г1

Монгол гэр 3000 орчим жилийн тэртээгээс одоогийн хэв шинж нь бүрэлдэн, хүний амьдралын гол хэрэгцээ болсоор өнөө цагт иржээ. Нүүдэллэн аж төрөхөд хамгийн сайн зохицсон гэр сууц нь бүтэц зохиомжийнхоо хувьд ихээхэн сонирхол татдаг билээ. Хөнгөн, авсаархан, удаан эдлэгддэг, архитектурын онцгой шийдэлтэй гэх мэт олон тодотголыг гэрт өгсөн байдаг.

Монгол гэрийн байгальтай зохицсон онцлог

  • Монгол гэрийн дугуй, бөмбөгөр хэлбэр нь монгол орны эрс тэс уур амьсгалд зохицон, салхинд тогтвортой байж, их хүчийг нь сааруулдаг.
  • Зуны халуунд дан эсгий бүрээстэй барьдаг нь гэрийн сэрүүнийг дотроо хадгалан, өвлийн хүйтэнд давхар эсгий бүрээсээр бүрж, гэрийн дулааныг хадгалдаг.
  • Монгол гэр нь агаарыг чөлөөтэй нэвтрүүлдэг учраас хүний эрүүл мэндэд сайн нөлөөтэй.
  • Бороо хуртайд давхарлага, хөлтрөг татаж хамгаалах бөгөөд буулгаж хатаахад хялбар, үер усны аюул тулгарахад дугуй хэлбэртэй хана нь газарт сууж өгдөг бөгөөд хаяаг дээш шуувал гэрийг үерт автуулахгүй байх боломжтой.
  • Гэр дугуй хэлбэртэй байдаг нь сууцны талбайг бүрэн эзэмших, дулаан, гэрэл жигд тархах, салхинд тогтвортой зэрэг олон талын ач холбогдолтойгоос гадна газар хөдлөхөд нуравч хөнгөн учир хохирол учруулахгүй юм.
  • Монгол гэрийг барьж босгоход хөрс шороо эвдрэхгүй, өвс ногоо гэмтээхгүй, мөн нүүсний дараа хөрс, ургамал удалгүй сэргэдэг учир байгальд ээлтэй сууц юм.

г2

Монгол гэр үйлдвэрлэлийн компани:

“Хангай гэр” ХХК
“Дээдсийн гэр” ХХК
“Халх гэр хужирт” ХХК
“Монгол гэр хужирт” ХХК
“Зүүн сайн” ХХК
“Тэнгэрлэг өргөө” ХХК
“Өвөг дээдсийн гэр” ХХК

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал