Тендерийн урилга
Шинээр үйлчилгээний зориулалтай зочид буудлын барилга (Зоорьтой) 25 давхар барилгийн суурь цутгалтын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулалтанд та бүхнийг оролцохыг урьж байна.
Дэлгэрэнгүй
Төсөл, ТЭЗҮ, Бизнес төлөвлөгөө боловсруулна, Барилгын эскиз болон ажлын зураг зурна. Барилгын төсөв гаргана.
Утас: 7740-0062
Интерьер дизайн нь дотоод засал чимэглэлийг нэрлэдэг бөгөөд энэ нь өөрийн болон бусад орон зайн тохилог, дур булаам орчныг бий болгох хэрэглээний урлаг бөгөөд хүн төрөлхтний амьдралын шинэ соёлын орчныг илүү бүтээлч, идэвхтэй, өөдрөг орон зайтай байлгахын тулд бодит үнэ цэнэ болон үүрэг, технологийн талаарх судалгаа мөн амьдралын орчин, үйлдвэрлэлийн орчин, ажлын орчин, соёлын орчин, баяр ёслолын орчин, үзэгдэх орчин зэрэг олон гадна дотно орчныг шийддэг.
/Зураг төсөл, интерьер, экстрьер гаргуулах/
Зураг төсөл, интерьер, экстрьер гаргахдаа юуг анхаарах вэ?
-
Барилгын зургийн даалгаварыг маш зөв зохион байгуулалттай өгөх нь барилга угсралтын явцад асуудал бага гарахад маш чухал үүрэгтэй. Иймд зураг төслийн инженерээр анхлан сурч буй иргэдэд зориулж энэ төрлийн зөвлөгөө болон Монгол дахь барилгын зураг төслийн ажлын зарчмыг танилцуулж байна.
- Зураг төсөлтэй холбоотой хууль дүрмийг судлах
- Ажлын зураг бүр, объект бүр өөр өөрийн онцлог шинж чанартай. Орон сууц, оффис, сургууль, эмнэлэг, усан бассейн, үйлдвэрийн цех г.м барилгууд тус бүрдээ өөр өөр тооцооллын арга, тус бүрийн норм дүрэмтэй байдгийг санаж байх, зураг төсөл эхлэхээсээ өмнө тухайн объектод харгалзах норм дүрэм, заалтуудыг судлаад жагсаалт гаргах. Тухайлбал, цэцэрлэгийн барилгад розетка, самбаруудыг 1.8м-с дээш суурилуулах бол оффист технологийн байгуулалтаас хамаарч суурилуулах өндөр нь харилцан адилгүй байх г.м.
- Зураг эхлэхээс өмнө байгуулалтаа сайтар судлах. Гол шугам хаагуур явуулах, самбарууд хаана байрлуулах, босоо шугам хаана явуулах г.м
- Өрсөлдөх чадвар сайтай байх. Ганцаараа тухайн байгуулалт дээр ажиллаагүй гэдгийн байнга санаж байх.
- Нэн түрүүнд гол шугам, кабелийн тавиур, самбарын байрлалыг хамгийн ашигтай байрлалд төлөвлөж бусад инженерүүдэд даалгавар өгч чадсанаар сүүлд хаана байрлуулах вэ гэж толгой гашилгаж суухаас сэргийлж чадна.
- Тэмдэг тэмдэглэгээ, зураасны өргөн нь “МNS 3757-16 2007 Цахилгаан тоног төхөөрөмжийн таних тэмдэглэгээ”-ний дагуу байх.
- Бичвэр, шрифтүүд нь аль ч хуудсанд нэгэн жигд байх. Боломжтой бол стандартын дагуу хэвлэсний дараа 2,5мм өндартэй байх (250-аар бичих).
- Харамсалтай нь зураг төслийн инженер гэсэн тусдаа хичээл, сургалт огт байдаггүй. Тиймээс хүн болгон өөр өөрийн гэсэн тэмдэглэгээ ашиглаж анх зураг зурж байгаа хүмүүсийн толгойг эргүүлж орхих нь элбэг. Эксперт болгонд шалгаж буй зурганд тавигдах шаардлага өөр өөр байх тохиолдолд ч бий. Иймд өөрийнхөө зурсан зургийг нормын дагуу гүйцэтгэсэн бол хамгаалах хэрэгтэй.
- Хүний дотоод орон зайг урлаг гоо сайханы мэдрэмжээр баяжуулан хүний хүсэл таашаалд нийцсэн, өрөө тасалгааг бий болгох
- Зураг төслийн инженерүүд эмч хүнээс ч илүү өндөр хариуцлагатай байх
- Нэг милометр, нэг сантиметр ч зөрүүлэхгүй байх
/Зураг төсөл, интерьер, экстрьер гаргуулах/