Эдгээр нь тусгаарлах материалуудад багтдаг байна…
1. Чулуун хөвөн /Эрдэс хөвөн/
2. Шилэн хөвөн
3. Хөөсөн полистирол /EPS/ хавтан
4. XPS хавтан
5. Хөөсөн шил
6. Пенополиуретан
7. Ноосон дулаалга
Органик материал-
Органик материалд дулаан тусгаарлах чанар, эдэлгээ даах чадвараараа түгээмэл хэрэглэгдэж байгаа хөөсөн полистирол хавтан, полиуретанаас гадна зоргодсон хавтан, XPS хавтан, мяндсан хавтан /органик зоргодос ба эрдэс холбогч/ боловсруулсан мод, үртэс, пластмассууд- пенопласт, сотопласт хамаарна. Эдгээр материалууд нь ус даах чадвар багатай, хөгцрөлд тэсвэргүй, шатамхай байдаг.
Органик бус материал-
Эрдэс хөвөн, чулуун хөвөн, хөнгөн бетон /хийт бетон, хөөсөн бетон/, хөөсөн шил, хөөлгөсөн перлит болон бусад хиймэл чулуу эсвэл эрдэс бодис дээр суурилсан материалууд юм. Органик бус дулаалгын материалууд нь шатдаггүй, удаан эдэлгээтэй, байгальд ойр, угсралт, суурилуулт хийхэд тохиромжтой, уур нэвтрүүлэх чанар сайтай, дулаан болоод дуу тусгаарлах чадвар өндөртэй.
Холимог дулаалгын материал-
Асбестан /шөрмөсөн/ хавтан, шөрмөсөн цаас, эсгий, хөөлгөсөн уулын чулуулга, галт уулын шаарга, вермикулит ба перлит зэрэг эрдэс холбогч дээр суурилсан материалууд ордог ба дулаан тусгаарлах чадвар өндөртэй, шатдаггүй, чийгийг шингээдэггүй зэрэг давуу талтай.
Дулаалгын материалыг сонгохдоо дараах зүйлүүдийг анхаараарай
Дулаан тусгаарлах материалын техникийн шинж чанар
Нягт, бат бэх, чийглэг, уур ус нэвтрүүлэх чанар, хүйтэн тэсвэрлэлт, гал тэсвэрлэх чадвар, дулаан дамжуулалт зэрэг нь дулаан тусгаарлах материалын үндсэн шинж чанарын үзүүлэлтүүдэд ордог.
Дулаалгын материалын үндсэн үзүүлэлт нь дулаан дамжуулалт юм. Энэ үзүүлэлт бага байх тусам дулаан тусгаарлалт сайтай байдаг ба дулаалгын материалын зузаан багасдаг. Дулаалгын материалын дулаан дамжуулалтыг коэффициентээр илэрхийлдэг. Энэ нь нэг м куб ханаар 1 хэмийн зөрүүтэй температуртай үед хичнээн хэмжээний дулаан нэвтрэн өнгөрөхийг тодорхойлсон үзүүлэлт юм. Тухайлбал хөөсөн полистирол хавтангийнх 0.044Вт/(м°C) бол тоосгоных 0.7 Вт/(м°C) байдаг. Энэ нь тоосго дулааныг хөөсөн полистирол хавтангаас 15 дахин илүү дамжуулдаг буюу дулааныг төдий хэмжээгээр алддаг гэсэн үг.
Дулаалгын материалын зузаан
Барилгын ба дулаалгын бүтээцийн дулаан дамжуулалтын тооцооны үндсийг БНбД 23-02-09 “Барилгын дулаан хамгаалалт” нормд тусгасан байдаг.
Байшин сууцандаа өвөлдөө дулаан, зун сэрүүхэн байлгая гэвэл хаших хийц болох хана, шал, дээврийн дулааны эсэргүүцэл нь тавигдах шаардлагын дагуу байх ёстой. Энэ үзүүлэлт нь тухайн газар нутгийн цаг уурын онцлог, дундаж температур, чийгшлээс хамаарч өөр өөр байдаг.
Дулаалгын материалын зузааныг тооцоогоор олох ба дараах үндсэн хүчин зүйлээс хамаарна:
-дулаалгын материалын дулаан дамжуулалт
-уур амьсгалын бүс
-хаших хийцийн материалын дулаан дамжуулалтын зэрэг
-ханын зузаан
Орчин үед олон үет ханатай барилгын үйлдвэрлэл зонхилж байгаа ба даацын хананаас гадна дулаалгын, заслын үетэй болсон бөгөөд үе болгон өөрийн зузаантай тодорхойлогдох ёстой.
Дулаалгын материалын зузааныг тодорхойлохын тулд эхлээд даацын ханын үндсэн материал, дулаалга, заслын материалаа сонгосон байх ёстой ба хашлага хийцийн дулааны эсэргүүцлийг тодорхойлдог дараах томъёог ашиглаж болно.
/Керамзит блок, Керамзит блок зарна, Блок үйлдвэр, Керамзит худалдаа, Керамзит зарна, Керамзит үйлдвэр, Керамзит үнэ, Дээврийн дулаалга, Перлит зарна, Барилгын дулаалгын материал, Орос дулаалгын материал/