ТӨРИЙН БАНК
Орон сууцны ипотекийн зээл нь Монголбанкны Ерөнхийлөгч, Барилга хот байгуулалтын сайдын 2013 оны А-2/06 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монголбанкны ерөнхийлөгчийн баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг үндэслэн улсын комисс ашиглалтад хүлээн авсан, улсын бүртгэлд бүртгэгдсэн, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан орон сууц шинээр худалдан авах, өмнө нь олгосон орон сууцны зээлийг дахин санхүүжүүлэхэд зориулсан зээл юм.
Зээл хүсэгчид тавигдах шаардлага:
Орон сууцны ипотекийн зээл шинээр авах, харилцагч нь дараах шаардлагыг хангасан байна.
- Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрхзүйн бүрэн чадамжтай байх,
- Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөргүй байх,
- Өрхийн гишүүний аль нэг нь Засгийн газраас хэрэгжүүлсэн “Төрийн албан хаагчдын орон сууцны зээлд хамруулах журам”, “Иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх,
- Зээлийн хугацаанд амь насны даатгалд хамрагдсан байх,
- 12 сараас доошгүй хугацаанд тогтвор суурьшилтай ажилласан туршлагатай байх ба одоогийн ажилдаа 12 сараас бага хугацаагаар ажиллаж байгаа бол өмнөх ажил эрхлэлтийн талаарх мэдээллийг давхар авсан байх,
- Зээлийн урьдчилгаа төлбөрийг Төрийн банкны дансанд байршуулсан байх эсвэл банкны эскроу дансанд байршуулах,
- Өр орлогын харьцаа өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байна.
- Төрийн банкны зээлийн журамд заасан шаардлагууд
Өмнө нь олгосон орон сууцны зээлийг дахин санхүүжүүлэх бол дараах шаардлагыг хангасан байна.
- Дахин санхүүжилтийн хэмжээ нь өмнөх орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдлээс ихгүй байх;
- Дахин санхүүжилт хүсэгч зээлдэгч өмнө авсан орон сууцны зээлийн эргэн
- Дахин санхүүжилтээр олгох орон сууцны зээл нь бүрэн хорогдох, тогтмол хүүтэй байх.
- Урьдчилгаа төлбөрийн 30-аас доошгүй хувийг дахин санхүүжилт хүсэгч зээлдэгч хариуцан төлж байсан байх, 30-аас доош хувийн урьдчилгаа төлсөн зээлдэгчийн хувьд 30 хувийн шаардлагыг хангуулсан дүнгээр дахин санхүүжилтийн зээлийн хэмжээг тодорхойлно.
- Орон сууцны зээлийн барьцаа хөрөнгө болон зээлдэгчийн амь насны даатгал хийгдсэн байх.
- Дахин санхүүжилт хүсэгч зээлдэгчийн орлогын эх үүсвэр зээл авах үеийнхээс буураагүй байх ба тогтмол мөнгөн орлоготой байх.
- Төрийн банкны зээлийн журамд заасан шаардлагууд
Зээлдэгчийн бүрдүүлэх баримт бичиг:
Орон сууц шинээр худалдан авах зээл хүсэгчийн өргөдөл хүлээн авахад бүрдүүлсэн байх материал хамтран зээлдэгч болон батлан даагчтай бол мөн бүрдүүлнэ.
- Орон сууцны ипотекийн зээлийн өргөдлийн маягт,
- Зээлдэгч, хамтран зээлдэгч болон батлан даагч нь хувиараа аж ахуйн нэгж эрхэлдэг бол татварын өр төлбөргүй болох тухай тодорхойлол
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны лавлагаа
- Худалдан авах орон сууцны гэрчилгээ, ЭХЭУБГ-аас авсан лавлагаа
- Орон сууц худалдах, худалдан авах гэрээ
- Өргөдлийн хураамж төлсөн баримт
- Бусад банк болон ББСБ-д зээлтэй бол холбогдох гэрээ, дансны хуулга
- Урьдчилгаа төлбөр Төрийн банкинд байршуулсан байх эсвэл урьдчилгаа төлбөр төлсөн болохыг баталгаажуулсан баримт, гэрээ байх, нэмж үл хөдлөх хөрөнгө барьцаалах тохиолдолд барьцаалах үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл
- Цалингийн орлогыг нийгмийн даатгалын дэвтрээр баталгаажуулах, нийгмийн даатгалын дэвтэр нотариатаар баталгаажуулсан байх,
- Өрхийн орлого тодорхойлох баримтууд, хувиараа бизнес эрхэлдэг бол бизнесийн тогтмол орлогыг нотлох баримтууд
- Оршин суугаа газрын тодорхойлолт
- Иргэний үнэмлэх, нотариатаар баталгаажуулсан байх,
Өмнө нь олгосон зээлийг дахин санхүүжүүлэхэд бүрдүүлэх материал
- Иргэний үнэмлэх, эх хувь
- Зээлдэгч, хамтран зээлдэгч болон батлан даагч нь хувиараа аж ахуйн нэгж эрхэлдэг бол татварын өр төлбөргүй болох тухай тодорхойлолт
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны лавлагаа
- Өргөдлийн хураамж төлсөн баримт
- Цалингийн орлогыг нийгмийн даатгалын дэвтрээр баталгаажуулах, нийгмийн даатгалын дэвтэр нотариатаар баталгаажуулсан байх,
- Өрхийн орлого баталгаажуулах баримтууд
Ерөнхий нөхцөл:
Урьдчилгаа төлбөр | Хугацаа | Жилийн хүү | Өргөдлийн хураамж | Зээлийн шимтгэл | |
---|---|---|---|---|---|
Шинээр олгох | 30% | 360 сар хүртэл | 8% +/-1 | 10,000 төгрөг | 1.0 % |
Дахин санхүүжүүлэх | 30% | 360 сар хүртэл | 8% +/-1 | 10,000 төгрөг | 1.0 % |
Бодит хүү: 8.12
ГОЛОМТ БАНК
Зээлийн хэмжээ | 160 сая төгрөг хүртэл |
Зээлийн хүү /жилээр/ | 8.00% |
Зээлийн бодит өртөг /жилээр/ | 8.11% |
Урьдчилгаа төлбөр | 30% |
Зээлийн хугацаа | 30 хүртэл жил |
Зээл олголтын шимтгэл | Зээлийн дүнгийн 1% |
Өргөдлийн хураамж | 20,000 төгрөг |
Даатгал | Зээлийн хугацаанд зээлдэгчийн амь нас болон эд хөрөнгийн даатгалд хамрагдана. |
Урьдчилж төлбөл | Торгуульгүй |
- Монгол Улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн байх
- Хэрвээ хамтран зээлдэгч байгаа тохиолдолд аль нэг нь Монгол Улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн байх, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх
- Орон сууц худалдан авах зайлшгүй эрэлт хэрэгцээтэй байх
- Зээлийг эргэн төлөх тогтмол орлоготой байх
- Урьдчилгаа төлбөрийн 30-аас доошгүй хувийг өөрөөс санхүүжүүлэх чадвартай байх
- Үндсэн зээлдэгч нь тухайн ажил олгогч байгууллагад 1 буюу түүнээс дээш жил ажилласан байх; хувиараа бизнес эрхэлдэг бол тухайн бизнесийг 1 буюу түүнээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх
- Хамтран зээлдэгч нь тухайн ажил олгогч байгууллагад 6 буюу түүнээс дээш сар ажилласан байх
- Хувиараа бизнес эрхэлдэг бол тухайн бизнесийг 1 буюу түүнээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх
- Банк, ББСБ-д зээл, батлан даалтын хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх
- Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх
- Өрхийн гишүүний аль нэг нь Засгийн газрын “Төрийн албан хаагчдын жилийн 8%-ийн орон сууцны зээл” болон “Иргэдийн 6%-ийн орон сууцны зээл”-ийн өрийн үлдэгдэлгүй байх Зээл хүсэгч хуулийн этгээдийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч иргэн бол татварын өр төлбөргүй байх
ХУДАЛДАН АВАХ ОРОН СУУЦАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Монгод улсад Монгол улсад байршилтай, зөвхөн нийтийн зориулалттай орон сууц байх
- Инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан шинэ, хуучин орон сууц
- Орон сууцны нийт талбай нь 80 м.кв буюу түүнээс доош байх
- Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх болон эд хөрөнгийн бусад эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байх
ХОРИГЛОХ:
- 8% болон 5%-ийн хүүтэй орон сууцны зээлийн үлдэгдэлтэй болон өмнө уг хөнгөлөлттэй зээлүүдэд хамрагдаж байсан бол дахин зээл олгох
- Өөрийн өмчлөлийн орон сууцтай иргэнд зээл олгох
- Өөрийн болон эхнэр/нөхрийн эцэг, эх, өвөө, эмээ, төрсөн ах, эгч, дүү, хүүхдээс орон сууц худалдан авах
- Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь өөрийн нэр дээр гарсан орон сууц худалдан авах
- Авто зогсоол худалдан авах
- Урьдчилгаа төлбөрт нэмэлт барьцаа хөрөнгө барьцаалах
- Орон сууцны зээлийн хугацааг сунгах
- Бэлэглэлийн гэрээ хийх
- Өмнө нь олгосон байгаа ӨЭҮ-ОСЗээлээс Засгийн газрын Орон сууцны хөнгөлөлттэй зээл рүү дахин санхүүжүүлэх
ХАС БАНК
ОРОН СУУЦАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:- Худалдан авч буй орон сууц ньашиглалтад орсон буюу улсын комисс хүлээн авсан байх;
- Нийтийн зориулалттай орон сууц нь 80 м.кв-аас ихгүй талбайтай байх бөгөөд амьдран суух зориулалтаар ашиглах;
- Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй байх;
- Орон сууцны өмчлөх эрхийг гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байх.
ЗЭЭЛ ХҮСЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай;
- Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн зээлийн өр болон шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөргүй байх;
- Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлд үндсэн зээлдэгчээр өмнө нь хамрагдаж байгаагүй байх;
- Зээл хүсэгч нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хариуцсан байгууллагын түүхчилсэн лавлагаагаар 2018.01.01-ний өдрөөс хойш орон сууцны өмчлөлгүй байх;
- Урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлсэн эсвэл санхүүжүүлэх чадвартай байх;
- Өр төлбөр, татварын өмнөх орлогын харьцаа 45 хувь (Хэрэглээ, бизнесийн зориулалтаар авсан зээлийн сарын төлбөрүүд орно);
- Бизнес болон цалингийн тогтмол орлоготой байх;
- Ажил болон бизнесийн үйл ажиллагааг сүүлийн 1 жил тогтвортой эрхэлж буй;
- Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох үед 65-аас дээшгүй настай байх;
- Амь нас, эд хөрөнгийн даатгал хийгдсэн байх.
ЗЭЭЛ ШИЛЖҮҮЛЭХ:
Та ХасБанкны зээл авсан салбар, тооцооны төвд хандан зээл шилжүүлэх хүсэлтээ одоогийн орлогын хэмжээг тодорхойлох баримтуудын хамт ирүүлнэ үү.
Зээл шилжүүлэх өргөдлийн маягтыг энд дарж авна уу
БҮТЭЭГДЭХҮҮНИЙН НӨХЦӨЛ:
ХУГАЦАА ХҮҮ /ЖИЛИЙН/ УРЬДЧИЛГАА ТӨЛБӨР ЗЭЭЛИЙН ШИМТГЭЛ 30 жил хүртэл 8% 30% Зээл олголтын дүнгийн 1 хувь БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
Зээл шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтын жагсаалт:
- Зээл шилжүүлэх хүсэлтийн маягт;
- Орлого тодорхойлох шаардлагатай баримтууд /ХасБанкаар цалин тавьж олгодог байгууллагын ажилтан бол шаардлагаггүй/;
- Шинэ цахим үнэмлэхний нотариатаар баталгаажсан хуулбар;
- Аж ахуйн нэгжтэй бизнес эрхлэгч бол тухайн татварын албанаас татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүйг баталсан тодорхойлолт.
Зээл шинээр олгоход шаардлагатай бичиг баримтын жагсаалт:
- Зээл хүсэгчийн сүүлийн 6сарын дотор авахуулсан 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг;
- Зээл хүсэгч болон түүний гэр бүлийн гишүүдийн цахим үнэмлэхний нотариатаар баталгаажуулсанхуулбар;
- Одоо оршин суугаа Хороо, багийн засаг даргын тодорхойлолт;
- Гэрлэлтийн баталгаа эсвэл гэрлэсэн эсэх лавлагаа /ТҮЦ машинаас авсан байж болно/;
- Зээл хүсэгчийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн түүхчилсэн лавлагаа /ТҮЦ машинаас авсан байж болно/;
- Орлого, зарлага тодорхойлох баримтууд;
- Аж ахуйн нэгжтэй бизнес эрхлэгч бол тухайн татварын албанаас татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүйг баталсан тодорхойлолт;
- Орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлсөн, эсхүл төлөх боломжтойг нотлох баримт /төлбөр төлсөн баримт, хадгаламжийн гэрээ, дэвтэр гэх мэт/;
- Худалдан авах орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- Худалдан авах орон сууцны эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа /ТҮЦ машинаас авсан байж болно/;
- Худалдах худалдан авах гэрээ/захиалгын гэрээний эххувь;
- Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал.
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКТа орон сууц худалдан авахаар төлөвлөж байна уу?
Үүний тулд танд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байна уу?
Худалдаа, хөгжлийн банк танд хамгийн тааламжтай нөхцөл бүхий урт хугацаат орон сууцны зээлийг санал болгож байна.Зээлийн хэмжээ
150-н сая төгрөг хүртэл
Зээлийн хугацаа
1- 20 жил хүртэл
Зээлийн хүү** (төгрөг)
Урьдчилгаа төлбөрийн хэмжээ*
20 – 30% хүртэл
Жилийн 18.60% (сарын 1.55%)
30 – 40% хүртэл
Жилийн 18.00% (сарын 1.50%)
40% ба түүнээс дээш
Жилийн 16.80% (сарын 1.40%)
Зээлийн үйлчилгээний шимтгэл
Зээлийн дүнгээс – 0.5% (50,000 төгрөг – 300,000 төгрөг хүртэл)
*Орон сууц нэмэлтээр барьцаалсан тохиолдолд урьдчилгаа төлбөрийн хэмжээ 0% байж болно
**Зээлийн бодит өртөг (жилийн): 16.90% – 18.70%ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Монгол улсад байршилтай, зөвхөн нийтийн зориулалттай орон сууц байх
- Шинэ орон сууц (улсын комисс ашиглалтад хүлээн авч, ҮХЭХУБГэрчилгээ гарахад бэлэн болсон), барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй ашиглагдаж байгаа хуучин орон сууц байх
- Инженерийн дэд бүтэц (төвийн дулаан, цэвэр, бохир ус, цахилгаан)-д бүрэн холбогдсон байх
- Орон сууцны талбайн нийт хэмжээ 80 м2-аас дээшгүй байх
- Зээлийн хугацаанд эд хөрөнгийн даатгалд хамрагдах
Доорх бичиг баримтыг эх хувиар авчирна. Үүнд:- Зээлийн өргөдөл (Банкны салбараас эсвэл ЭНД дарж татаж авна уу.)
- Иргэний үнэмлэх (эх хувь)
- 1 хувь цээж зураг
- Ажил олгогч байгууллагын ажилласан жил болон цалингийн хэмжээг заасан тодорхойлолт (Тодорхойлолт нь 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна)
- Хөдөлмөрийн гэрээ
- Өрхийн орлого болон бизнесийн орлогыг баталгаажуулах баримт бичиг
- Банк, ББСБайгууллагад зээлийн өртэй бол зээл, барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга
- Орон сууц худалдах, худалдан авах гэрээ
- Барьцаанд тавих хөрөнгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
- Судалгааны явцад шаардагдах бусад баримт бичгүүд
Доорх бичиг баримтыг банкны салбарт хурууны хээгээ уншуулан ХУР системээс авах боломжтой, эсвэл эх хувиар авчирч болно.
- ШШГЕГ-аас өр, төлбөртэй эсэх талаарх тодорхойлолт
- Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар эсвэл гэрлэсэн эсэх лавлагаа
- Зээлийн барьцаанд тавигдсан эсэх талаарх үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
- Оршин суугаа хорооны тодорхойлолт эсвэл төрийн үйлчилгээний цахим машины тодорхойлолт; (Тодорхойлолт нь 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна)
- Нийгмийн даатгалын дэвтэр (Нийгмийн даатгалын хэлтсээр баталгаажуулсан байх) эсвэл төрийн үйлчилгээний цахим машинаас авсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт
Жич: Хамтран зээлдэгч дээрх материалыг мөн адил бүрдүүлнэ.