нүдний хараа тэглэх хагалгаа

Нүдний хараа тэглэх хагалгаа

Хэрвээ танд хугарлын гажиг буюу харааны шил зүүх шаардлага байдаг бол нүдний хараа тэглэх мэс заслуудаас өөрт тохирохыг сонгож хийлгэх боломжтой. Нүдний эвэрлэг бүрхүүлийн хэлбэрийг өөрчлөх лазер мэс заслын олон аргуудаас гадна нүдэнд линз суулгах аргууд бас байдаг. Нүдний эвэрлэг бүрхүүлийн хугалах хүчийг өөрчилж торлог бүрхүүлд дүрс бууснаар шил зүүхгүйгээр тод харна гэсэн үг.

Хараа тэглэх мэс засалд тохиромжтой хүмүүс:

  • Харааны шил болон контакт линзний хараат хүмүүс
  • Нүдний ямар нэгэн өвчингүй
  • Харааны шил юмуу контакт линз зүүхэд хараа сайжирдаг бөгөөд хугарлын гажигийн хэмжээ нь тохирох шалгуурт багтсан байх
  • Эрсдэл, хүндрэлүүд болон зарим тохиолдолд тод харахын тулд шил зүүх шаардлагатай гэдгийг ойлгосон байх
  • Лазер хагалгааны өмнө 2 долоо хоног зөөлөн контакт линз, 3 долоо хоног хатуу линз зүүгээгүй байх шаардлагатай.
  • Мэс заслын эсрэг заалт:
  • Нүдний хугарлын гажиг тогтворгүй байх
  • Шархны эдгэрэлтэнд нөлөөлөх арьсны болон бусад өвчин
  • Их хэмжээний сорви үүсдэг эсвэл келойд сорви үүсдэг
  • Эвэрлэгийн өвчинүүд
  • Давшингуй нүдний даралт ихдэх өвчин
  • Болрын цайлт
  • Чихрийн шижин тогтворгүй байх LASIK (Laser in situ keratomileusis)
  • LASIK мэс заслын үед мэс заслын хутга эсвэл лазер ашиглан эвэрлэгийн сөхдөс үүсгэж хангалттай хэмжээний стромын давхарга үлдэхээр тооцоолж лазер эмчилгээ хийнэ. Үүний дараа эвэрлэгийн сөхдөсийг буцааж хучна.

Шалгуур үзүүлэлтүүд:

18 болон түүнээс дээш насны (21-с дээш насанд хийлгэвэл илүү тохиромжтой)
Сүүлийн 1 жилд харааны шилний хэмжээ өөрчлөгдөөгүй
LASIK мэс заслаар засагдах боломжтой миопи, гиперметропи, астигматизм
Эвэрлэг бүрхүүл нимгэн биш, эрүүл байх
Нүдний ямар нэгэн өвчингүй
Жирэмсэн эсвэл хөхүүл биш байх
Мэс заслын эрсдэл, хүндрэлүүд:

Мэс заслын явцад эвэрлэгийн сөхдөстэй холбоотой хүндрэлүүд гарч болох бөгөөд энэ тохиолдолд дахин мэс засал хийлгэх шаардлагатай болдог.

Мэс заслын дараа дараах зовиурууд түр илрэх боломжтой. Зарим тохиолдолд зовиур өөрчлөгдөхгүй үлдэж болно.

Хараа бүрэлзэх
Оройн цагаар хараа бүрэлзэх эсвэл машин барих үед хараа бүдэг байх
Нүдэнд юм торох, аргах, нүд хуурайших (хамгийн элбэг тохиолдоно)
Гэрэлд гялбах, гэрэл солонгорч харагдах
Нүд улайх
Ховор тохиолдолд нүдний үрэвсэл, эвэрлэгийн хэлбэр эмгэгээр өөрчлөгдөх (эктази), хараа алдах болон лазерын өмнөх хараанаас муу хараатай үлдэх зэрэг хүндрэл үүсч болно. Мэс заслын үр дүн:
АНУ-д LASIK хагалгааг 1998 онд Америкын хүнс болон эмийн холбоо (FDA) хүлээн зөвшөөрсөн бөгөөд нийт мэс засалд орсон хүмүүсийн 95% нь үр дүндээ сэтгэл ханамжтай байдаг.

Мэс заслаас 3 сарын дараа харааны байдал бүрэн тогтворжино. Гэвч хугарлын гажиг өндөр бол бага зэрэг удаан хугацаа шаардлагатай.

SMILE (Small incision lenticule extraction)
SMILE мэс заслын үед фемотосекунд лазер ашиглан эвэрлэгийн стромын давхаргаас диск хэлбэрийн эдийг салган 2 – 4мм хэмжээтэй зүслэгээр гарган авдаг. Үр дүнд нь эвэрлэгийн хэлбэр болон хугалах хүч өөрчлөгддөг. Зүслэг хийснээс бусад хэсгийн стромын ширхгүүд, Боуманы болон эпителийн давхаргад өөрчлөлт орохгүй. Давуу тал:
SMILE мэс заслын үед эвэрлэгийн сөхдөс үүсдэггүй учраас сөхдөстэй холбоотой хүндрэлүүд гардаггүй. Маш жижиг зүслэгээр эвэрлэгийн дискийг авдаг учраас эвэрлэгийн гадаргууг маш бага эвддэг. Тиймээс удаан хугацааны хуурайшил үүсэх нь бага байдаг. Мөн мэдрэлийн ширхэг хурдан эдгэрэх учраас эвэрлэгийн мэдээ мэдрэхүй буурах нь бага байдаг гэж үздэг.

Шалгуур үзүүлэлтүүд:

22 эсвэл түүнээс дээш настай
Сүүлийн 1 жилд харааны шилний хэмжээ өөрчлөгдөөгүй
LASIK мэс заслаар засагдах боломжтой миопи, астигматизм
Эвэрлэг бүрхүүл эрүүл байх
Ерөнхий биеийн эрүүл мэнд хэвийн байх
Жирэмсэн эсвэл хөхүүл биш байх
Мэс заслын эрсдэл, хүндрэлүүд: Гэрэлд гялбах, гэрэл солонгорч харагдах ялангуяа шөнийн цагаар
Лазер хийгдсэн хэсэгт үрэвсэл үүсэх
Дахин лазер хийгдэх эсвэл харааны шил зүүх шаардлагатай болох
Ховор тохиолдолд хараа алдах болон лазерын өмнөх хараанаас муу хараатай үлдэх зэрэг хүндрэл үүсч болно. Мэс заслын үр дүн:
SMILE мэс заслыг 2016 онд Америкын хүнс болон эмийн холбоо (FDA) хүлээн зөвшөөрсөн. Мэс заслын дараах үр дүн LASIK мэс засалтай ойролцоо байна.

 

Мэс засалын дараах асуултууд

1. Насны хязгаар байдаг уу?
Хараа заслын мэс заслыг 20-40 насны хооронд хийдэг. 40 наснаас хойш ойрын хараа муудаж эхэлдэг. Иймд холын харааг нь янзалчихвал ойрын хараа муу байгаа нь хэт мэдэгдэж эхэлнэ. Ойрын харааны шил зүүх хамаагүй гэвэл холын хараа болон цилиндрийг засаж болно.

2. Ямар харааг тэглэдэг вэ?Холын (-), ойрын (+) болон цилиндр бүгдийг нь засаж болно. Гэхдээ хүн бүрийн байдал өөр. Эхлээд оношилгоо хийх шаардлагатай. Анхааруулахад, 40 наснаас хойших ойрын хараа муудсаныг лазер мэс заслаар засаж болохгүй. Хийсэн ч дахин муудна.

3. Линз зүүдэг хүн хийлгэж болох уу?
Болно. Оношилгоо/Мэс заслын өмнө: зөөлөн линз 7 хоног, хатуу линз 14 хоног зүүхгүй байх шаардлагатай. Линз нь эвэрлэг бүрхэвчинд нөлөөлдөг ба хэлбэрийг нь өөрчилдөг гэдэг. Гэхдээ хэсэг хугацаанд зүүхгүй бол эргээд хэвэндээ орно.

4. Онгоцоор нисэж болох уу?
Болно.


5. Жирэмсэн болон хөхүүл хүн хийж болох уу?
Болохгүй. Жирэмсэн үед гормоны өөрчлөлтөөс болоод болохгүй. Мөн хөхүүл үед эм, дусаагуур нь хөхний сүүнд орно гээд болохгүй. 6. Мэс заслын дараа өөрөөрөө төрж болох уу?
Болно.


7. Хараа тэглэх мэс засал нь?
Хараа тэглэх лазер мэс засал нь ЛАСИК болон ЛАСЭК гэж байдаг. Хийх арга болон эдгэрэх хугацаа нь өөр. Мөн мэс засал хийлгэхийн таны эвэрлэг бүрхэвчийн зузаан маш гол шалгуур болдог. Зузаан байх тусам л сайн. Лазер мэс засал нь эвэрлэг бүрхэвчээс лазераар авч байна гэж ойлгож болно.

8. Хараа хэд хүртэл лазер мэс засал хийж болох вэ?
Хэт хараа муу тохиолдолд (-8аас дээш: -8-d Эвэрлэгийн зузаан хүрч байвал лазер мэс засал болно) лазер мэс засал хийж болохгүй тохиолдлууд байдаг. Тэр үед нүдэнд линз суулгах мэс засал бас байдаг. Линз нь солонгон бүрхүүл дээр бэхлэгддэг эсвэл болор дээр бэхлэгддэг 2 янз байдаг.

9. Мэс заслын дараа нүд гялбах уу?
Харанхуйд хүний хүүхэн хараа томордог. Хүүхэн харааны хэмжээнээс хамаараад шөнө гэрэл харахад гялбах магадлалтай. Хэрвээ таны хүүхэн хараа дундаж хэмжээнээс том бол гялбах магадлалтай.

10. Мэс заслын дараах гам?
1 сар: Үсээ будахгүй, хими хийлгэхгүй, нүдээ дарж, нухаж болохгүй. Спиртэн төрлийн бүтээгдэхүүн хэрэглэхгүй. Хүнд спортоор хичээллэхгүй (нүдэндээ цохиулах магадлалтай спорт: бөx, бокс….) Сауна, бассейнд орж болохгүй. Мэс заслын дараа эхний хугацаанд нарны хэт ягаан туяанаас хамгаалсан нарны шил зүүх хэрэгтэй.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал