ХҮРЭЭ АЯЛАЛ
Бид танд хамгийн ГОЁ хөтөлбөртэй аялал санал болгож байна.
✔️ВЬЕТНАМ АЯЛАЛ
Ханой – Халонг – Данан аялал
Аялалд гарах хугацаа: ( 8 өдөр, 7 шөнө)
6/30-7/7 Хөтөлбөртэй аялал, Чөлөөт аялал
7/21-7/28 Хөтөлбөртэй аялал, Чөлөөт аялал
7/28-8/4 Хөтөлбөртэй аялал, Чөлөөт аялал
✔️ ИСТАНБУЛ
Хөтөлбөртэй ШОППИНГ аялал
Аяллын хугацаа: 7 шөнө, 8 өдөр
Аялал гарах хугацаа: 4 сарын 27, 5 сарын 4
✔️ ТАЙЛАНД АЯЛАЛ
Бангкок – Паттаяа – Ко Лан
Аялалын хугацаа: 8 өдөр 7 шөнө
Аялал гарах хугацаа: 2022 оны 8/27-9/3, 2022 оны 8/3-8/10
Дэлгэрэнгүй
Утас: 7740-0513
Сүүлийн жилүүдэд Монголчууд маань зуны улиралд Хөвсгөл далайг ихээр зорих болсон бөгөөд үүнтэй холбогдуулан Хөвсгөл далай руу явах 3 маршрут болон жуулчны бааз, Цаатан ард түмэн, Сүхбаатар хөлөг онгоц зэргийн тухай мэдээллийг хүргэж байна
ХӨВСГӨЛ ДАЛАЙН АЯЛАЛ
Улаанбаатар хотоос Хөвсгөл далай хүртэл зай ойролцоогоор 1000 км байдаг бөгөөд таны аялалдаа зарцуулах хоногоос хамааран маршрутын км болон хэрэглэгдэх бензиний литр тус тусдаа өөр байдаг байна.
– Хэрэв та 10 хоногоос дээш өдрөөр явахаар төлөвлөж байгаа бол таньд энэхүү маршрутыг санал болгож байна. Энэ маршрутын нийт км /1 талдаа/ 1007 км бөгөөд суудлын автомашин 101л, дунд оврын жийп автомашин 141л бензин ойролцоогоор хэрэглэдэг байна. Энэхүү маршрутад Улаанбаатар хотоос гаран Өвөрхангай аймаг ХарХорин, Архангай аймаг Цэцэрлэг болон Тариат, Хөвсгөл аймаг Галт, Шинэ-Идэр, Мөрөн, Алаг-Эрдэнэ зэрэг сумуудаар дайран өнгөрч Хөвсгөл далайд очих юм.
Дайран өнгөрөх байгалийн үзэсгэлэнт газрууд нь: Булган уул, Чулуутын хавцал, Тайхар чулуу, Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур юм. Нийт зам 1007 км ба үүний 744 км засмал бол 259 км шороон зам байх юм.
– Хэрэв та 7 хоногоос дээш өдрөөр явахаар төлөвлөж байгаа бол энэхүү маршрутыг санал болгож байна. Энэ маршрутын нийт км /1 талдаа/ 861км бөгөөд суудлын автомашин 80л, дунд оврын жийп машин 121л бензин ойролцоогоор хэрэглэдэг байна. Төв, Архангай, Булган, Хөвсгөл гэсэн 4 аймгаар дайран Хөвсгөл далайд очно.
Дайран өнгөрөх байгалийн үзэсгэлэнт газрууд нь: Хар бухын балгас, Авзага хайрхан уул, Өгий нуур, Хануй гол, Хүнүй гол юм. Нийт зам 861 км ба үүний 560км засмал бол 301км шороон зам байх юм.
– Энэ аялал нь суудлыг автомашинаар цөөн хоногоор аялахад зориулсан маршрут юм. Энэ маршруты нийт км /1 талдаа/ 1007км бөгөөд нэг өдрийн дотор очих боломжтой. Суудлын автомашин 80л, дунд оврын жийп автомашин 120л бензин хэрэглэдэг байна. Дархан, Эрдэнэт, Хөвсгөл аймаг Тариалан, Алаг-Эрдэнэ сумуудаар дайран Хөвсгөл далайд очих болно.
Дайран өнгөрөх байгалийн үзэсгэлэнт газрууд нь: Орхон голын гүүр, Эрдэнэт хот, Дулаан хан уул, Намнан уул, Дэлгэрмөрөн, Мөрөн, Хатгал юм.
Ингээд та Хөвсгөл далайд очсоны дараагаар таныг маш олон жуулчны баазууд хүлээж байгаа бөгөөд та өөрийн сонирхолд тааруулан сонголтоо хийх боломжтой. Доорх линкээр Хөвсгөл далайн эрэг дээр үйл ажиллагаа явуулж буй амралтын баазуудын талаар мэдээлэл аваарай.
https://huree.mn/hovsgol-trip/
Хөвсгөл далайд очин үзэх байгалийн үзэсгэлэнт газар ихтэй бөгөөд мөн цаатан хүмүүстэй уулзан цаа буга үзэх боломжтой. Цаатан хүмүүс нь цаа бугаа ердийн ахуйдаа өдөр тутамдаа үржүүлэн өсгөж сүүг нь сааж, уналга болгож, ноосоор нь ахуйн зүйлс бэлтгэх гэхчлэн элдэв төрлөөр ашиглан, өсгөж үржүүлсээр иржээ. Цаа буга хариулан амьдардаг хүмүүсийг Цаатан гэдэг бөгөөд тэд Монголын баруун хойд хэсэгт амьдардаг юм. Тэд хотоос зайдуу, орчин үеийн амьдралаас хол хөндий амьдардаг төдийгүй үүгээрээ бахархан, уламжлалаа дээдэлж байдаг нь гайхалтай. Цаатангууд Халх ястангаас бага зэргийн ялгаатай. Тэд урц гэх сууцанд амьдарч, уналга цаа бугаа гэр бүлийн гишүүн мэт хайрладаг билээ.
СҮХБААТАР ХӨЛӨГ ОНГОЦОНД суун “Хадан хүй”, “Модон хүй” хүртэл явж далай ээжийн давалгааг сонсч явах замдаа хөлгийн хамт олны сонирхолтой мэдээлэл сонсч, тэмцээн наадамд оролцох боломжтой юм. Тус онгоцонд нэг удаа 60 орчим иргэд аялах боломжтой юм. Том хүн 23000, хүүхэд 10000 төгрөгөөр аяладаг байна.
– Хэрэв та хувийн автомашинаар аялахаар төлөвлөж буй бол андройд болон ISO утсандаа maps.me апп татаж суулгаарай. Энэ апп нь үнэгүй бөгөөд хэрэглэхэд хялбар.
– Автобусаар аялахад
Улаанбаатар хотоос Мөрөн хүртэл автобус – 32 000 төгрөг
Мөрөн хотоос Хатгал руу хүргэх бага оврын автобус – 10 000 төгрөг
Мөн та аялаллын компаниудаар дамжуулан Монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар тав тухтай аялах боломжтой юм.