Мод тарьж, ирээдүй хойчдоо үзэсгэлэнтэй ногоон дэлхий үлдээх их үйлсэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй хэн бүхэнд зориулан дараах зөвлөмжийг хүргэж байна.
Мод тарих тохиромжтой үеМонголын нөхцөлд модыг хавар газар гэсэж эхэлснээс хойш буюу 4-р сарын дунд үеэс 5-р сарын сүүлч үе хүртэл мод навчлаад дуусах хугацаанд, мөн намар 11-р сар дуусахаас өмнө таривал хамгийн тохиромжтой. Энэ хугацаанд тарьсан мод сайн ургаж, арчилгаа хурдан авдаг ажээ. Модны тогоог хэрхэн бэлтгэх вэ?
Модны хэмжээнээс шалтгаалан нүх буюу тогоогоо ухаж бэлтгэнэ. Хоёр метр орчим өндөртэй суулгацад 50х50 сантиметрийн диаметртэй тогоо ухаж бэлтгэх шаардлагатай. Суулгац тарихын урд өдөр нь ухаад бэлэн болгосон тогоогоо усаар дүүргэж хонуулбал их сайн. Хөрс хамгийн чухал нь
Мод тарьж, ургуулахад хамгийн чухал зүйл нь хөрс. Хөрсөө 50 хувь хар шороо, 30 хувь элс, 20 хувь нь бордоо байхаар хольж бэлтгэх хэрэгтэй. Үндсийг огт гэмтээж болохгүй
Тогооны гол хэсэгт суулгацын үндсийг нугалж, гэмтээхгүйгээр жигд тараан суулгана. Суулгацын үндсийг гэмтээхээс сэргийлэн хөрсийг бага багаар үндэсний хүзүүвч хүртэл дүүртэл хийн сайтар чигжиж өгнө. Тогооны ирмэгээс доош ердөө 20 см зай үлдэх ёстойг анхаараарай. Ингээд модоо суулгасны дараа тогоог дүүртэл усална. Ус шингэж дуусмагц дахин тогоог дүүртэл усална. Усалгааг хэрхэн хийх вэ?
Тарьсан модыг хаврын улиралд тав хоногт нэг удаа, зуны улиралд 2-3 хоногт нэг удаа тогоог дүүртэл усална. Намрын улиралд цэнэг усалгаа буюу ус хөрсөнд нэвчихгүй болтол тогоог дүүртэл услаад хөлдсөн чигээр нь өвөлжүүлнэ. Ийнхүү зөв аргачлалаар мод тарьж, тарилтын дараах арчилгааг сайтар хийж модоо ургуулснаар олон талын ашиг тустай.
Мод тарих чухал ч тарьсан модоо арчилж ургуулах нь хамгийн чухал гэдгийг бүү мартаарай. Урин дулаан цаг айлчилж буй энэ цаг үед гэр бүл, найз нөхөд, хамт олноороо мод тарьж, эх дэлхийдээ ногоон өнгө нэмэхийг та бүхэнд уриалж байна.
УЛИАС
Ургуулах арга, арчилгааУлиасыг ихэвчлэн мөчрөөр, тайрдсаар үржүүлнэ. Мөчрийг ургамал тайван байх 3 дугаар сарын 1-с 4 дүгээр сарын 10 хүртэл хугацаанд бэлтгэнэ. Нэг настай 0,5-1 см бүдүүн мөчрөөс 0,8-1м хүртэл урттай савааг бэлтгэн 50 юмуу 100аар боож нойтон элсэнд хадгална. Хавар тарихаас өмнө 20-22 см-н урттайгаар оройн нахиаг гэмтээхгүй жижиг тайрдас бэлтгэнэ.
Мөчир тарих хөрсийг 30-40см гүнтэйгээр хагалж борнойдоод 3х4 метр хэмжээтэй жижиг дэвсэг хийж сайтар услаад нэг юм уу 2 өдөр өнжүүлээд бэлгэсэн мөчрөө өөр хооронд нь 30см, эгнээ хооронд 40см-н зайтайгаар хүрз эсвэл колесовын царилаар суулгана. Улиас үрээр соёолж ургахад боломжтой боловч нялх цухуйц нь арчилгаа тордолт их шаарддаг, биежих бойжихдоо удаан тул үрээр ургуулах нь нэн ховор.
Урт шуудуунд тарих нь мөчир жигд сайтар ургах бөгөөд 2см-н дусалтай 13мм-н шланкаар тодорхой давтамжтай услахад тохиромжтой байдаг. Мөчир суулгасан талбайгаа суваг шуудуугаар халиан услана. Цаашдаа эхний үед 7 хоногт 2 удаа найлзуур нь задарч жигд соёолсон үед услалтыг цөөрүүлнэ. Мөн зэрлэг ургамлыг илэрсэн тухай бүрд үндсээр нь зулгааж цэвэрлэнэ. Үүний зэрэгцээ шавранцар хөрсөнд тарьсан мөчрийн мөр, эгнээ хоорондох хөрсийг сийрүүлэх нь чухал.
ХАЙЛААС
5-10 метр хүртэл өндөр ургадаг том мод буюу сөөг юм. Ургалт нь V сарын эхээс IX сарын сүүл хүртэл үргэлжилнэ. Хэлбэржилт сайн даадаг. Манай орны говь цөл хуурай хээр талд тархан ургасан, амьдрах чадвар сайтай, өсөлт хурдан ган болон хүйтэнд тэсвэртэй.
Ургуулах арга, арчилгаа
Үрээр үржүүлнэ. Үрээ тарихын өмнө 1-2 цаг чийглэн дэвтээсний дараа тарина. Нэг га-д цэвэр үр дунджаар 120кг ноогдохоор бодож далавчтай нь тарина. 0,5-1 см гүнд үртэс ба хөнгөн хөрсөөр хучилж тарина. 2-3 настай тарьцыг бойжуулах болон ойжуулалт, цэцэрлэгжүүлэх ажилд шилжүүлэн суулгана.
Үрийг бага даралттай усаар шүршиж жигд соёолуулна. Соёолсны дараа шуудуугаар услана. 5-7 хоногт тогтмол услах ба хур бороо элбэг үед услах шаардлагагүй.
Хөрсийг 7 хоногт нэг удаа сийрүүлнэ. Хог ургамлыг тогтмол зулгаана. 2 настайгаас нь суулгацын доод хэсгийн найлзуурыг таслан авч гол ишийг гаргах замаар хэлбэржүүлэхэд анхаарах хэрэгтэй. Хэлбэржүүлэлтийг жил бүр тогтмол хийвэл хайлаас өндрөөшөө түргэн өсдөг тул буталж ургахыг зогсоодог сайн талтай.
БУЙЛСУргуулах арга, арчилгаа
Үрээр сайн ургана. Үрийг намар юмуу хавар тарьж болно. Үрийг 30-50 хоног эртжүүлэлт хийнэ. Нэг уртааш метр газарт 30-40 грамм үр орно. Үр тарих гүн 3см байвал зохистой.
VII сарын сүүлийн 10 хоногт монгол буйлсны үр боловсордог бөгөөд бариулт буйлсийг бодвол том үртэй. Ер нь монгол буйлс 1,5-2м өндөр ургадаг. Харин шижүүлсэн суулгац нөхөн сэргэхдээ удаашралтай байдаг. Нэг наст буйлс 15,2см өндөр 0,2мм диаметрьэй 3 настай нь 72,6см өндөр 7,4мм диаметртэй.
Усалгаа тарилтын эхэн үед 7 хоногт 2 удаа бөгөөд жигд цухуйсан үед суваг шуудуугаар услана. Хог ургамлыг тогтиол зулгаана. Хөрс голдоггүй ямар ч хөрсөнд сайн ургадаг.