Монголын боть номнуудын жагсаалт

АМАН ЗОХИОЛЫН ДЭЭЖИС 8 БОТЬ 
Монголын аман зохиол нь манай ард түмний үгийн урлаг, хэл соёлын шилдэг өв уламжлал билээ. Энэ гайхамшигт өвийг хүүхэд багачууд, сурагч, оюутан, сонирхсон хэн бүхний ширээн дээр иж бүрнээр нь хүргэж, айл бүрийн номын санд залах зорилгоор тэдгээрийг нэмэн дэлгэрүүлж, монголчуудын олон зууны турш ам дамжуулан хэлэлцэж ирсэн үлгэр, домог, ерөөл, магтаал, зүйр цэцэн үг, оньсого, таавар, тууль, бэнсний үлгэр, ертөнцийн гурав, хууч яриа, хурим найрын болон хүүхдийн аман зохиол зэрэг бүхий л төрлөөс дээжлэн авч, сэдэв агуулгаар нь зүйчлэн 8 боть бүтээл болгон хүргэж байна.
Үнэ: 160.000

МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛЫН ТОВЧООН 9 БОТЬ 
Монголын уран зохиолын арвин их өв санг ийм цөөхөн ботид бүрэн төгс багтаах боломжгүй гэдэг нь тодорхой зүйл юм. Иймд уг ботид зохиолуудыг сонгохдоо МЗЭ-ээс түүхэндээ эмхэтгэн гаргасан шилмэл бүтээлийн чуулган, эмхэтгэлүүд, цуврал ботиуд, “Утга зохиол-Урлаг” сонин, “Цог” сэтгүүлд нийтлэгдэж, үнэлэгдэж байсан байдлыг нь харгалзан үзсэн болно.
Үнэ: 180.000

ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН ТҮҮХ 9 БОТЬ 
“Монголчуудын түүхийг бүрэн судалж мэдэхгүйгээр Ази болон зүүн Европын түүхийг ойлгож ухаарах аргагүй” гэж АНУ-ын ерөнхийлөгч Теодор Рузвельт 1907 онд хэлсэн байхад, Англи улсын эрдэмтэн түүхч Хэнри Ховорд “Монголчуудын түвшитгэн товхинуулал нь түүхнээ өөр нэгэн шинэ зам нээж, олон угсаатан үндэстнийг нэгтгэн, соёлын харилцаа нэвтрүүлсэн юм” гэж оновчтой дүгнэжээ. “Дэлхийн монголчуудын түүх” номноос
Үнэ: 420.000

 

 ЧОЙНОМЫН 13 БОТЬ 
“Өд” Сангаас эрхлэн Монгол Улсын Төрийн шагналт Ринчиний Чойномын бичсэн шүлэг, найраглал, тууж, роман, хүүрнэл зохиол, орчуулга, захидал болон түүний тухай дурсамж, хууч яриа, ярилцлага, судлал, шинжлэлийг багтаасан “Р.Чойном” зохиол бүтээлийн 13 ботийг та бүхэнд хүргэж байна.
Үнэ: 40.000

 

 

 

ТҮҮХЭН ЦАДИГ 3 БОТЬ
Эх түүх, их хаадын сэдэв агуулгаар дагнан үйл ажиллагаа явуулсан 20 шахам жилийн туршлагатай “Төрт ёс, хаадын сан” зохиолч, судлаачдын дунд түүхэн сэдэвт туужийн уралдаан зарлаж, “Хаан цадиг”, “Хатан цадиг”, “Жанжин цадиг” хэмээх гурамсан бүтээлийг эмхэтгэн гаргасан билээ. С.Оюун, До.Цэнджав, Д.Төрбат, Б.Ойдов тэргүүтэй манай нэрт зохиолчдын нэн шинэхэн туужис бүхий эл гурамсан цадиг уншигч олны зүрх сэтгэлд хүрч, үндэсний утга зохиолын өв уламжлалыг баяжуулан, түүхэн толилуулгын түүчээ болсоор буй нь утгын гүн, үгийн яруугаар ялгаран чадсаны тэмдэг мөн буй за. Тэгвэл дээрх гурван цадигаас тэргүүлсэн туужис нэгэн дор эмхэтгэгдэн, түүх соёлоо харьшгүй хүсэл, хальшгүй сэтгэлээр дэлгэн толилох нь уншигчдын, томоор хэлбэл цаг үеийн захиалга байлаа.
Үнэ: 54.000

 

МОНГОЛ ХААД 11 БОТЬ
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, эрдэмтэн, зохиолч Л.Түдэв, Соёлын гавьяат зүтгэлтэн, профессор Н.Дугарсүрэн нар удирдаж, Ч.Далай, Н.Ишжамц, Д.Хүрэлбаатар, Ж.Болдбаатар тэргүүтэй ахмад, дунд үеийн түүхч, зохиолч, эрдэмтэн, судлаач нар хүн төрөлхтний түүхнээ товойн тодорсон Их Хаадынхаа намтар цадигийг бүтээсэн байна. Уг түүхэн их шастирт Монголын Алтан урагийн 150 гаруй их, бага хаадын түүх багтсан болно.
Үнэ: 360.000

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ 5 БОТЬ 
“Монголын эзэнт улсын түүх” таван боть зохиолын хүрээнд шинээр туурвин, уншигч танд өргөн барьж буй “Их Монгол улс” бүтээлийг бичихэд Ч.Далай, Ш.Бира, Ж.Болдбаатар, Д.Гонгор, М.Санждорж тэргүүтэй манай ахмад түүхчдийн эрдэмтдийн бүтээл, ялангуяа “БНМАУ-ын түүх”, “Монгол улсын түүх”-ийн нэг, гурав, таван боть хамтын бүтээлүүд, энэ сэдвээр тусгайлан судалгаа хийсэн академич Ч.Далай агсны “Хамаг Монгол улс”, “Их Монгол улс” зэрэг ганц сэдэвт зохиолууд гол суурь, чиг баримжаа болсныг дурдах нь зүйтэй
Үнэ: 100.000

ДАЙЧИН ГҮРНИЙ ДОТООД ЯАМНЫ ГЭРИЙН ДАНС-9 БОТЬ
Тус бүтээлд манж хэлзэрх 1742 баримтын галиг, орчуулга, монгол бичгээрх 1512 баримтын галиг, хөрвүүлэг, төвдийн шар үсгээрх 9 баримтын сийрүүлэг галиг, орчуулга, тод үсгээрх 41 баримтын галиг, хөрвүүлэг, хятад хэлээрх 3 баримтын орчуулга болон газар орон, хүний нэр, хэргэм зэрэг, эртний үг хэллэгийн 1600 орчим тайлбар багтжээ. Бээжинд хадгалагдаж буй эл архивьш баримтууд нь XVII зууны хоёрдугаар хагас, XVIII зууны эхэн үеийн Монгол (Халх ба Ойрд), Манж, Төвд, Оросын харилцаа, түүхэн ээдрээт нөхцөл байдал, тус тусьн баримталсан бодлого, хэрэгжүүлсэн үйл ажиллагааг нарийвчлан судлахад нэн чухал агаад үл давтагдах, түүхэн эх сурвалж болох төдийгүй XVII зууны үеийн монгол бичгийн хэлний онцлог, монгол хэлний үгийн утга, хувьсал, орчуулгьн уламжлал зэргийг шинжлэн судлах үнэт хэрэглэгдэхүүн юм.
Энэхүү эмхэтгэлээс тухайн цаг үед Монгольн хамаатай хэргээр Манжийн хаадьш буулгасан здрлиг, өндөр гэгээн Занабазар, Түшээт хан, Сэцэн хан тэргүүтэи Халхын хан, ноёд, Галдан бошогт, Цэвээнравдан болон Ойрдын ихэс дээдэс хийгээд Далай лам, Банчэн эрдэнэ тэргүүтэн Төвдийн хутагт хувилгаад, Оросын хаант засгаас Чин улсад илгээсэн түүхэн харилцааны бнчгүүдгэй танилцах болно.
Үнэ: 449.300

 

МОНГОЛЫН АРХЕОЛОГИЙН ӨВ-6 БОТЬ
Хүн төрөлхтөний үүсэл хөгжлийн түүхийн үндсэн суурь зангилаа асуудлыг шийдвэрлэхэд чулуун зэвсгийн үеийг шинжлэн судлах нь чухал ач холбогдолтой юм. Археологийн шинжлэх ухаанд хүний үүслийн асуудлыг анхны болхи хийцтэй хөдөлмөрийн зэвсэг үйлдэж түүнийгээ ухамсартайгаар хэрэглэж чаддаг болсон баримт нотолгоонд тулгуурлан авч үздэг. Нэн эртний хүмүүс хөдөлмөрийн багаж зэвсгээ байгалийн бэлэн чулуугаар хийж хэрэглэж байсан түүхэн урт удаан хугацааг чулуун зэвсгийн үе хэмээн нэрлэдэг билээ.
Өнөөгийн Монгол орны өргөн уудам газар нутаг, байгаль, газарзуйн өвөрмөц байдал нь нэн эртний хүн оршин амьдрах таатай нөхцөл бүрдсэн байсныг чулуун зэвсгийн шат дараалсан хөгжлийн шинж төрхийг илтгэн харуулах хөдөлмөрийн багаж зэвсгийн олдвор, ул мөр бүхий бууц, суурин газрууд олон тоогоор илэрч байгаагаас мэдэж болно.
Монгол орны нутгаас чулуун зэвсгийн үеийн олдвор олсон тухай судалгааны бүтээлд тэмдэглэгдсэнээс хойш 100 гаруй жилийн хугацаанд дотоод, гадаадын үе үеийн эрдэмтэн судлаачид хайтуул болон малтлага судалгаа явуулж олон зуун дурсгалт газрыг илрүүлэн судалсаар байна.
Үнэ: 337.900

 

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал