“КиберКом”

Тус компани нь ASUS брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч, Dell, Acer, Microsoft, Cisco, Kaspersky, Eset, APC, Canon, Kingston, Epson брэндийн албан ёсны борлуулагч юм. КиберКом ХХК нь тендер болон бусад худалдан авалтын шалгаруулалтад амжилттай оролцсон арвин туршлагатай ба таны бүтээгдэхүүний захиалга болон нийлүүлэлтийг найдвартай хангах боломжтой.

Хаяг: КиберКом ХХК, ЧД 2-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 29/1, Канон төвийн 4 -р давхар
Харилцах утас: 9595 – 9020

“Best Computers”

“Best Computers” ХХК нь 2005 оноос эхлэн харилцаа холбоо, компьютер технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба бүх төрлийн компьютер болон түүний дагалдах хэрэгслийг тус дэлгүүрээс авах боломжтой юм.

Хаяг: Баянгол дүүрэг, TST Building, 2 давхарт
Харилцах утас: 7575 – 6677

“Computer Land компьютерын худалдааны төв”

Мэдээж компьютер ландыг мэдэхгүй хүн ховор билээ. Монголын хамгийн өргөн сонголттой, хямд үнэтэй мэдээлэл технологийн худалдаа, засварын төв. Та эндээс компьютертой холбоотой бүх төрлийн төхөөрөмж, хэрэгслийг худалдан авах боломжтой.

Хаяг: БГД, Энхтайвны өргөн чөлөө, Улаанбаатар их дэлгүүрийн чанх ард
Харилцах утас: 8861 – 7776

“Hitech”

Тус дэлгүүр нь 2017 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа ба та өөрийн хүссэн дэлгэцээ захиалгаар авах, эсвэл байгаа бүтээгдэхүүнүүдээс сонголтоо хийн авах боломжтой юм. Мөн тус дэлгүүрээс та өөрийн хүссэн бүтээгдэхүүнээ 3 – 12 сарын хугацаатайгааарзээлийн нөхцөлөөр худалдан авах боломжтой юм.

Хаяг: Баянбүрд, Компьютер Молл, 2 давхар, 2020 тоот
Харилцах утас:  8881
 – 1311

“Хишиг компьютер худалдааны төв”

Тус худалдааны төв нь компьютер түүнтэй дагалдах тоног төхөөрөмж, дохиолол хамгаалалтын төхөөрөмжүүд, принтер, хувилах машин гээд бүх төрлийн хэрэгслийг худалдаалдаг.

Хаяг: БГД, 12-р хороо, Өргөө кино театрын баруун талд, Хишиг худалдааны төв
Харилцах утас:

” PC mall сүлжээ их дэлгүүр”

Монголын хамгийн том электрон барааны сүлжээ дэлгүүр болох PC mall нь Dell, Haier, Phillips зэрэг маш олон брендийн албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг билээ. Тэгвэл та компьютер түүний дагалдах хэрэгслийн дэлгүүрээс дэлгэц, монитор худалдан авах боломжтой юм.

Хаяг: СБД, 6-р хороо, 11-р хороолол, Хүнсний 4-р дэлгүүрийн хойно PC MALL дэлгүүр
Харилцах утас: 7575
 – 3535, 9903 – 1256, 9990 – 3535,  9335 – 3535,  9595 – 3535

/ Монитор худалдаа, Дэлгэц засвар, Компьютерийн дэлгэцний худалдаа, Дэлгэц монитор худалдаа/

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал