХХХ

Хаан Даатгал”

“Хаан Даатгал” ХХК нь 2012 онд Үндэсний хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан цагаас хойш Монголын даатгалын зах зээлд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ба энэ хугацаанд монгол анх удаа Дижитал даатгал” -ын хөтөлбөр, Forbes сэтгүүлээс нэрлэсэн даатгалын топ 5 компанийн нэгISO:9001  чанарын удирдлагын тогтолцоог салбартаа анхлан нэвтрүүлэгч зэрэг салбартаа тэргүүлэгчдийн нэг юм.

Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан даатгалын 11 төрлөөр 50 орчим бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчиддаа санал болгож өөрсдийн нөөц сангаас давсан эрсдэлийг олон улсын AAA ангиллын давхар даатгагчид шилжүүлэн ажиллаж байгаа.

  • Гэнэтийн осол эмчилгээний зардлын даатгалын төрлүүд
  • Эд хөрөнгийн даатгалын төрлүүд
  • Авто тээврийн хэрэгслийн даатгалын төрлүүд
  • Ачааны даатгалын төрлүүд
  • Барилга угсралтын даатгал
  • Мал, амьтдын даатгал
  • Агаарын хөлгийн даатгал
  • Хариуцлагын даатгалын төрлүүд
  • Санхүүгийн даатгал
  • Зээлийн даатгал
  • Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал

Хаяг: Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр

Утас:7000-0808
7000-ХХХХ

“National Life үндэсний амьдралын даатгал”

2007 оноос эхлэн Амьдралын даатгал буюу урт хугацааны даатгалаар мэргэшин ажиллаж байгаа ба Амьдралын даатгал нь хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл тохиолдвол түүнээс үүсэх санхүүгийн хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх юм. Мөн урт хугацаанд даатгалын хамгаалалттайгаар мөнгөн хуримтлал үүсгэж зорилгоо биелүүлэх хөшүүрэг болдог юм.

Тус даатгалын бүтээгдэхүүнүүд:

  • Эрүүл мэндийн даатгал /Энх амьдрал хорт хавдрын даатгал, Өндөр хамгаалалттай эрүүл мэндийн даатгал, Энэр эрүүл мэндийн даатгал, Хүнд өвчний эрсдлийн даатгал/
  • Амь насны даатгал /Амь насны даатгал, зээлдэгчийн амь насны даатгал, Насан туршийн амь насны даатгал/
  • Тэтгэврийн даатгал /Тэнүүн амьдрал тэтгэврийн даатгал, Хугацаат тэтгэврийн даатгал/
  • Хуримтлал /Сонгомол хуримтлалын даатгал

Хаяг: Баруун 4 зам, Колорадо бизнес төв, 105 тоот

Утас:7011-3366
7011-ХХХХ

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал