Кейтеринг үйлчилгээ гэж юу вэ?

Катеринг үйлчилгээ

Катеринг үйлчилгээ гэдэг нь хэрэглэгчийн хүсэл шаардлагын дагуу тухайн нөхцөл байдалд тохируулан чанарын өндөр түвшинд, эрүүл ахуйн стандарт шаардлагад нийцүүлэн үйлчилгээ үзүүлэхийг хэлнэ. Мөн бид харилцагч нарт өөрийн хөрөнгийг ашигтай зарцуулж, үндсэн бизнестээ анхаарал хандуулахад туслана.

Катеринг
нь хоол үйлдвэрлэн хэрэг­лэгч, үйлчлүүлэгчийн байгаа газарт хүргэх
үйлчилгээ юм. Энэ үйлчилгээ нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагын ялгаатай
байдлаас хамааран хэд хэдэн төрөлд хуваагддаг.

Катерингийн цогц үйлчилгээ гэхээр яг юуг хамруулан ойлгох вэ?

Алслагдмал
байршдаг уул уурхайн кемпийн хувьд катеринг үйлчилгээ нь чухал ач
холбогдолтой. Зөвхөн хоол хүнсээр үйлчлээд зогсохгүй орон байрын
цэвэрлэгээ, ажлын болон өдөр тутмын хувцас угаалга, аж ахуйн завсар
үйлчилгээ, хэрэгцээт бараа материал хүнсний хангамж, агуулах,
цэцэрлэгжүүлэлт, худалдааны цэг, чөлөөт цаг өнгөрүүлэх үйл ажиллагааг
зохион байгуулах, харуул хамгаалалт, эрүүл мэнд, унаа тээврийн
үйлчилгээ, нислэг улмаар кемпийн байгууламж барих болон кемп
менежменттэй холбоотой бүх л ажлыг хариуцан ажилладаг.

Нэг үгээр
хэлэхэд, тухайн уул уурхайн кемпэд буй компанийн ажилтан албан хаагч
нарын амьдрах, ажиллах таатай нөхцөлийг бүхий л талаар хангаж өгснөөр
тус салбарын ажлын бүтээмж нэмэгддэг. Гол анхаарлаа үндсэн үйл
ажиллагаандаа хандуулах боломжийг харилцагч байгууллагадаа олгодгоороо
уул уурхайн катеринг нь бусад үйлчилгээнээс ялгарах бөгөөд үүнд гол
давуу тал, ач холбогдол нь оршиж байгаа юм.

КЕЙТЕРИНГ ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВИХ ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ   

Мэдээлэл харах

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал