Монголд хамгийн эрэлттэй мэргэжил

Монголд эрэлттэй байгаа 10 мэргэжил

Монголд одоо ч эрэлттэй, ирээдүйд бүр ч “хаданд гарах” мэргэжлүүдийн талаар мэдээлэл бэлтгэлээ. Одоо ч, ирээдүйд ч энэхүү мэргэжлийн нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхгүй байна. Гүйцэхгүй байгаа учир доорх 10 мэргэжлийн боловсон хүчнүүд Монголд өндөр цалин хангамжтай ажиллаж, амьдарч байна.

  1. Химийн инженер
    Хүнс, эм, барилгын материал, хуванцар, түлш зэрэг хүний хэрэгцээт бүхий л зүйлийг шинээр зохион бүтээх, үйлдвэрлэн бий болгогч, хөгжүүлэгч нь химийн инженерүүд байдаг тул тэд маш өргөн цар хүрээнд, олон төрлийн салбарт ажиллаж чаддаг байна. 
  2. Нано, биотехнологийн инженер
    Өчүүхэн жижиг хэмжээнд явагдаж байгаа процессуудыг ашиглаж дэвшилтэт технологийг бүтээдгээрээ нанотехнологич маш эрэлттэй, маш гайхалтай мэргэжлийн нэг болоод байна. Монголд энэ чиглэлийн бэлтгэгдсэн боловсон хүчин гарын таван хуруунд багтана.
  3. Хүрээлэн буй орчны мэргэжилтэн
    Хотжиж, нийгэмших тусам экологийн асуудал, хүний хүрээлэн буй орчны асуудал хурцаар тавигдсаар байна. Эрүүл цэвэр ус, агаар, газраар хангах, бохирдсон газар нутгийг нутгийг судлах мэргэжилтэн одоо ч, ирээдүйд  нэн хэрэгцээтэй. 
  4. Үйлдвэрлэлийн автоматжуулалт
    Компаниуд 1000 ажилтан авч ажиллуулахын оронд сүүлийн үеийн автомат машин нэгийг авахыг эрмэлздэг болж. Шинэ технологи Монголд нэвтрэхийн хэрээр үүнийг ажиллуулдаг боловсон хүчин маш бага байна. Цалин нь ногооноор тавигдана гэж л бод. 
  5. Барилгын инженер
    Барилгын зах зээлийн халуурал ойрын 20 жилдээ буурахгүй гэсэн албаны тооцоо бий. Барилгын инженер болоод ажил дээр гарангуутаа компанитайгаа орон сууцны гэрээ байгуулаад ажиллаж байгаа өч төчнөөн хүн байна.
  6.  Цахилгааны инженер
    Барилга, орон сууц нэмэгдэхийн хэрээр цахилгааны инженерийн орон тоо нүдний гэм боллоо. Хүний амьдралыг гэрэл гэгээтэй болгодог, хүмүүст гэрэл түгээж амьдардаг салбарт мэргэжил эзэмшсэнээр хожно уу гэхээс алдсан хүн байхгүй байх.
  7.  Механик инженер
    Онгоц, усан онгоц, машин, сансрын хөлөг, мотор хөдөлгүүр хийхийг хүсч байгаагүй хүүхэд гэж үгүй. Бодит нүдэнд харагдах зүйлсийг зохион бүтээж, үйлдвэрлэдэг механикийн инженерийн хэрэгцээ Монголд улам л нэмэгдсээр байна.
  8.  Программ хангамж
    Мэдээллийн салбараас хамгийн олон саятан, тэрбумтнууд төрж байна. Тэдний ажиллах цар хүрээ өсөн нэмэгдсээр бүтээгдэхүүнийг нь хэрэглэдэггүй хүн энэ дэлхийд хаана ч алга. 
  9. Эмч
    Шүдний, рентгений, физик эмчилгээний, чих хамар хоолой, ярианы согогийн эмч нар улам эрэлттэй байна. Сувилагч, эм зүйчийн мэргэжилтнээр эмнэлгүүд цангаж байна. 
  10. Багш
    Багш нар дотроо бага ангийн багш нараар Боловсролын салбар хомсдолд орсон. Нөгөөтэйгүүр, БШУЯ-ны шинэ журмаар багшлах гэрчилгээг шалгалтаар авдаг болсон. Та ч мэргэжлийг нь эзэмшээд, шалгалтыг нь өгөөд энэ сайхан салбарт яагаад ажиллаж болохгүй гэж.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал