нэг удаагийн хамгаалах хувцас өмсөх

Эрүүл мэндийн сайдад 2019 оны 11 сарын 29-ны өдрийн А/537 дугаар тушаалын долоодугаар хавсралт
Хамгаалах хувцас хэрэгслийг халдвартай материалтай харьцах, тусгаарлалтын үед үйлчлүүлэгчийн өрөөнд орохын өмнө халдваргүй бүсэд өмсөнө. Өрөө нь тольтой байна.

Өмсөх:

1. Хамгаалах хувцас өмсөхийн өмнө гарын эрүүл ахуйг сахина.
2. Комбинзон өмсөнө.
3. Гутлийн гадуур улавч өмсөнө. Шингэн нэвтрэх эрэсдэлтэй үед усны гутал өмсөнө. Комбинзоны түрийг усны гутлын гадуур гарнаж өмсөнө.
4. Дотор бээлий өмсөнө.
Өмсөххийн өмнө хий оруулж цоорхой эсхийг шалгана.
Бээлий нь комбинзон, халадны ханцуйны дотор байна.
5. Амны хаалт, нүдний шилны бүч үстэй орооцолдхоос сэргийлж комбинзоны малнайны дотор талд нэг удаагийн малгай өмсөнө.
6. Амны хаалт зүүж битүүмжлэлийг шалгана.
Метал хэсгийг хамрийн хэлбэрт тааруулна.
7. Нүдны шилийг зүүхдээ шилний доод хэсэгт амны хаалтны дээд ирмэгийг дарсан байна.
Комбинзоны малгайг өмсөж цахилгааныг гүйцэт татна.
8. Гадна бээлийг комбинзоны ханцуйг даруултж өмсөнө.
Гарын бугуй хэсэг ил гархаас сэргийлж комбинзоны ханцуйг цоолж эрхий хуруунд углаж өмсөнө.
9. Шингэн нэвтрэх эрсдэлтэй үед нэмэлтээр хормогч, ханцуйвч өмсөнө.
10. Харааны шил хэрэглэдэг бол нүүрний хамгаалалтыг мэс заслын амны хаалтын хамт хэрэглэнэ.
11. Хамгаалах хувцас хэрэгслийг өмссөний дараа нүүр, биеийн хэсэг болон хувцас болон хувцас ил гарсан эсэхийг нягтлан шалгана.

Халдвартай бүсээс гараад халдварын эрсдэл дунд буюу завсрын бүсэд хамгаалах хувцас хэрэгслээ тайлна.
Хамгаалах хувцас хэрэгслийг тайлахдаа эмнэлгийн орчин болон өөрийн хувцас, арьс, салстыг бохирдуулхаас сэргийлж огцом ширүүн хөдөлгөөн хийхгүй.

Тайлах:

1. Гадгах бээлийг бугуй хэсгээс барьж нэг гарын бээлийг тайлж нөгөө гарт атгана.
Нөгөө гарын бээлийг дотор талаас гадагш эргүүлж тайлна.
2. Комбинзоны цахилгааныг малгай хэсгээс эхэлж тайлна.
Комбинзоны гадна талд хүрэхгүйгээр дотор талаас гадарш эргүүлэх хөдөлгөөнөөр тайлна.
3. Гутлын гадуурх улавчийг комбинзонтой хамт тайлна.
Усны гутал өмссөн бол халдваргүйжүүлэх уусмалд дүрж, дээрээс доош эргүүлэх хөдөлгөөнөөр зөөлөн пролоноор угааж, халдваргүйжүүлээд тайлна.
4. Дотор бээлийг гадна бээлийний нэгэн адил тайлна.
Дотор бээлийг тайлсны дараа гарын эрүүл ахуйг сахина.
5. Толгойг бөхийлгөн нүдний шилний бүч хэсгээс барьж дээш татна.
Гараа дахин халдваргүйжүүлнэ.
6. Амны хаалтыг тайлна.
Толгойг бөхийлгөнө 2 бүчийг нийлүүлж бариад дээш, урагш татах хөдөлгөөнөөр тайлнал.
Гарын эрүүл ахуйг сахина.
7. Нэг удаагийн малгайг тайлна.
Гарын эрүүл ахуйг сахина.

КОРОНАВИРУСТ ХАЛДВАРААС ХАМТДАА УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал